Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртээжээ
Нийгэм

Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртээжээ

Урлаг Урлаг20/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tsendayush-14243445392012-07-20-15-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл хуралдаж, зарим зохиолчийг шагнах болон шинэ гишүүд элсүүлэх тухай хэлэлцжээ. Энэ хурлаас орчуулагч Ш.Одонтөр, зохиолч О.Энхжавхлан, яруу найрагч М.Билэгсайхан нарт МЗЭ-ийн шагнал, яруу найрагч Б.Сарантуяа, О.Цэнд-Аюуш нарт Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртээхээр болсон юм. Харин энэ үеэр Г.Сэр-Одын нэрэмжит шагналтны тоог нэгээр нэмж буй залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш энгэрийн тэмдэг, батламжаа гардлаа. Тэрээр саяхан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран зохион явуулсан яруу найргийн наадмаар  “Миний бүтээсэн бүх юм хийгээд хэзээ ч бүтээж чадахгүй нэг юм” шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Мөн удирдах зөвлөлийн хурлаар зохиолч Ч.Алтангэрэл, С.Баттулга, Б.Батсайхан, Т.Дарханхөвсгөл, Т.Дэрчин, М.Наранболд, Ч.Норовсүрэн, Б.Оролзод, С.Саранцэцэг, С.Бүрнээ, Б.Ганбазар нарыг МЗЭ-ийн жинхэнэ гишүүнээр бүртгэн авсан юм. Сонирхуулахад төрийн шагналт зохиолч Зундуйн Дорж баяр наадмын босгон дээр хоёр дахь удаагаар МЗЭ-ийн гишүүн болжээ. Түүнийг өмнө дорнын их яруу найрагч Б.Явуухулан батлан дааж, МЗЭ-д элсүүлсэн аж. “Тэрслүү” найрагч 1990-ээд оны дундуур МЗЭ-ээс өрх тусгаарлаж, Чөлөөт зохиолчдын холбооны гишүүн болсон ч энэ удаагийн хурлаар дахин МЗЭ-ийн гишүүн болжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливуудын хамгийн өвөрмөц найруулагч Тим Бёртон 68 нас хүрлээ

25/08/2026

Н.Батцэцэг: Магтах, муулах хоёрт хэний ч амьдрал өөрчлөгдөхгүй

25/08/2026

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

С.Бямбын “Зогсоол” бүтээл Бусаны кино наадмаар дэлхийн нээлтээ хийнэ

25/08/2026

Сангийн хэрэм

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.