Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” Оскарт өрсөлдөнө
Уртын дуу

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” Оскарт өрсөлдөнө

Урлаг Урлаг28/01/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
y8768871029952982021-01-28-14-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ жилийн Оскарын шагналын шилдэг гадаад киноны төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино өрсөлдөх болжээ.

Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл “Алтан судал” кинонд ерөнхий найруулагчаар найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажиллаж,  жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тогложээ.

Кинонд хөдөө нутгийн 11 настай Амараа гэх хүү гарна. Тэр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, гадаадын уул уурхайн компаниас уугуул нутаг, газар шороогоо аврах бөгөөд  “Дэлхий дээрх хамгийн сүүлчийн алтны судал тасрах үед, хорвоо ертөнц тэр чигтээ хумхын тоос болон замхарна” гэдэг үг  киноны  гол амин сүнс юм.

“Алтан судал” киноны нээлт өнгөрсөн жил Берлиний кино наадмаар болсон.

Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” кино 2005 онд Оскарын баримтат киноны төрөлд өрсөлдөж байсан. Харин “Алтан судал” бол түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны бүтээл юм.

2021 оны Оскарын шагналын албан ёсны нэр дэвшигчдийн нэрс гуравдугаар сарын 15-нд тодорхой болно. Харин ялагчдыг дөрөвдүгээр сарын 25-нд зарлах юм.

Найруулагч Даваагийн Бямбасүрэн 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, Герман улсад амьдран уран бүтээлээ туурвидаг. Тэрээр 1995-1998 онд Кино Урлагийн Дээд Сургуульд суралцаад, 1998 оноос Монголын Үндэсний Телевизэд туслах найруулагчаар ажилласан. Герман улсын Мюнхений Телевиз, Кино Урлагийн Их Сургуульд баримтат кино, харилцааны шинжлэх ухааны чиглэлээр суралцжээ.

Бүтээлүүд

  • 1999 он: Хул морь
  • 2003 он: Ингэн нулимс
  • 2005 он: Шар нохойн там
  • 2009 он: Эзэн Богдын хоёр загал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.