Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам болох “Play time” наймдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Гачууртын “Монгшл шилтгээн”-нд зохиогдох гэж байгаа аж. Ингээд тус наадмын ерөнхий продюссер Ц.Нацагдоржтой ярилцлаа.
-Энэ жилийн “Play time”-ын онцлог юу вэ?
Энэ удаагийн наадамд зөвхөн хамтлагууд өөрсдийн уран бүтээлээ тоглоод өнгөрөхгүй “Play time” энтертайнмэнт нэрийн дор бүжиг заах, биен дээр зураг дурах, хөл бөмбөг, волейбол тоглуулах зэрэг арга хэмжээ болно. Мөн галын наадам Play time зах ажиллах зэрэг олон янзын чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх хөтөлбөр боловсруулсан.
Гадаад хамтлаг оролцох уу?
Японы “Taffy” гэдэг хамтлаг оролцоно. Энэ хамтлаг нь Англиар уран бүтээлээ туурвидаг. Дуунууд нь яг л сүүлийн үед гарч ирж байгаа барууны хамтлагуудын адил их нүргээнтэй юм шиг мөртлөө цаанаа аялгуулаг. Япон улс амьд хөгжмийн маш олон хамтлагтай. Тэдгээрийг нь Англи, Америкчууд тоодоггүй л дээ. Гэтэл энэ хамтлагийг Дэлхийн хамгийн том хөгжмийн сэтгүүл “NME” онцолсон байсан. Мөн Английн өдөр тутмын Guardian гэдэг том сэтгүүлийн хараанд өртсөн байна лээ. Тэр сэтгүүлүүдийг уншаад дууг нь сонсоод яагаад хөгжмийн мундагууд онцолсоныг нь ойлгосон л доо. Үнэхээр гайхалтай санагдсан. Тэгээд урилга явуулж, бүх зардлыг нь дааж авч ирж байгаа. Өмнө нь “Play time” наадамд Америк, Англи,Орос, Өвөрмонгол хамтлагууд ирж байсан. Гэхдээ тэр хамтлагууд тохиолдлоор аль эсвэл өөрсдөө оролцьё гээд ирж байсан. Энэ удаа бид өөрсдөдөө таалагдсан хамтлагаа урьж бүх зардлыг нь дааж авч ирсэн.
Хичнээн шинэ хамтлаг оролцох вэ?
Шинэ залуу 30 орчим хамтлаг бүртгүүлснээс 13-ыг нь шалгаруулж авсан. Урьд нь оролцож байсан 37 хамтлаг мөн уран бүтээлээ толилуулна. Охидын хамтлаг сүүлийн үед ихсэж байгаа. Энэ жил ойролцоогоор найман охидын хамтлаг орохоор болж байна. энэргтэй эмэгтэй холимог хамтлаг ч нэлээд бий. Ер нь бол барууны орнуудад болдог томоохон хөгжмийн наадмууд шиг хүмүүс майхнаа авч очоод тухлаад цэвэр агаарт хөгжимтэй, тоглолттой амрана гэсэн үг л дээ. Энэ зуны том үйл явдлуудын нэг болно.
Өөр өөрийн онцлогтой шинэ хамтлагуудаас дурдвал?
Энэ жил “The Electrics” ,“Ruler’s, “Солонго” зэрэг шинэ сайн олон хамтлаг тоглоно. “Солонго” нь найман гишүүнтэй, эмэгтэй жазз тал руугаа мундаг хамтлаг. “Шугам” гэж хамтлаг бий. Морин хууртай, хөгжимддөг, дуулдаггүй хамтлаг бий. “The Electrics” маш авьяастай хамтлаг шиг санагдсан. Ер нь техник гол биш шүү дээ. Жишээ нь Өөжгийг лаг шитарчин гээд байдаг. Тийм л байх. Гэхдээ хөгжим гэдэг хамтлагаар бүтдэг. Хамтлагийн ерөнхий хөгжмийн санаа дуу зохиож байгаа авьяас нь маш чухал.
Энэ наадам анх хэрхэн эхэлж байсан билээ. Тасалбар нь хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
2002 онд зохиосон анхны наадамд амьд хөгжмийн таван хамтдлаг орж байсан. Жил ирэх тусам 15, 20 гэх мэтээр өссөн. Энэ жил 11 дэх удаагаа зохиогдох гэж байна. ер нь сурталчилгааг их өргөн хийдэггүй, амьд хөгжмийн сонирхогчидын хүрээнд болоод өнгөрдөг наадам л даа. Хоёр өдрийн тасалбар нь 20.000 төг.
“Play time” наадмаар хэр ашиг олдог вэ?
Ашиг олох нь гол биш. Монгол шинэ хөгжим, шинэ дуугралт, залуу хатлаг бий болгодог үйл ажил юм. Монголд шинэ авьяастай хамтлаг олон бий. Хүмүүсд танигдахын тулд цомог гаргах хэрэгтэй. Гэтэл мөнгө байхгүй. Тэд “Play time”-д л уран бүтээлээ тоглоно. Манайд амьд хөгжмийн том ертөнц байдгийг хүмүүс мэддэггүй. алдартай хамтлагуудыг харуулах биш. Шинэ авьяастай хамтлагуудыг дэмжих зорилготой наадам юм. шинэ залуу хамтлийн гараа нь болдог. Маш олон хүн үздэг болохоор сайн хамтлаг гарч ирээд үзэгчидэд таалагдвал дараа нь ажлын болон янз бүрийн уран бүтээлийн санал ирнэ шүү дээ. Тэгээд шинэ хуучин сонин содон хамтлаг хоорондоо уулзана. Хөгжим сонирхдог хүн бол янз бүрийн дуугаралтыг тэндээс мэдпэж болно. Энэ бол зааланд суугаад үздэг тоглолт биш маш чөлөөтэй зүйл. Яг л амарч байгаа юм шиг найзуудаараа яваад голын эрэг дээр майхан барина. Амралт гэхдээ хамтлаг хөгжимтэй олон залуус нэг дор цугларч найз нөхөд болно.
Олон жил зохион байгуулсан болохоор мэдрэгдэж байгаа байх. Монгол амьд хөгжим сонирхогч залуус хэр ихэсж байна вэ?
Сүүлийн жилүүдэд оролцохоор саналаа ирүүлэх хамтлагууд болон үзэгчид огцом өсч байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад амьд хөгжим илүү хөгжсөн байдаг. Тэр жамаараа хөгжөөд явж байна. өнгөрсөн жил 4000 орчим залуус манай наапмыг үзсэн. Энэ жил 6000 орчим хүн оролцох болов уу гэж төлөвлөж байна. Цаашид 10 жил өнгөрхөд 10-20 мянган хүн үздэг олон улсын хэмжээний маш том наадам болсон байна гэж боддог. Хөгжим бол соёл юм. чанартай хоол иддэг шигээ гоё хөгжим сонсох хэрэгтэй. Хөгжмийн сургуульд% радио, FM-д ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ хичээж байж урлаг хөгжинө. Монголчууд бусад том гүрнүүдийг бодоход саруул ухаантай, мэдрэмжтэй, илүү сэргэлэн шүү дээ. Хятадлын хамтлагуудыг л жишээлээд ярихад манайх илүү чанартай хамтлагуудтай. Гэхдээ бид хүмүүсийнхээ чадварыг бүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ нь телевизийн нэьтрүүлгүүд чанаржиж хөгжих зэрэг олон зүйлээр шалтгаална. Яваандаа ийм наадам 20-30 болоод ирэхээр энэ байдал засарна байх аа.
Зохион байгуулалт үзэгчидын ая тухтай байдалыг хэр анхаарсан бэ?
Олон жил хийхээр алдаа оноогоо зүгнээд улам сайн сурдаг юм байна. Драмын театраас “Монгол шилтгээн” хүртэл үнэгүй автобусууд явна. Хувиарыг нь дөхүүлж байгаа вэб сайт дээрээ гаргана. Аль болох хүмүүстээ хүндрэл чирэгдэлгүй байх талаас нь зохицууулахыг зорьсон. Эмнэлэг, цагдаа ажиллана. Энэ жил хөгжмийн наадам зохион байгуулах талбай дээр зөөвөрийн 16-н бие засах газар байрлуулах гэж байгаа. Цаана нь Шилтгээний найман ариун цэвэрийн газар бий. Үер ихтэй болохоор голын дагуу харуул хамгаалалт тавина. Энэ мэт бүх л юмыг нь бодож байгаа. АПУ компани ерөнхий ивээн тэтгэгчээр, “Sound Of Mongolia”, Lemon продакшн, Admon хамтарч ажилаад байна. Зөвхөн Hi Fi дангаараа хийж чадахгүй шүү дээ. “Монгол шилтгээ”-нд дөрөв дахь жилдээ хийж байна.
“Монгол шилтгээн” дотор хоол хүнсний үнэ нь ямар байх бол?
Наадам болж байгаа талбай дотор согтууруулах ундааны төрлөөс зөвхөн шар айраг л зарагдана. Хоол хүнсийг олон нэр төрлийн чанартай байлгахаас гадна жирийн үед зарагддагтай ижил үнэтэй байхаар зорьж байгаа.
Дуунууд үе үеэрээ яваад байх шиг санагддаг. Нэг хэсэг хип хоп, дараа нь нийтийн дуу гэх мэтээр …
Ямар нэгэн төрөл жанр моодонд орох явдал байна л даа. Гэхдээ амьд хөгжмийн урлаг хэзээ ч хуучрахгүй, хөгшрөхгүй. Амьд хөгжим бол хамгийн төгс урлагуудын нэг юм.
Рок гэхээр л савхи өмссөн урт үстэй хүмүүс төсөөлөгддөг. Сүүлийн үеийн хамтлагуудын стиль өөрчлөгдөж байгаа нь ямар учиртай вэ?
Альтернатив хөгжим илүү хөгжиж байгаагаас тэр л дээ. Манайхан рок гэхээр чанга нүргэлсэн дуутай, урт үстэй савхи өмссөн хүмүүс гэж боддог. Гэтэл өөрчлөгдөж байна шүү дээ. Жил бүр “Play time” өөрийн сүлд дуу гэж дуу сонгодог. Энэ жил нэг Англи хамтлагийн дууг сонгосон. Нүргээнтэй биш поп шиг сонсондоно. Гэхдээ поп шиг намуухан мөртлөө рок альтернатив хөгжмийн мэдрэмтэй дуу байгаа. Хард рок 1970-1980 онд хүчтэй хөгжсөн. Металл рок 1980-аад онд мөн их хөгжсөн. Одоо ч бий л дээ. Гэхдээ альтернатив бол барууны хөгжмийн хамгийн цөм хэсэг нь юм. 2010 оны “Play time”-д оролцсон “Headline” гэж хамтлаг байна. Яг барууны хамтлаг тоглож байгаа юм шиг сонсогддог. Ер нь 1970-аад онд моодонд орж байсан зүйл өнөөдөр ахиад сэргэх гэх мэтээр байнга эргэж байдаг. нэг хэвийн байгаад байвал хүмүүс дорноо уйдчихна. Хурд, Харанга, Никитон гээд олон жил болсон манай алдартай хамтлагууд байна л даа. Гэхдээ тоглолт шинэ юм байхгүй нь уйтгартай байдаг. гэтэл аливаа зүйл байнга өөрчлөгдөж байх ёстой.
Урлагт бол орчуулага шаардлаггүй гэдэг. Монгол ийм олон хамтлаг байгаа мөртлөө яагаад нэг нь ч дэлхийд нэр алдартай болж чадахгүй байна вэ?
Япон, Солонгосоос ч дэлхий даяар нэд гарсан хамтлаг байдаггүй. MTV-ээр гардаг Ази хамтлаг алга л байна. яахав Азидаа дээгүүр хамтлаг бий. Би үүнийг Англи, Америк зэрэг амьд хөгжим өндөр хөгжсөн томоохон орнууд цагаан болон хар арьстнууд байдаг болохооор тэр байх гэж бодогддог. Харин дэохийд гарч байгаа уламжлалт ардын урлагын хамтлагууд байдаг. Жишээ нь манайхаас “Алтан ураг” гэх мэт. Тэр нь Монгол гэдэг сонин учраас нэрд гарч байгаа юм. Түүнээ дэлхийн рокыг бужигнуулах хамтлаг байхгүй байна. Авьяастай бол гарна л даа. Гэхдээ хэцүү.
Өдрийн сонин Ж.Баярсайхан