Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт боллоо
Сонгодог уран зохиол

Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт боллоо

Урлаг Урлаг15/02/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
87654567893424584762021-02-15-12-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хятадын сар шиний соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран 2021 оны 2-р сарын 10-ны өдрөөс эхэлж, 3-р сарын дунд хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээгээр Цагаан сараар сэдэвлэсэн нэвтрүүлэг, Уран сайхны тоглолт, Олон ангит кино, уран сайханы киног олон нийтэд хүргэнэ.

НЭГ. ЦАГААН САРААР СЭДЭВЛЭСЭН НЭВТРҮҮЛЭГ

1. “Цагаан сарын бараа”, “Миний Хятадын цагаан сар” гэсэн цуврал видео, үүнд Хятадын цагаан сарын уламжлалт зан заншлыг танилцуулах бөгөөд Монгол улсын найз Хятад оронд шинэ жилийг өнгөрүүлсэн үлгэрийг ярьж өгөх болно.    2. “Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ”, “Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар” гэсэн видео нь цагаан сарын үеэр жирийн хүмүүс “Олон нийтийн төлөө өөрийн гэр бүлийн амьдралаа орхиж”, бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм үлгэрийг танилцуулах болно.

3. “Малчны сайн сайхан амьдрал” нь малчдын ядуурлаас ангижирсан, шинэ гэр орноо байгуулж байгаа, сайн сайхан амьдралаа цогцлоож байгаа байдлыг танилцуулна.

4. “Түмний дуулах дуртай дуунууд гэсэн онцгой нэвтрүүлэг, сонгодог дуунуудаас сонгон сонирхуулж, сайн сайхан ой санамжийг харуулах гэсэн юм.


ХОЁР: УРАН САЙХНЫ ТОГЛОЛТ

Нэг. Циркийн жүжиг

“Дүүлил”. цирк, илбэ, хөгжмөөр гол илрүүлэх арга болгож, үзэгчдэд гайхамшигт харааны дайллага хийж, аяны шувуудын оршин аж төрөх, нүүх явцаар дамжуулж, хүн төрөлхтөн экологи болон эх байгалиа хайрлан хамгаалж, ногоон экологийг нандигнарай хэмээн уриалав. Уг тоглолт нь ур чадвар сайтай, олон улсад олон удаа тойрон тоглоод үзэгчдийн магтаал сайшаалыг хүртсээр байна.

Хоёр. Концерт

“Шинэ эриний гараа” цагаан сарын концерт 2 дугаар сарын 14-ний оройн 21:30 цагт Улаанбаатарын телевизээр нэвтрүүлнэ, дуу бүжиг, хөгжим дууриар голлож, агуугаар жигтэй сайхан. “Хүүхдийн дэвжээ” хүүхдийн цагаан сарын концертыг 2-р сарын 12-ны оройн 18:50 цагт Монгол улсын боловсрол телевизийн хүүхдийн сувгаар нэвтрүүлнэ. Үнэн цайлгаан, сайхны хүүхдийн ертөнцөд үзэгчдийг дагуулах бөгөөд хүүхдийн цайлгаа, сониуч байдлыг харуулах болно. “Хятадын хайр, сэтгэл хамтдаа” 2021 оны Хятадын харьяат, Хятадын хүмүүсийн цахим цагаан сарын концерт цахимаар нэвтрүүлэх болно. Энэ нь хилийн чанадын ахан дүүст цагаан сарын мэндчилгээ сайн сайхны ерөөлийг дэвшүүлэх болно.

Гурав. Олон ангит кино

Үүнд: “Бүгд сайхан байна”, “Хамтдаа” гэсэн 2 шилдэг олон ангит кино. Төв хотын амраг хосын кино “Бүгд сайхан байна” нэгэн жирийн гэр бүлд болсон үйл явдлыг харуулсан кино, 2 дугаар сарын 1-ний өдрөөс Монголын боловсрол телевизийн Asian box сувгаар нэвтрүүлнэ. Цар тахалтай тэмцсэн баримтат кино “Хамтдаа” үнэн бодит үйл явдлаар сэдэвлэж өөрчилсөн кино, эгэл жирийн хүмүүс цар тахалтай тэмцсэн үйл явдал болно, цагаан сарын үеэр Монгол улсын NTN,VTV,Малчин телевизээр нэвтрүүлнэ. Үүнээс гадна Монгол улсын ТВ2, ТВ6,  СТАР ТВ, MNС телевизээр NTN телевизээр гаргаж байсан “Бээжингийн амраг хосын үлгэр”, “Дандаа гэнэтийн бэлэг” кино, “Учран золгох зоог”, “Эвтэй гэр бүл бүх юм өөдрөг”, “Хөгшин нөхөр” олон ангит уран сайхны киног дамжуулна.

Дөрөв. Уран сайханы кино

“Миний ахыг яаралтай аваад яваач”, “Барьцаалагч”, “Сэтгэлзүйн гэмт хэрэг” 3 киног 2 дугаар сарын 12-ны өдөр, 13-ны өдөр, 14-ний өдрийн 13:20 цагт Монгол улсын боловсрол телевизийн киноны сувагт анх нэвтрүүлнэ. 2 дугаар сарын сүүлчээр Монгол улсын Улаанбаатар телевизэд дахин нэвтрүүлнэ. “Миний ахыг яаралтай аваад яваач” сургуулийн хорооны инээдмийн хүмүүст нэгийг бодогдуулам ухаарлын кино. “Барьцаалагч”, “Сэтгэл зүйн гэмт хэрэг” адал явдал зодоонтой, хүмүүсийн сонирхлыг их татдаг кино байна.

Тав. Хайр солилцооны арга хэмжээ

Бид “Цахимаар шинэ жилийн золголт хийх” арга хэмжээг зохион байгуулна. “Төмөр үхэр жилийн мэндийг хүргэе” цахим карт хийж, Монгол улсын найз нартаа хамгийн сайн сайхан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлнэ. “Төмөр үхэр жилийн мэндчилгээ” Н5 хэвлэл мэдээллийн контент хийж, Хятадын харьяат, хятад хүмүүст цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ. Үүнээс гадна, Монгол Улсын цар тахалтай тэмцэж байгааг дэмжиж, бид Монгол улсын хэвлэл мэдээлэл соёлын салбарын найз нарт цар тахалтай тэмцэх бараа бүтээгдэхүүн хандивлахаар бэлтгэж, анхаарал хандуулж байгаа болон мэндчилгээг дэвшүүлж байгаа сэтгэлээ илтгэх болно.

Зургаа. Монголын сошиал хэрэглэгчидэд арга хэмжээг дамжуулах зорилгоор, бид АРР,  үүрэн телефон, цахим мэдээллийн хэрэгслийг цахимаар гол болгож ажиллах болно. Олон ангит кино, уран сайханы кино, цагаан сарын концертыг Монгол улсын телевизүүдээр дамжуулахаас гадна бусад арга хэмжээг Хятадын олон улсын радио, Солонго сайтад тусгай булан нээж оруулна. Мөн Монголын цахим мэдээллийн сайтууд болон фэйсбүүк хуудсуудад байршуулна.

Энэхүү арга хэмжээ нь Монголын  ард түмний сар шиний баярыг  тэмдэглэн өнгөрүүлэхэд таатай уур амьсгалыг бий болгож, ялангуяа цар тахалтай тэмцэж байгаа амин чухал үед, Монгол улсын бүх найз нарт дотно сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж,цар тахлыг ялан давах итгэлийг уламжилж, Монгол, Хятад хоёр орны ард түмний бие, биедээ тусалж, цар тахлыг даван туулах зорилгоор болон хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгах болно.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.