Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Г.Баттөмөр: Бид тийм “халтар” дуу гаргаад байдаг ч хамтлаг биш
Одод

Г.Баттөмөр: Бид тийм “халтар” дуу гаргаад байдаг ч хамтлаг биш

Урлаг Урлаг07/08/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14339be52238ff9cbig_(1)1071922772012-08-07-16-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан “Free Zone” хамтлаг албан ёсоор тараагүй ч чимээ аниргүй байгаа. Тэднийг хаана юу хийж байгаа талаар хамтлагийн дуучин Г.Баттөмөрөөс сонирхлоо. 

-“Free Zone” хамтлагийхан хаана явна вэ?
-Бид бүгд гэр бүлтэй болоод тус, тусдаа ажил хийгээд л амьдарч байна. Төрөө Англиас ирээд удаагүй байгаа. Би “Air Tricket” гээд олон улсын нислэгийн билетийн кассын захирлаар ажилладаг. Бэки маань бас өөрийн хувийн бизнесээ хийж байгаа.
-Танай хамтлаг удаан хугацаанд уран бүтээл хийсэнгүй. Тиймээс хүмүүс “Free Zone” хамтлаг тарсан гэж ойлгох болсон?   
 -Үгүй ээ. Тараад сүйд болсон  юмгүй л байна. Нэг нь гадаадад сургуульд явчихсан байсан. Тиймээс гурван гишүүнтэй хамтлаг байж хоёр нь дуулаад байх ч хаашаа юм дээ. Тэгээд л хувь хувийн амьдралаа хөөгөөд явчихсан.
-Хамтлаг эргэн нэгдэх үү, эсвэл зарим хамтлаг шиг ойн тоглолт хийх бодолтой байна уу?
-Бид уулзаад, эргээд уран бүтээлээ хийх үү, яах вэ гээд ярьж л байна. Ер нь хийх сонирхол их байгаа. Өнгөрсөн 2009 онд 10 жилийн ойгоо тэмдэглэж байсан. Гэхдээ олон нийтийг хамарсан том тоглолт хийгээгүй. Зөвхөн рок попынхоны хүрээндээ А-sound хамтлагтай бүх дуунуудаа амьдаар тоглож тэмдэглэсэн юм. Одоо манай хамтлагийн 15 жилийн ой 2014 онд болно. Тиймээс ойн тоглолт хийх бол урьдчилаад нэлээд уран бүтээл хийх хэрэгтэй юм байна гэж яриад л байгаа. Өнөө маргаашгүй хийнэ гэж төлөвлөөгүй байна. 
-Ер нь уран бүтээл хийх бодолтой л яваад байгаа юм байна, тийм үү?
-Тийм ээ. Ярьж л байна. 15 жилийн ойгоо хийхээсээ өмнө шинэ клипүүд хийгээд, нэг шинэ цомог гаргаад, тоглолт хийх хэмжээний уран бүтээлтэй болчихсон байх ёстой. Хуучны хамтлагууд буцаж нэгдээд уран бүтээлээ хийж байх шиг байна. Тухайлбал, “Номин талс” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо есдүгээр сард хийнэ гэсэн. Ер нь ажиглаад байхад нийгэмд эрэлт хэрэгцээ байх шиг байна. Одоо яг хөвгүүдийн хамтлаг байхгүй болчихсон байна шүү дээ. 
-Хамтлаг эргэн нэгдэхгүй гэхэд, та ганцаараа уран бү­тээл хийх бодол байдаг уу?
-Би зүгээр л боддог юм. Уран бүтээлч гэдэг утгаараа нэг цомог гаргах тухай. Энэ жилээс л төлөвлөж байгаа. Би өөрөө нэг студитэй. Тиймээс  студи дээрээ тулгуурлаад уран бүтээлээ хийгээд байж болох байх. Надад уран бүтээл хийх, ажиллах боломж байгаа.
-Та ямар нэвтрүүлэг хөтөл­дөг юм бэ, хааяа телевизээр гараад байсан? 
-NTV телевизид долоо хоног бүр “Тавтай морил” гээд аяллын нэвтрүүлэг хийдэг. Зуны хэдэн сар амарчихдаг юм. Өөрийн хийж буй бизнестэйгээ холбоотойгоор хүмүүст мэдлэг олгох зорилготой нэвтрүүлэг. Нэвтрүүлэг хийж эхлээд 30 гаруй хотоор аялал хийсэн.    
-Та нарын үед хөвгүүдийн хамтлаг олон байсан. Тиймдээ ч юм уу, тэр үеийн уран бүтээлүүд арай чанартай байсан юм шиг ээ? 
-Магадгүй л юм. Манай хамтлаг хамгийн сүүлд 2005 онд нэг цомог гаргасан. Тэгээд өнөөдрийг хүртэл тэр дуунууд маань сонсогдоод л байдаг. “Free Zone”-ны хувьд дандаа сайн уран бүтээлчидтэй хам­тарч ажилладаг байсан учир сайн бүтээл төрдөг байсан. Саяхан л олон хөвгүүдийн хамтлаг зэрэг гарч ирсэн ч одоо бараг байхгүй болчихсон байна. Сүүлийн үед гарч байгаа бүтээлүүд хүнд зориулагдсан гэхээсээ илүү техник тал руугаа болоо юу даа гэж бодож байгаа. Мөн дээрээс нь өөрсдөө дуугаа хийдэг гэсэн. Бид цэвэр хүнд зориулж уран бүтээлээ хийдэг байсан. Ер нь бол цаг үе нь маш их дэвшилттэй болчихсон байна. Бидний үед дуугаа бичүүлдэг хоёрхон студи байсан бол одоо бараг 200 студи байна. Мөн бидэнд дуугаа цацах ганцхан FM байсан бол одоо дуугаа цацах хэчнээн олон гарц байна. Гэсэн ч сайн бүтээл гарахгүй л байна. 
-Одоо танай хамтлаг эргээд уран бүтээлээ хийхэд ямар нэгэн саад байхгүй юм биш үү?
-Өнгөрсөн хугацаанд манай хамтлаг бүрэн бүрэл­дэхүү­нээрээ байгаагүй учир уран бү­тээл хийгээгүй. Одоо бид уран бүтээл хийж эхлэх юм бол үнэ­хээр хит болох дуу л хийнэ. Түү­нээс биш манай хамтлаг тийм “хал­тар” дуу гаргаад байдаг ч хамт­лаг биш. Мөн хуучин “Free Zone” дуугарах ёстой юу, үгүй юу гэд­гээ шийдэх хэрэгтэй. Ер нь маш нарийн хариуцлагатай үе бид­ний өмнө ирээд байна. Түү­нээс биш нийлээд дуулах амар­хан л байна. Гэхдээ манай хамт­лаг тэгж байгаад нэг жин­тэй авна аа.  
 
Ж.Отгонмягмар
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.