Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Соёлын сайд С.Чулуун Унгар улсын Элчин сайд Борбала Обрушанскийтай цахим уулзалт хийлээ
Уртын дуу

Соёлын сайд С.Чулуун Унгар улсын Элчин сайд Борбала Обрушанскийтай цахим уулзалт хийлээ

Урлаг Урлаг16/12/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1515155156887542632020-12-16-09-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёлын сайд С.Чулуун Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушанскийтай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цахим уулзалт хийлээ. Соёлын сайд С.Чулуун Унгар Улсын Элчин сайдад Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон явдалд баяр хүргэж, 2020 онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаад баяр хүргэв.

Унгар Улсын Элчин сайд Борбала Обрушанский Соёлын яам байгуулагдсан явдалд баяр хүргэн Соёлын сайд С.Чулуунд ажлын амжилт хүсэж цаашид Монгол Улстай Кино урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай онцлон дурьдаж, хоёр улсын хамтарсан түүхэн болон уран сайхны кино бүтээх хамтын ажиллагааг Унгар Улсын Засгийн газар дэмжиж байгааг илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Үндэсний номын сан Унгар Улсын Үндэсний номын сантай хамтарсан гэрээ байгуулах, Археологи, Угсаатны музейн хамтын ажиллагааг өргөтгөх, сонгодог урлаг, соёлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, харилцан “Хүннүгийн түүх – Ази ба Европт” үзэсгэлэн гаргах асуудлуудыг хамтран хийхээр тохиролцов.

Талууд уулзалтын үеэр 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан жанжин Д.Сүхбаатарын эмч байсан Раднотийн холбогдох гэрэл зургийн цуглуулгаар үзэсгэлэн гаргах тухай ярилцаж, цаашид соёл, урлагийн чиглэлээр богино болон урт хугацааны сургалтад уран бүтээлчдийг хамруулах, номын сан, музей, архив болон соёлын өв дурсгалтай холбогдох ажлууд дээр хамтарч ажиллах талаар санал солилцов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.