Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр үзэгчдэд хүрнэ
Нийгэм

“Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр үзэгчдэд хүрнэ

Урлаг Урлаг30/12/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
95538264784212020-12-30-17-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол айл бүрийн шинэ жилийн баярыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Баярын мишээл” хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүнээс гадна  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг төв талбайд уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран 51 жилийн түүхтэй “Баярын мишээл” шинэ жилийн баярын нэвтрүүлгийн “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” тусгай дугаарыг маргааш буюу энэ сарын 31-ний 22:00 цагт МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB спорт” суваг болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар улс орон даяар хүргэнэ.

   “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” тусгай нэвтрүүлгийн уран бүтээлчдийн багт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад залуу баг хамт олон хуваарилагдан зохиолоо шинэлэг хэв маягаар боловсруулж, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ашиглан мөн Улсын онцгой комиссоос гаргасан заавар чиглэлийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллалаа. Тодруулбал, МҮОНТ-ийн “Студи 600”-д зохиомжит тайз засаж, хамгийн сүүлийн үеийн босоо болон шалны лед дэлгэц, лазер гэх мэт гэрлүүдээр тоноглон, 30 гаруй уран бүтээлчийн сор болсон уран бүтээлүүдийн зураг авалтыг “Red” болон “Sony FS7” камераар хийж, өнгө гэрэл, дуу дуугаралтын өндөр чанартай шинэ жилийн баярын тусгай контентыг бэлтгэн эрхэм үзэгчдийнхээ баяр дээр баяр хөөр нэмэхэд бэлэн боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Michael” намтарчилсан киноны нээлтээс

22/04/2026

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026

“Алтан өргөө” олон улсын кино наадам ирэх тавдугаар сарын 15-17-нд болно

22/04/2026

Гавьяат жүжигчин, дуучин С.Баасандорж “Хавар хайр” уран бүтээлийн тоглолтоо хийнэ

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.