Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Доржпагмын “Voice” шоуны үзүүлбэр дэлхийн шилдэгт багтжээ
Нийгэм

Б.Доржпагмын “Voice” шоуны үзүүлбэр дэлхийн шилдэгт багтжээ

Урлаг Урлаг11/06/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
55455462176651892020-06-11-18-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   "Voice mongolia" шоуны шүүгч, дасгалжуулагч С.Ононбатын "Нугалааны хатан хаан" буюу төрмөл авьяастан, хүчирхэг хоолойтон хэмээн онцолсон Б.Доржпагмын "KNOCKOUTS" шатны үзүүлбэр дэлхийн олон оронд нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй "Voice" шоуны 5-р сарын "Дэлхийн шилдэг" үзүүлбэрүүдийн жагсаалтад Монгол Улсаа төлөөлөн багтжээ. Энэ удаагийн "The Voice Of Mongolia" шоуны шилдэг оролцогчдыг өнгөлж, хүчирхэг оролцогчдын нэгээр хэдийнээ нэрлэгдэж явсан түүний хувьд санал хураалтын дүнгээс хамаарч шоугаа харамсалтайгаар өндөрлүүлсэн. Хэдийгээр энэ удаагийн шоугаа өндөрлүүлсэн ч цаашдаа олон гайхалтай уран бүтээлээ туурвиж, үнэнч дэмжигчид болон сонсогч түмэндээ хүргэж явах нь дамжиггүй юм.

   Энэ дашрамд Б.Доржпагмыг товч танилцуулахад, 2014 онд "The Mongolian live sessions" шоуны Тэргүүн байр, 2015 онд "Universe Best Songs" шоуны Дэд байр, 2016 онд "All or nothing" шоуны тэргүүн байрыг тус тус эзэлж байсан авьяаслаг нэгэн юм. Мөн "Камертон" хамтлагийн ахлагч Д.Болдтой хамтарч "Voice" шоуны сүлд дуу болох "Гуниг бүхэн баяртай", Г.Мэнд-Амартай хамтарч "Огторгуйг орхисон шувуу" зэрэг дууг амилуулсан нь хит болсон билээ. Ингээд та бүхэндээ Б.Доржпагмын "The Voice Of Mongolia" шоуны тайзнаа эгшиглүүлж дэлхийн шилдэгт багтсан үзүүлбэрийг толилуулъя.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.