Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ч.Даваасүрэн: Соёлын салбар бол тухайн улс орныхоо батлан хамгаалах салбартай адил юм
Дуу хөгжим

Ч.Даваасүрэн: Соёлын салбар бол тухайн улс орныхоо батлан хамгаалах салбартай адил юм

Урлаг Урлаг11/05/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4444583196182021-05-11-10-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өчигдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбартай холбоотойгоор хийсэн судалгааны талаар танилцуулах цахим хурал, уулзалт боллоо. Энэ үеэр “MMCG” компанийн судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын чанарын судалгааг танилцууллаа.

   Тэрээр, Соёлын салбар бол тухайн улс орныхоо батлан хамгаалах салбартай адил юм. Өв уламжлалаа хамгаалах, гаднын улсад соёлоо сурталчлахад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар чухал. Энэ нь мөн эдийн засагт тодорхой нөлөө үзүүлэх нэг хүчин зүйл юм. Үүнийг нэгдсэн байдлаар хөгжүүлж чадвал эдийн засгийн чухал алхам болно. Энэ салбар хөгжсөнөөр жуулчдыг татах, гаднын улсад өөрсдийгөө таниулах боломжтой хэмээсэн юм.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамаарах 12 чиглэлийг танилцуулав. Үүнд:

  1. Өв соёл
  2. Утга зохиол, ном хэвлэл
  3. Дүрслэх урлаг
  4. Дуу хөгжим
  5. Тайзны урлаг
  6. Кино, дуу дүрсний урлаг
  7. Хувцас загвар
  8. Архитектур, интерьер
  9. Дизайн
  10. Дижитал дизайн, контент
  11. Маркетинг, брэндинг, коммуникаци
  12. Хэвлэл мэдээлэл, телевиз, радио багтана.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн суурь зарчмыг дараах 4 чиглэлээр авч үзжээ. Үүнд:

  • Байгалиа дээдэлсэн тогтвортой хөгжлийг эрхэмлэх
  • Тэнцвэртэй, тасралтгүй хөгжүүлэлтийг дэмжих
  • Тэгш оролцоог хангах
  • Дэлхийн стандартад нийцүүлэх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран” тоглолт энэ бямба гарагт болно

12/11/2026
Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар “Монголоо дуулна” тоглолтоо Өмнөд Солонгост хийнэ

12/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Харандаа хад” байгалийн ховор тогтцын нэг

13/11/2026

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.