Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өрхийн эмнэлэгүүд маань ус цэвэршүүлэгчтэй боллоо баярлалаа
Нийгэм

Өрхийн эмнэлэгүүд маань ус цэвэршүүлэгчтэй боллоо баярлалаа

Урлаг Урлаг10/10/2019Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
t24321565432019-10-10-11-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсын эрүүл мэндийн салбар үеийн үед л муугаар цоллогдож, улаан шугамны доор жагссаар  ирсэн. Улсын эмнэлэгийн хүртээмж үйлчилгээ, орчинд иргэд хэзээ ч онц дүн тавьж байгаагүй.

Гэсэн хэдий ч нэг үеэ бодвол эмнэлэггүй гэхийн зовлон ард хоцорч,  засаг, захиргааны хамгийн бага нэгж болох баг, хороо бүр эрүүл мэндийн төвтэй болсон нь магтууштай.  Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад өрхийн эмнэлэгийн үйлчилгээний ач холбогдол их. Гэвч өрхийн эмнэлэгийн байр сав, өрхийн эмч нарийн ур чадвар дутагдалтай байгаа талаар иргэд  гомдолсоор байдаг. Гэхдээ энэ удаа би хуруу нэмэхгүй байж хушуу нэмэх гэсэнгүй. Харин ч хуруу нэмсэн эерэг мэдээг дуулгах гэсэн юм. Сэтгүүлч миний бие хүн ам хамгийн олноор суурьшдаг, хөдөө орон нутгаас шилжин суурьшилт ихтэй нийслэлийн СХД-ийн 27 дугаар хороонд оршин суугч. Сэрүү орохоос өмнө охиныхоо вакцин хийлгэх гэж өрхийн эмнэлэгтээ очсон юм. Өрхийн эмнэлгүүдийн нэг өдрийн зураглал “нярай хүүхдээ тэвэрсэн ээж, хүүхдүүд нааш цааш гүйлдэх, уйлах нь уйлна, хөгшид гарч нэг агаарлаж, дотор орж урт оочер дараалалд удаан хугацаагаар зогсох” нарийнхан кордорт харин ч олон үйл явдал өрнөнө.

   Эмнэлэгийн зүүн буланд хүмүүс нэг юманд оочерлож байгаа мэт дараалал үүсчээ. Сониучирхон очиж харахад цэвэр усны шугамтай шууд холбогдсон ус цэвэршүүлэгч байршуулсан байна. Халуун бүлээн юм уух гэсэн хүмүүсийн дараалал байж. Охиноо тэврээд жаахан алхасныг ч тэр үү. Эмнэлэг зай талбай багатай ч тэрүү хурдхан шиг л шингэн зүйл уучихмаар байлаа. Орж ирсэн хүн бүр л тэр буланд байршуулсан ус цэвэршүүлэгчийг анзаарч яг хэрэгтэй зүйлийг нь тавьжээ, өө аашгүй дээ гаднаас орж ирэхэд ам цангаад байдын болсон байна. Оочерлож байхад хүүхэд шингэн зүйл нэхээд хэцүү байдаг. Энэ ёстой нүдээ олсон байна. Эм уух гэхээр ус байдаггүй юм ёстой болсон гээд л хөгшид залуусгүй олзуурхан ярьж байлаа. Сураг сонсохнээ энэ хавийн өрхийн эмнэлэгүүд ийм ус цэвэршүүлэгчтэй болсон гэнэ. Хамгийн сайн нь юу гээч ямар нэгэн төрийн байгууллага бус хувийн хэвшлийн дотооддын үйлдвэрлэгч компани санаачлан өрхийн эмнэлэгүүдэд ус цэвэршүүлэгчийг байршуулжээ.  Сайн сайхан мэдээг түгээж, алдаршуулахгүй байж чадсангүй. Хэрэгтэй үед туслалцаа дэм үзүүлэх шиг буянтай зүйл хаана байхав.

Хүйтэн сэрүүний улиралд, ачаалал ихтэй өрхийн эмнэлэгээр үйлчлүүлж байгаа иргэдэд яг хэрэгтэй зүйл нь болж чаджээ. Анхан шатны эмнэлэгүүдийн хувьд салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин тааруугаас тохижилт үйлчилгээ, хангамж тааруу байдгыг эмч нар учирлан хэлдэг. Монгол улсынхаа бүтээн байгуулалт, эдийн засагт хувийн хэвшлийн байгууллагууд голлох үүргийг гүйцэтгэж, төрийн байгууллагаа дэмжин ажиллаж, иргэдийнхээ нийгмийн хэрэгцээг хангаж байгаад талархаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

10/03/2026

Огторгуйн амны хүн чулуун хөшөө

10/03/2026

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.