Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол туургатны уран зохиолын талаар хэлэлцэнэ
Нийгэм

Монгол туургатны уран зохиолын талаар хэлэлцэнэ

Урлаг Урлаг22/11/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9651977310002019-11-22-11-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийн ёслол маргааш /2019.11.22/ “Богд хааны ордон музей”-д болно. Хурлын гол зорилго нь ХХ зуунд бүтээсэн утга соёлын өв сангаас дээжлэн өргөн олон уншигчдад, нэн ялангуяа залуу хойч үеийнхэнд хүргэж мэдүүлэх, зохиолч уран бүтээлчдийн авьяас чадвар, ололт амжилтыг нь таниулан сурталчлах, үгийн урлагаар илрэх тухайн нутгийн монгол хэл аялгууны гайхамшигт баялаг сангаас мэдрүүлэх, үндэстнийхээ их түүх, эх соёлоос сургамж аван бахархах, хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор монгол туургатны утга соёлын хоёр төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

   Үүний хүрээнд монгол туургатны шилдэг романыг хэвлэн нийтлэх зорилготой “Монгол туургатны сонгомол номын сан” төслийг бид 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал Өвөр Монголын нэрт зохиолч Э.Бүрэнтөгсийн уран бүтээлээр “Дэлхийг багтаасан Дэлгэрхангай” нэвтрүүлгийг Монголын Үндэстний Телевизтэй хамтран бэлтгэж 2017 оны арванэгдүгээр сарын 19-нд олны хүртээл болгож, Монгол Улсад зохиолчдын байгууллага үүссэний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, МҮЧЗХ-той хамтран “Монгол туургатны уран зохиолын хэлхээ холбоо” сэдэвт уулзалт, ярилцлага болон “Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 7-нд зохион байгуулж номын нээлтийн ёслолыг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байдаг.

   Тэгвэл үүний дараагийн ажил бол “Монгол туургатны уран зохиолын өнөөдөр маргааш” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийн ёслол юм. Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,  (доктор /Ph.D/, профессор)   Ж.Саруулбуян даргалах бөгөөд  Улаанбаатарын Их Сургуулийн захирал, доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, “Богд хааны ордон музей”-н захирал Ц.Эрдэнэбаатар, “Бээжингийн Монгол судлалын” (БНХАУ, доктор /Ph.D/, профессор) Ван Мандуга, “Өвөрмонголын уран зохиолын түүхэн тойм, чиг хандлага” (БНХАУ, ӨМӨЗО-ны нэгдүгээр дэсийн зохиолч) Э.Бүрэнтөгс зэрэг эрдэмтэн зохиолчид оролцож илтгэл тавьж, үг хэлэх юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.