Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д дэлгэлээ
Нийгэм

Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д дэлгэлээ

Урлаг Урлаг23/12/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6546855594692019-12-23-21-38[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Соёлын дурсгалт өв–хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн төв байранд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан байна.

   “Соёлын дурсгалт өв–хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд энэхүү этно бүжгэн жүжгийг зохион байгуулахыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс санаачилж, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Соёл урлагийн их сургууль, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ нар дэмжиж ажилласнаар амжилттай хэрэгжүүлжээ. Монгол Улсын хувьд анх удаа хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзан дээр тоглуулсан нь ЮНЕСКО төдийгүй, танхим дүүрэн үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байна.

“МОНГОЛЫН САЯ ӨДӨР” ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Монгол Улсын Хэнтий аймгийн Батширээт суманд орших “Рашаан хад”-нд хадгалагдсан хадны сүг зургуудын гэрэл зургаар 10.000 жилийн тэртээх бидний өвөг дээдсийн хойч үеийнхэндээ дамжуулахыг зорьсон захиасыг толилуулах үүднээс уран бүтээлч, “Сэмүүн” студийн найруулагч, продюсер Б.Баярын “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг ЮНЕСКО-гийн төв байранд гаргажээ.

Б.Баяр нь эдүгээ цагийн бидэнд 10.000 жилийн тэртээх Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан өвөг дээдсийн сэтгэлгээний хийгээд ахуйн ертөнцийг таниулах зорилгоор ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад манай улсаас бүртгэгдсэн гурван түүхэн дурсгалт газруудаар болон Монголын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудын нутагт орших 500 гаруй хадны зураг бүхий цогцолбороор аялжээ. Аяллынхаа явцад 65 мянга гаруй зургууд хадгалагдаж байгаа газруудаар явж ан амьтан, тамга тэмдэг, ахуйн зан үйлийг харуулсан 3000 гаруй сүг дүрсний гэрэл зургийг буулгасан уран бүтээлч аж.

“ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН” ЭТНО БҮЖГЭН ЖҮЖИГ

   Монголын соёлын өвд суурилан бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг ЮНЕСКО-гийн гол тайзнаа толилуулсан байна. Этно бүжгэн жүжигт Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур, хөөмий, уртын дуу, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, цуур зэрэг олон соёлын биет болон биет бус өвийн элементүүдийг оруулснаараа онцлог болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.