Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Видео»МОРИН ХУУР – ӨНӨӨДӨР
Видео

МОРИН ХУУР – ӨНӨӨДӨР

Урлаг Урлаг11/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(15)1651345862012-04-11-16-27[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ – ын ерөнхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ. МУ – ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа 30 гаруй уран бүтээлчидтэй чуулга билээ. 

Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь морин хуур хөгжмийн гайхалтай тоглооч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтанд түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван тоглоочдыг төрүүлэн гаргасан билээ. Тэрээр морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС – н хэсэг оюутныг цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийлгэж анх үүсгэн байгуулж байсан түүхтэй юм. 

1992 оноос 2008 он хүртэл 16 жилийн хугацаанд 1400 гаруй уран бүтээлтэй урын санг бий болгож (монголын болон гадаадын сонгодог) морин хуур гэх хөгжмийн зэмсгийн бүхий л нөөц бололцоог дээд цэгт нь үзүүлж байгаа уран бүтээлчид билээ. Тэр цагаас хойш тэдгээр оюутнууд өнөөгийн морин хуурыг гайхалтай хөгжүүлэгчид, монголын урлагийн гарамгай төлөөлөгчид болж чадсан юм. Тэдгээрийн хийсэн онцлох зүйлүүдээс дурдвал:



•    1999 онд Сонгодог дуурын урлагийн гайхалтай бүтээл болох “Carmen” дуурын “Сюит” – г морин хуураар болон чуулгаараа хөгжимдсөн. Тэр ондоо монголын урлагийн дээд шагнал болох Гоо Марал алтан цом шагнал хүртсэн.

•    Монголын анхны дуурь болох “Учиртай 3 толгой” дуурь

•    Австрийн хөгжмийн зохиолч В.А.Моцарт “Серенада #49”

•    “Радитцкий марш” гэх мэтчилэн олон арван бүтээлийг Монголыхоо болон гадаадын сонсогчиддоо хүргэсэн билээ.



Энэхүү чуулга нь дэлхийд хэмээн нэрлэгдэх Японы “Сантори”, Оросын “Новый большой”, Америкийн New York хотын “Карнегийн их танхим”, Австрийн Брамсын нэрэмжит “Алтан тайз” зэрэг олон газар тоглож Монголыхоо нэрийг морин хуураараа дуурсгаж яваа билээ. 



Монгол улсын төр засгаас 2003 онд МУ – ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн ивээлд багтааж, айл өрх бүр морин хуурыг хоймортоо залах, хүн бүр сурч эзэмшихийг хичээж, хуурч бүрийг морин хуураа сурталчилж, сурган зааж явах үүрэг оноогдсон билээ. 



Монгол түмэн морин хуурыг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал бол 2003 оны 11 – р сард дэлхийн өв сан болох UNESCO – д шилдэг хөгжмийн зэмсэг болгон бүртгэсэн явдал юм. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

С.Нэргүй Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

16/02/2026
Дотоод мэдээ Урлаг

Авьяаслаг сурагчид олон улсын уралдаанаас хоёр цом, зургаан медаль хүртжээ

27/01/2026
Язгуур урлаг Урлаг

Монгол Улс “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д зочин орноор оролцоно

21/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.