Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Single ladies 4” “Кёсем хатан”-ы цайзыг эзэлжээ
Уртын дуу

“Single ladies 4” “Кёсем хатан”-ы цайзыг эзэлжээ

Урлаг Урлаг02/10/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
989898989874763782020-10-02-14-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Ufilm” уран бүтээлийн нэгдэл 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаагийн санаачилсан эл кино төсөл үзэгчдийн таалалд ихээхэн нийцдэг.

   “Single ladies-1, 2, 3” цувралын төгсгөлийн дөрөв дэх анги “SINGLE LADIES 4” ба “ТӨГСГӨЛ БА ЭХЛЭЛ” кино өчигдөр (2020.10.01) нээлтээ хийлээ. “Single Ladies”-ийн төгсгөлийн ангид Орос, Турк, Хятад, Буриад, Англи, Португал, Финланд, Казахстан зэрэг олон орны 280 гаруй уран бүтээлч оролцжээ. Шинэ ангид хоёр эрэгтэй, нэг эмэгтэй шинэ дүр гарна.

   Жүжигчин Г.Ундармаа энэхүү уран бүтээлийнхээ талаар “Төслийнхөө хаалтын ангийг ашиг сонирхлоосоо илүү уран бүтээлээ дэмжиж, үзэгчдэд илүү сонирхолтой, чанартай бүтээл үзүүлье гэж хийлээ. Уран бүтээлчдэдээ гаднаас уран бүтээлчид авчирч туршлага солилцуулъя гэж, багаар ажиллах ямар байдгийг бусад уран бүтээлчдэдээ үзүүлье гэж зорьсон юм шүү” гэж тодотгож байлаа. 


   13 дугаар зуун… Чингис хааны байлдан дагуулал үргэлжилсээр. Манай он тооллоос гэнэт 13 дугаар зуунд очсон Ари бүсгүйг олон зүйл гайхшируулна. Тэр хайсан зүйлээ олж чадах болов уу. Бүсгүй тэмцлээс юуг ойлгож, юуг олж авах бол…

   Дайн байлдаан, булаан эзлэлт, тэмцэл дунд дотнын хүмүүсээсээ өнчирсөн Цэсэн гүнжийн сэтгэл уйтай… Харин байлдааны урлагийг гарамгай эзэмшсэн, жижигхэн биедээ баймгүй эр зоригтой Инжир бүсгүй сэргэлэн цовоо, ухаалаг нэгэн аж. Түүний хайр сэтгэлийг булаасан дайчин залуу Боргуул бүсгүйн сэтгэлд ямар хариу барихыг “SINGLE LADIES 4” киноны өрнөлөөс харна.

   Хайр дурлал бол мөнхийн сэдэв. Дайн тулаан, тэмцэл, өшөө хорсол дунд ч тэр оршсоор ирсэн. Холын аянд ангаж цангаж, элсэн цөлийг туулж, байлдаж тэмцэлдэхэд ч хайр оршсон хэвээрээ.

   “SINGLE LADIES 4” киноны зураг авалтыг Турк улсад болон Дундговь, Төв аймагт хийжээ. Кино багийнхан Турк улсад очиж, "Кёсем хатан" киноны зураг авалт хийсэн цайзад зураг авалтаа хийсэн нь үзэгчдийн анхаарал татсан сэдэв байлаа. 
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Асарын өндөр” түүхэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглоно

15/05/2025

“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн үргэлжилж байна

15/05/2025

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.