Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Зэсийн ханш 4-5 мянган ам.долларт хүрч болзошгүй
Нийгэм

Зэсийн ханш 4-5 мянган ам.долларт хүрч болзошгүй

Урлаг Урлаг08/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зэс монголчуудын амьдрал ахуйд голлох нөлөө үзүүлсээр ирсэн. Он гарсаар эрдэс баялгийн түүхий эд дэлхийн зах зээл дээр савалгаатай байгаа. Үүнд манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон зэс болон нүүрсний ханш унаж буй нь түгшүүртэй хэрэг болоод байна. Хятад улс зэсийн хамгийн том хэрэглэгч. Дараа нь Америк ордог. Тэгэхээр Хятадын эдийн засаг суларч, Америк араас нь дагавал зэсийн ханш 4-5 мянган ам.доллар хүртэл маш хурдан буух эрсдэлтэй. Энэ тохиолдолд манай улсын эдийн засагт ордог 800 орчим сая ам.долларын орлого буурна гэсэн үг.

Лондоны хөрөнгийн бирж зэсийн үнэ цаашид буурах тухай мэдээлж байсан. Энэ нь Хятадын боомтуудад зэсийн илүүдэл байна гэсэн мэдээлэлтэй холбоотой юм. Тэгэхээр Хятад, АНУ зэсийн хэрэглээг бууруулах буюу нэмэхгүй байхад л үнэ буурах эрсдэлд орж байна. Яагаад гэвэл зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж байна. «Аванхай Майнз» Оюу толгой ордоос зэсийн олборлолтоо удахгүй эхэлнэ. Тэгэхээр олон улсын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж байхад хэрэглээ нэмэгдэхгүй бол ханш буурна. Үүнээс шалтгаалж зэсийн ханш унах магадлал бий гэсэн таамаглалыг шинжээчид болон эдийн засагчид дэвшүүлж байгаа.

Зэсийн ханш унавал манай улсын эдийн засагт учрах хохирол монгол айл өрх бүрт мэдрэгдэх байх. Энэ тохиолдолд манайхан гадаадаас зээл авахыг эрмэлзэнэ. Олон улсын эдийн засаг муудаад байвал зээл авах боломж ч хаагдах юм.

Гэхдээ байдал улам бүр хүндэрсээр байна. Яагаад гэвэл Европын холбооны найдвартай гэж үздэг байсан Испани, Португаль зэрэг улс Засгийн газрынхаа гаргасан бондын өрөө төлж чадахгүйд хүрч байгаа. Энэ нь манайх шиг улсад мөнгө олоход эрсдэл бий гэсэн үг. Тиймээс бид төлөвлөлтөө маш сайн хийх хэрэгтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.