Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хөрсний бохирдол хэмээх чимээгүй тахал айсуй
Дуу хөгжим

Хөрсний бохирдол хэмээх чимээгүй тахал айсуй

Урлаг Урлаг25/07/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн гэр хороололд 300 мянга гаруй хашаа байдаг гэсэн судалгаа бий. Эдгээр хашаа бүр жорлон, муу усны нүхтэй байх нь зайлшгүй. Улаанбаатар хотын хамгийн том гамшиг нь утаа хэмээн хүмүүс боддог. Тэгвэл утаанаас илүү аюултай хөрсний бохирдол хэмээх чимээгүй тахал бидний эрүүл мэндэд заналхийлж байна. НМХГ хөрсний бохирдлыг жилд хоёр удаа хүн ам төвлөрсөн хөрснөөс дээж авч шинжилдэг. Энэ жилийн эхний зургаан сарын хөрсний бохирдлын шинжилгээний дүн гарсан аж.

Энэ талаар НМХГ-ын эрүүл мэнд, боловсролын хяналтын улсын байцаагч Л.Энхцэцэгээс тодрууллаа.

-Хөрсний бохирдол нийслэлийн аль хэсэгт их байна. Бохирдлын зэргийг хэрхэн тогтоодог вэ?
-Хөрсний бохирдлыг хавар газар гэсэх үе, намар хөрс хөлдөхөөс өмнө шинжилдэг. Энэ жилийн эхний зургаан сарын байдлаар есөн дүүргийн 69 цэгээс дээж авч шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээгээр нян судлал, химийн, хүнд металын илэрцийг тодорхойлдог. Нян судлалын шинжилгээгээр нийт хөрсний бохирдол ямар байгааг тогтооно. Мөн өвчин үүсгэгч нян байгаа эсэхийг шинжилдэг. Нийт сорьцын 23 хувь нь бага бохирдолтой, 52 хувь нь дунд зэргийн, маш бохирдолтой ангилалд 14 хувь нь гарсан.

-Энэ зун бороо их орсноос гэр хорооллын жорлон хальж гэдэсний халдварт өвчин гарсан. Шинжилгээгээр халдварт өвчин үүсгэгч нян илэрсэн үү?
-Шинжилгээгээр өвчин үүсгэгч нян бараг илэрдэггүй. Гэхдээ хотын төвлөрлөөс үүдэлтэй хөрсний бохирдол ихсэх хандлагатай байна. Энэ нь эзэнгүй хог хаягдал ихсэх, ил задгай бие засахтай холбоотой. Цаашид хог хаягдал ихэсвэл өвчин үүсгэгч нян илрэх магадлалтай. Харин жорлон халих нь халдварт өвчин үүсгэж болзошгүй. Ялгадсанд 500 гаруй төрлийн бактери вирус, шимэгч хорхой агуулагдаж, хөрсний бохирдлоор дамжин хүний биед өвчин үүсгэдэг.

-Хөрсний бохирдол их гарсан газруудаас нэрлэвэл?
-Нийт сорьцын дүгнэлтээр хөрсний дахин цэвэрших байдал буурч байгаа үзүүлэлт гарсан. Энэ нь айл өрх хашаандаа ногоо тарих, зориулалтын бордоо хэрэглэхгүй байгаа зэргээс хөрсний цэвэрших процесс алдагдаж байна гэж үздэг. Хамгийн их нянгийн бохирдолтой хэсэгт 100 айл, Дэнжийн мянга, Долоон буудлын хөрс багтдаг. 100 айлын хөрс бохирдолтойгоос гадна хар тугалга их илэрсэн.

-Дээрх бохирдолтой газруудад газар тариалан эрхэлж буй иргэд бий. Үүнд танайхаас ямар шаардлага тавьдаг вэ?
-Иргэд ногоо тарихдаа эхлээд талбайгаа бэлтгэдэг. Бохирдол өндөртэй хөрсөнд ногоо тарьж хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Гэхдээ гэр хорооллын хөрсөнд хийсэн шинжилгээний дүнг үзэхэд өвчин үүсгэгч нян илрээгүй. Харин 100 айлын их бохирдолтой, хар төмөрлөгийн агууламжтай хөрсөнд ногоо тарьж буй иргэдэд ногооны талбайг ариутгаж цэвэршүүлсний дараа ногоо тарих ёстойг анхааруулдаг гэсэн юм.

Энэ мэдээллийн мөрөөр 1995 оноос хойш тасралтгүй газар тариалан эрхэлж буй “Ахмадын зам” хоршоог зорилоо. Учир нь тус хоршоо дээрх хөрсний бохирдол ихтэй бүст буюу Сүхбаатар дүүргийн XIV хорооны зургадугаар хэсэгт үйл ажиллагаа явуулдаг юм. Анх хэсэг ахмадууд нийлж хүнсний ногоо тарьж эхэлсэн гэдэг. Тус талбайд очиход айлын хашаа шиг тус тусдаа хашаатай зэлүүдхэн газар байв. Хэсгийн ахлагчаас тодруулбал “Ахмадын зам” хоршоо хувьчлагдаж ногооны талбайгаа хоршооны гишүүд хашаажуулж тус тусдаа газар тариалан эрхэлж буйг дуулгав.

Ингээд ногоон талбай дээр ажиллаж буй VI хорооны иргэн Д.Даваасүрэнтэй уулзсан юм.

-Та хэдэн жил ногоо тарьж байна вэ?
-Хоршоо байгуулагдсан үеэс л ногоо тарьсан. Анх 40 хүнтэй найман га газарт үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо 60 гаруй хүнтэй болсон. Гэхдээ хоршоо нэрийдлээр иргэд хувиараа тариалан эрхэлдэг. Талбайгаа хувьчлаад авчихсан.

-Танайх ногооны талбайнаас гадна хашаандаа ногоо тарьдаг гэсэн. Нийт хэдэн га газарт ногоо тарьж байна вэ?
-Манайх хашаандаа голдуу нарийн ногоо тарьдаг. Талбайдаа төмс, байцаа, лууван, хулуу, сонгино тарьдаг. Нийт дөрвөн га газарт 10 гаруй нэр төрлийн ногоо тарьж байна. Энэ жил газраа амраагаад багахан ногоо тарьсан. Ургацаа хүнсэндээ хэрэглээд, илүү гарсныг нь зах зээлд борлуулдаг.

-НМХГ-аас жил бүр хийдэг хөрсний бохирдлын шинжилгээгээр энэ хавийн хөрс нэлээд бохирдолтой гарсан. Ногоогоо юугаар борддог вэ?
-Шалгалт ирсэн. Гэхдээ манай талбайн хөрсөнд бохирдол илрээгүй. Манайхаас доошоо байдаг талбайд нянгийн бохирдол илэрсэн гэж сонссон. Тэднийх одоогоор ногоо тарихгүй байгаа. Манайх үхэртэй болохоор ногоогоо бууцаар борддог. Янз бүрийн химийн гаралтай бордоо хэрэглэдэггүй гэв.

Дээрх тариаланчид ногоогоо Долоон буудал хавиар борлуулдаг аж. Дээрх талбайгаар явах үед намгархаг шавар шавхай болсон газар байлаа. Зарим айлын хашааны хажуугаар гарах төдийд тэсэхийн аргагүй хамар сэтлэм эвгүй үнэр ханхална. Саяхан айлын жорлон үерт автаж хальснаас халдварт цусан суулга өвчин гарсан тухай цухас дурдаад л өнгөрсөн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д 699 халдварт өвчний тохиолдол илэрсэн тухай мэдээлсэн. Үүнээс хамгийн их хувийг бохироос үүдэлтэй гахайн хавдар 518, цусан суулга 21, шар 26, улаанууд өвчний 69 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 20 гаруй хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа юм. Энэ бүхэн хөрсний бохирдолтой холбоотой. Өнөөдөр гэр хорооллын газрын 50-60 хувь нь эрүүл хөрсгүй болсон судалгаа гарсан. Гэр хорооллынхон өвөл нь бохир усаа гадаа гудамж уруу асгадаг. Энэ нь дулааны улиралд агаарт тархаж, өвчин үүсэх, агаар бохирдох нөхцөлийг бий болгодог. Халдвартын эмнэлгийн судалгаагаар зургаа, наймдугаар сард халдварт шар өвчин их гардаг нь хөрсний бохирдолтой холбоотой гэж үздэг ажээ.

Б.Цэцэгдэлгэр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Венецийн алдарт арслангийн баримал Юань гүрний үед Хятадаас авчирсан дурсгал болохыг судлаачид тогтоожээ

14/09/2025

ФОТО: “Хайрын виз” жүжгээс  

14/09/2025

Нэг цард хоёр хөгжмийг бүтээсэн зэмсэг Баянхонгорын музейд хадгалагдаж байна

14/09/2025

Жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю нас баржээ

13/09/2025

“Синдром” арт шоу “Густав Климтийн алтан үнсэлт” сэдэвтэйгээр болно

13/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.