Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Эдийн засаг»Гурван улсын худалдааны уулзалт боллоо
Эдийн засаг

Гурван улсын худалдааны уулзалт боллоо

Урлаг Урлаг18/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3_ulsiin_chuulga3135385722012-07-18-10-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хил залгаа орнуудын бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны VIII чуулга уулзалт долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Хятадын ӨМӨЗО-ны Ордос хотноо болж өнгөрлөө. Энэ үеэр гурван улсын Худалдааны танхимын төлөөлөгчид уулзсан юм. Энэ өдрүүдэд “Эх баялгийн аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжил”, “Ногоон эдийн засаг”, ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэж байгаатай холбоотойгоор бүс нутгийн хамтын ажиллагаанд худалдааны дүрэм журмыг хэрхэн хэрэгжүүлэх гэсэн гурван сэдвээр ярилцаж, хамтын ажиллагаагаа эдгээр чиглэлд түлхүү хөгжүүлэхээр болжээ.

ОХУ ДХБ-ын гишүүн болж байгаатай холбоотойгоор Монгол Оросын хил болон гадаад худалдаанд оршиж буй хүлээлт, чирэгдэл зэрэг хүнд суртал, гаалийн татвар өндөр байгаа байдал хэр багасч, чөлөөтэй, нээлттэй болох талаар энэхүү уулзалтын үеэр онцолж байсан аж. Энэ талаар Оросын төлөөлөгчдийн тэргүүн, ХАҮТ-ын тэргүүн дэд дарга В.П.Страшко “Бид мэдээж олон улсын худалдааны байгууллагын дүрэм журмыг баримталж ажиллана. Хүлээсэн үүргийн дагуу гаалийн болон экспортын татвар буурна. Хүнд суртлыг арилгах талаар бид тал талаасаа чармайж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Чуулга уулзалтын үеэр гурван улсын хөрөнгө оруулалтын талаар салбар хуралдаанууд болсонд Монголын талаас МҮХАҮТ-ын ерөнхий менежер Д.Эрдэнэбат, Замын-Үүдийн ХАҮТ-ын дарга Д.Насанбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Т.Цэрэндэжид нар чөлөөт бүс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар манайд хэрэгжиж буй төслүүдийг танилцуулсан талаар МҮХАҮТ-аас мэдээллээ.

Энэ удаагийн чуулга уулзалтын нэг онцлог нь гурван улсын төлөөллөөс гадна Тайвань, БНСУ, Хонконгийн төлөөлөгчид оролцсон олон улсын үзэсгэлэн-худалдаа байсан аж. Үзэсгэлэн худалдаанд Монголын талаас “Гоёл кашмер”, “Хөгжил трейд”, “Улаанбаатар хивс”, “CHIC”, “Монланс”, ноос ноолууран эдлэлийн “Зөөлөн алт” зэрэг 20 гаруй компанийн төлөөлөл болон Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Дархан-Уул, Өмнөговь, Завхан аймаг, Багануур дүүргийн Худалдаа, аж үйлдвэрийн салбар Танхимын гишүүн аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцов.  Хөрш гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын чуулга уулзалт өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон бол энэ жилийнх нь ийнхүү Хятадын Ордос хотноо боллоо. Харин ирэх жил ОХУ-д зохион байгуулахаар талууд тогтсон байна.
 

У.БОЛОР
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Оддын амьдрал Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021
Оддын амьдрал Урлаг

“Хүүхдийн төлөө фондыг шилэн данстай болгоно”

01/03/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.