Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Шилдэг өвлөн уламжлагчид мөнгөн шагналыг нь олгов
Уртын дуу

Шилдэг өвлөн уламжлагчид мөнгөн шагналыг нь олгов

Урлаг Урлаг16/12/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1515351687199182020-12-16-09-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Засгийн газраас жил бүр соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг тодруулж, “Хүндэт өргөмжлөл”, 30.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг болсон билээ.

   2019 оны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар Нийслэл хотын Баянзүрх дүүргийн иргэн, туульч Авирмэдийн Балдандорж шалгарч, 2020 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Хүндэт өргөмжлөл”-өө гардан аваад байсан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олгоогүй байсан мөнгөн шагналыг Соёлын сайдын багцаас шийдвэрлэснийг сайд С.Чулуун өнөөдөр туульч А.Балдандоржид гардууллаа.

   Урианхай туульч А.Балдандорж нь Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч бөгөөд тууль хайлах уламжлалыг өөрийн аав Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдээс өвлөн авчээ.

   А.Балдандорж нь 1996 онд Бүх Ард Түмний Урлагийн Их Наадмын алтан медаль, 1998 онд “Төв Азийн туульч” өргөмжлөл, 2001 онд Ховд аймгийн хүндэт иргэн, 2001онд “Бүх ард түмний урлагийн их наадам”-ын хос алтан медаль, 2002 онд Тэргүүний ардын авьяастан, 2003 онд ОХУ-ын Тува улсад болсон Азийн оюутан залуучуудын их наадмаас Тэргүүн шагнал, 2004 онд Тэргүүний ардын авьяастан, 2007 онд “Алтайн Урианхайн 3-р их наадам”-ын хос алтан медаль, 2010 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр төвшинд эзэмшсэн Монголын билиг авьяастан”, 2012 онд Соёлын тэргүүний ажилтан, 2011 онд Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан од” шагнал, 2012 онд “Монгол туульчдын урын сан” Улсын үзлэгийн тэргүүн байр, 2013 онд “Төв Азийн тууль – 2013” их наадмын “Алтан гэрэгэ” шагнал, 2015 оны Шилдэг уран бүтээлч шалгаруулах номинацад шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч “Мөнгөн мод” шагнал, 2015 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан манай улсын шилдэг ардын авьяастан, өвлөн уламжлагч юм. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн Үндэсний жагсаалт”-д орсон 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

   Соёлын сайд С.Чулуун шилдэг өвлөн уламжлагчид хандан тус яамны бодлого, үйл ажиллагааг дэмжиж, тууль судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шавь бэлтгэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, "Тууль"ийн өвийг хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Дашрамд дурдахад, 2018 оны буюу анхны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар ард олны дунд Дөмөн Дулмаа нэрээр алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дулам шалгарч, хүндэт өргөмжлөл, 30,0 сая төгрөгөөр шагнуулж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.