Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Монголын сайтын холбоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тууштай хамгаалахаа мэдэгдлээ
Сонгодог уран зохиол

Монголын сайтын холбоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тууштай хамгаалахаа мэдэгдлээ

Урлаг Урлаг16/12/2020Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
88885883327652020-12-16-09-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "13.14. зүйл Худал мэдээ тараах” заалтыг дахин өөрчлөх санал тусгагдсантай холбогдуулан Монголын сайтын холбооноос мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

   Монголын сайтын холбоо нь цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган холбоо бөгөөд 11 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриан дор сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран мэргэжлийн ёс зүйтэй цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, цахим орчинд хүний эрх, эрх чөлөө, оюуны өмчийг дээдлэх, цахим орчинд соёлтой, зөв хэрэглээг бий болгох чиглэлээр ажилладаг билээ.  

   Монгол Улсын Засгийн газраас ардчиллын гол баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөөг хумих, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо  илэрхийлэх эрх чөлөөг боогдуулсан хуулийн төсөл боловсруулж, мэргэжлийн холбоодод урьдчилан мэдэгдэж, нэгдсэн санал авалгүйгээр батлуулах гэж зүтгэж байгааг Монголын сайтын холбооноос эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

  1. Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдийг 2 сая, хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 хүртэл сая төгрөгөөр торгодог, торгох, цагдахаар айлган сүрдүүлж дарамталдаг байдал бий болоод удаж байна. Гэтэл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах гэсэн энэ үйлдэл улам гаарч Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 80 хүртэлх сая төгрөгийн торгууль оноодог, сэтгүүлчдийг 5 хүртэлх жил хорих ялтай болгоод зогсохгүй олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг торгож шийтгэдэг болохоор хуулийн төсөл боловсруулж байгаад гүнээ харамсаж байна.
     
  2. Улстөрчид иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарлах, нийгмийн сүлжээг хаахыг удаа дараа оролдож байгаа бөгөөд энэхүү бусармаг санаархлаа Эрүүгийн хуулинд тусган хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүгийн бүрэн хараат байдалд оруулах, иргэдийг үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болгохыг санаархаж байна.
     
  3. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөмжийг 2017 онд хүлээн авч, сэтгүүлчдэд мэдээлэл түгээх, иргэдэд үзэл бодлоо илэрхийлэхэд нь хатуу хяналт болдог нэр төр гутаах, гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг  Эрүүгийн хуулиас  хэсэгчлэн халсан билээ. Гэтэл өнөөдөр энэхүү хуулийг сэргээн, ял шийтгэлийг улам чангаруулж, ардчиллын үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж, хүний эрхийг хязгаарлаж боогдуулах гэсэн энэхүү хуулийн заалтаа эрх баригчид өмгөөлөн худал мэдээ тараах, гүтгэх гэсэн зүйл заалтаар хаацайлж байгааг эсэргүүцэж байна.
     
  4. Мэргэжлийн сэтгүүлчид бид худал мэдээ тараахгүй, бусдыг гүтгэн доромжлохгүй байх зарчмыг  баримталж ажилладаг. Монголын сайтын холбоо нь өөрийн зохицуулалтын байгууллагыг байгуулахд санаачлагчийн бүлэгт нэгдэн орж, мэргэжлийн ёс зүйн кодоо батлан, сэтгүүлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомж, хүний эрхийн конвенциудыг дагаж мөрдөж ажиллахыг чухалчилдаг билээ.  Гэтэл эрх мэдэлтнүүд Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг айлган дарамтлах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд бүдүүлгээр халдаж байгааг эсэргүүцэж байна.
     
  5. Хувь хүний нэр хүндийн асуудлыг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчилж, 5 хүртэлх жилээр хорих ялтай Эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилж болохгүй хэмээн Монголын сайтын холбооноос үзэж байна.
     
  6. Мэдэх, мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэн хүний үндсэн эрхийн нэг юм. Тиймээс Монголын сайтын холбоо сэтгүүл зүйн үнэт зүйлийг хумиж боохоор санаархаж байгаа энэ үйлдлийг эсэргүүцэж, иргэдийн мэдээлэл хайх, олж авах, мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллах болно.

Монголын сайтын холбооноос
 

  • Эрүүгийн хуулийн төслөөр сэтгүүлчид болон сошиал хэрэглэгчид 5 хүртэл жилээр хоригдох боломжтой болоод байгаа энэ үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийг эсэргүүцэж байна.
  • Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгт салбарын аль ч байгууллага оролцохгүй байхыг уриалж байна.
  • Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг зогсоохийг шаардаж байна.
  • Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх 13.14 дэх заалтыг бүрмөсөн хасах шаардлагатай гэж үзэж байна.
  • Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалах, шударга бус зохицуулалтыг албадан тулгах гэж буй үйлдлийн эсрэг сэтгүүлчид, редакциуд, мэргэжлийн холбоод нэгдэж, байр суурь, дуу хоолойгоо хамтарч хүргэхийг уриалж байна.
  • Ардчиллыг дээдэлдэг, шударга ёс, хүний эрхийг хүндэтгэдэг хүн бүрийг мэдэх эрхийнхээ төлөө, мэдээлэл олж авах эрхийнхээ төлөө тэмцэхийг сануулж байна.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

2020.12.15

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.