Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Сэтгэлд уянгалах ӨӨШГӨӨ ЮУ ДАА…
Дуу хөгжим

Сэтгэлд уянгалах ӨӨШГӨӨ ЮУ ДАА…

Урлаг Урлаг21/01/2022Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
271494168_395196839044114_9040118101505880186_n3861097572022-01-21-17-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Бид өөрийн уламжлалт ардын дуу, уртын дууг сонсохгүй,үзэхгүйгээр бусдын юмыг үнэлэх боломжгүй. Тийм учраас ардын болоод уртын дуугаа сонсох чадвартай болсон цагт орчин цагийн рок поп хөгжмийг мэдрэх үнэлэмж бий болно хэмээн  МУ-ых хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров онцгойлон хэлж байсан.

    Улс орон болгон өөрийн гэсэн ардын дуутай байдаг ч, манай уртын, ардын дуу шиг ханагар сайхан, дуучдаас хоолойны өндөр цараа шаардсан, зохиомж хийц нь өвөрмөц ийм уран бүтээл Монголоос өөр улсад байхгүй  болов уу. Монголын тал нутаг, байгаль, нүүдэлчин ахуй амьдрал, ёс заншилыг багтаасан энэ урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд Уртын дуучин МУ-ын СТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар уран бүтээлээрээ хувь нэмрээ оруулсаар байна. Эрхэм 2 уран бүтээлч ӨӨШГӨӨ ЮУ ДАА хэмээх гэгэлгэн, санаашрангуй дарьганга ардын дуугаар үзэгчиддээ сар шинийн бэлэг барьлаа.   

Тал нутгийн хаа нэгтээгээс  хүлэг морь үүрсэж, гэрэлт наран мэлтийн мандаж, сэтгэл юуг гэгэлзүүлсэн аялгуу салхи мэт мэдрэгдэнэ.

…Уужных нь хажлага угалзтай яа хө

Унжуурга бэл нь сүйхтэй яа хө

Зурмал луужин гуталтай яа хө 

Зургийн хуар шиг өөшгөө юу даа хө…  

  Энэ ардын дууг сонсохоор сэтгэл хөглөгдөн  хэн нэгнийгээ санан бодолд автан  санааширмаар аялгуулаг уянга мэдрэгдлээ. Зураг авалтыг өвсөн толгой өдөржин найгасан, адуун сүргийн диваажин дарьганга нутагт авсан нь энэ дууг улам сүнслэг, амьтай болгосон мэт.

   Хийж байгаа уран бүтээл нь судалгаатай, чансаатай болдог нь  эзэмшсэн мэргэжлээ хүндэлдэг, хайрладаг, тэрэндээ сэтгэлээ зориулж чаддаг уран бүтээлчид гэдгээ дахин харууллаа. 

…Шүрэн мөнгөн хавчаартай яа хө

Сэвлэг сувдан даруулгатай яа хө

Шинэхнэ гэрийн галыг асаасан

Сэргэлэн цэмцгэр өөшгөө юу даа хө… 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026
Дуу хөгжим Урлаг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас цагийн шоунд BTS, Мадонна, Шакира нар үзүүлбэр үзүүлнэ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.