Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Ану Чикаго хотын нэгэн томоохон студтэй хамтарч ажиллана
Оддын амьдрал

Дуучин Ану Чикаго хотын нэгэн томоохон студтэй хамтарч ажиллана

Урлаг Урлаг13/08/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index1264460952012-08-13-11-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Эрч хүчээр дүүрэн залуу дуучдын нэг бол яахын аргагүй дуучин Ану билээ. Тэрээр анх 16 насандаа найз Болороотойгоо  “Гала” хамтлагаа байгуулж тэр үеийн охид залуусыг байлдан дагуулж,  өөрсдийн гэсэн стилээрээ гайхагдаж ,байсан цаг саяхан. Харин тэднийг хамтлагаа орхиход олон олон фэнүүд нь сэтгэл дундуур байсан ч ганцаараа уран бүтээлээ хийн дахин гарч ирсэн  Ануг хайртай фэнүүд нь халуун дотноор хүлээж авсан.Тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар өөрийн гэсэн бизнесээ ч амжилттай авч яваа чадварлаг бүсгүй.Харин саяхан түүний гэр бүл “алтны бизнес”-д хөл тавьсанаар гайхаж, биширсэн олон хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан. Тэрээр “хөөрхөн дэлхий” хүүхдийн тоглоомын төв болон  ”Nano beauty” компаниа байгуулж түүнийхээ дэргэд   “Nano fashion “ хүүхдийн болон охид залуусын бэлэн хувцасны дэлгүүр нээснээр бизнесийн гараандаа түүртэлгүй ашиг орлоготой яваа нэгэн.  Түүний хайр сэтгэлийн бүтэлгүй дурлалууд нь ард хоцорч одоол Ану жинхэнэ хайртайгаа учирчээ. Түүнийг найз залуу Хятад улсын бээжин хотын нэгэн сургуульд сурдаг оюутан  юм байна. Тэрээр Ану ч гэсэн тун удахгүй ирэх 9-р сард  Бээжинд сурахаар болжээ. Харин тэрээр “найз залуугаа ёстой танилцуулмааргүй байна. Яагаад гэхээр урьд нь 16 настай байхдаа сэтгүүлч эгч нар янз бүрийн зүйл асүухад юу ч бодолгүй хамаг юмаа дэлгэчихдэг байсан. Тэрнийхээ багахан хор уршгийг амссан. Хурим хийх гэж байна гээд зарлачихсан байсан гэтэл амьдрал дээр шийдвэр гаргах мөчид бүх зүйл өөрчлөгдөж болдог юм билээ. Маш олон хүний асуултан дээр өөрийгөө аваачсан. Тэр бол миний алдаа. Яг хувийн болоод хайр сэтгэлийн орон зайгаа тэр болгон нээгээд байлгүй хадгалж байх нь зөв юм байна лээ. Намайг гээд сонгож байгаа хүнийг хэвлэлийн бай болголгүй, намайг сонгосондоо харамсах зүйлгүйгээр сэтгэл хангалуун байх бололцоог нь би өөрөө хангаж өгөх ёстой. Тиймээс энэ хайрыг сүүлийнх байгаасай гэж хүсч байгаа. Маш их нандигнаж, элдэв муу зүйлээс хол байлгахыг хүсч байгаа. Найз залуу маань надад “Хайр” гэдэг зүйлийг  илүү хүчтэйгээр мэдрүүлж байгаа болохоор би маш их аз жаргалтай байгаа” гэдгээ хэлжээ. Харин түүний хамгийн  сүүлийн үеийн мэдээлэл бол  Дуучин Ану  АНУ –ын Чикаго хотын нэгэн томоохон студтэй хамтарч ажиллахаар болжээ. Тиймээс тэрээр энэ сарын сүүлээр тус студынхээ ажлаар  АНУ-д очиж  нэгэн тоглолтонд оролцоод ирэх юм байна. юутай ч монголын залуу дуучдаас гадаадын студтэй хамтарч ажилладаг дуучид тун ховорхон байдгийн нэг нь Дуучин Ану боллоо. 
                                                                                                                                                                                                                                                    З. Одончимэг

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026
Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.