Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Улсын филармони уран бүтээлийн 48 дахь улирлаа нээхэд бэлэн боллоо
Уртын дуу

Улсын филармони уран бүтээлийн 48 дахь улирлаа нээхэд бэлэн боллоо

Урлаг Урлаг22/11/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
56855818215902019-11-22-11-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн хамт олон уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтийн тоглолтоо энэ сарын 22-нд өөрийнхөө байранд хийх гэж байна. “New season 2020” хэмээн нэрийдсэн уг концерт оркестрын болон шилдэг гоцлол дуучдын тоглолтоос бүрдэж байна.

Найрал хөгжмийн удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, Б.Анар нар суут хөгжмийн зохиолч Сен-Санс, М.Глинка, Ж.Пуччини, П.И.Чайковский, А.Дворжак нарын бүтээлээс удирдан тоглуулна. Гоцлоочдоос Гавьяат жүжигчин Э.Анхбаяр, Соёлын тэргүүний ажилтан Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр болон Т.Отгонбаяр нар дуулна.Улсын филармонийн удирдлагууд хэвлэлийн бага хурлаар “хоёр туулай буудсан” юм.

Эхний мэдээлэл уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтийн тоглолт “New season 2020”-ын тухай байсан бол удаах нь “Баян Монгол” жааз найрлын 50 жилийн ойн баярын тоглолтын тухай байлаа.

Тэртээ 1967 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддоржийн санаачилгаар Соёлын яамнаас энэ төрлийн чуулга байгуулах шийдвэр гаргаж, есөн уран бүтээлчтэйгээр ажлыг нь эхлүүлж байсан бол өдгөө хөгжим, техник, уран бүтээлчдийн ур чадвараар дэлхийн түвшний биг бэнд болтлоо өсөж дэвжсэн “Баян Монгол” чуулгынхан байгуулагдсаны 50 жилийн ойн баяраа энэ сарын 30-нд “Корпорэйт конвеншн сентер”-т хийнэ. Баярын арга хэмжээ 16.00 цагт чуулгын түүх өгүүлсэн баримтат киногоор эхлэх бөгөөд тоглолтоо 18.00 цагаас үзэгчдэд хүргэх юм. “Баян Монгол” чуулгынхан тэгш ойн баяртаа түрүү жилээс бэлтгэж эхэлсэн.

Чуулгын түүх, урын сан, уран бүтээлчдийн тухай өгүүлсэн баримтат кино, ном, хос цомог гаргалаа. Мөн чуулгын уран бүтээлээс 1980 онд дээжлэн бичүүлж, гаргасан пянзыг сэргээж шинэ найруулга, өнгө аястайгаар сонсогчдодоо хүргэхээр бэлдсэн гээд дурдвал олон ажил хийлээ.

“Баян Монгол” чуулгын ахмад уран бүтээлчдийн олон түмний сэтгэлд хоногшуулсан алдартай дуунуудыг өнөөгийн гоцлол дуучид орчин үеийн залуусын өнцгөөс харж, хэв маягийг нь үл ялиг өөрчилж дуулснаа баярын тоглолтоор үзэгч олондоо сонирхуулна.50 жилийн ойн тоглолтыг “Корпорэйт конвеншн сентер”-т хийдэг нь бэлтгэсэн уран бүтээлээ аль болох олон үзэгч, сонсогчдод хүргэх гэснийх юм. Баярын тоглолтод “Харанга”, “Никитон” зэрэг хамтлаг болон дуучин, жижиг хэмээх Н.Оюунчимэг, залуу дуучин Ж.Ариунжаргал нарын олны хайртай дуучид ая дуугаа өргөнө.

“Баян Монгол” чуулгын 1980 оны пянзанд буй уран бүтээлүүдийг өнөөдрийн хөгжимчид шинэ найруулгаар тоглож, дуучид өөр өөрсдийн сонгосон стилиэр дуулах нь сонирхолтой байх болно. Тухайлбал, дуучин Наранбаатар гэхэд “том” Оюунчимэг агсны дуулсан “Аяны шувууд”, мөн Янжиндуламын ард түмэнд хүргэж, хит болгосон “Орь залуу нас” дууны хэв маягийг өөрчилж дуулж буй. Дуучин Солонго “Аавдаа” хэмээх, 1970-аад онд мөн дуучин Янжиндулам олны амны уншлага болгож байсан алдарт дууг өөрийнхөөрөө дуулж үзэгч, сонсогчдод хүргэхэд бэлэн болсон гээд дурдвал дуулгах сонин ихтэй тоглолт болох гэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.