Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Ану нэгэн сайхан ээжид туслах ШҮҮДРИЙН ДУСАЛ хандивын аян эхлүүлжээ
Нийгэм

Дуучин Ану нэгэн сайхан ээжид туслах ШҮҮДРИЙН ДУСАЛ хандивын аян эхлүүлжээ

Урлаг Урлаг20/08/2020Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
117311591_3363704010359473_3782003148750886846_o2757716432020-08-20-20-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо нэгэн ээжид амьдрал бэлэглэх зорилгоор “Tara Vision” агентлагтай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд  "Шүүдрийн дусал" хэмээх хандивын аяныг эхлүүлжээ.

Аяны зорилго нь шүүдрийн мянга мянган дуслыг цуглуулж нэгэн сайхан ээжид, гэр бүлд амь амьдрал, эрүүл мэнд, урт удаан жаргалыг бэлэглэх сайхан үйлс юм. 

Энэхүү аяны хүрээнд Дархан хотын харьяат Д. Даваасүрэн гэх эмэгтэйг сонгон тусламжийн гараа сунгахаар болжээ. Д. Даваасүрэн нь 2011 онд элэгний В, Д вирустэй хэмээн оношлогдож ХӨСҮТ-д эмчийн хяналтанд өдийг хүртэл эмчилгээ авч байсан боловч тус өвчин нь улам даймжирч 2020 оны 1-р сард биеийн байдал эрс муудаж, ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ нь эцсийн шатандаа орж элэгний үйл ажиллагаа зогссон гэсэн эмчийн дүгнэлтээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байгаа юм. Энэхүү хагалгааг дотооддоо тэр тусмаа Улсын 1-р эмнэлэгийн ачтан эмч нар маань хугацаа алдалгүй хийж гүйцэтгэж болох тул эмчилгээний зардал болох 35 сая төгрөг маш яаралтай хэрэгтэй байгаа тул эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд та бүхнийг бусдын төлөө гэсэн энэрэнгүй үйлс, хариу нэхээгүй тусд нэгдэж, шүүдрийн дуслыг цуглуулан Д.Даваасүрэн эгчдээ амьдрал бэлэглэхийг уриалж, энэхүү аянд маань сэтгэл зүрхнээсээ нэгдээрэй хэмээн хүсч байна гэж дуучин Ану өөрийн цахим хуудаснаа уриалсан юм.

“ШҮҮДРИЙН ДУСАЛ” аяны үргэлжлэх хугацаа ердөө 20 хоног мөн аяны үйл явц болон цаг үеийн мэдээллийг Urankholboo пейжээр тухайн бүрт нь мэдээллэх аж.

Хандивийн_данс: Хаан банк 5046357407 /Д.Даваасүрэн/ гүйлгээний утга дээр урмын үг бичиж, давалгаалахыг уриалж байна.

Холбоо барих утасны дугаар: 8820-4324 Э. Болорчимэг /охин/

Даваасүрэн болон донор болох охин Отгонцэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026

“Dzud” кино олон улсын наадамд өрсөлдөхөөр шалгарлаа

27/08/2026

Г.Золжаргал: Зөв хүн төлөвшүүлнэ гэдэг бол нийгмийн хамгийн том бүтээн байгуулалт

27/08/2026

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026

Д.Нацагдоржийн музейн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.