Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Алдартнуудын алдартай “бэлэгнүүд”
Уртын дуу

Алдартнуудын алдартай “бэлэгнүүд”

Урлаг Урлаг14/08/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
paris_hiltons_pink_bentley_picture_28275058152012-08-14-12-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэтгэлийн илэрхийлэл болсон бэлэг гэдэг хүний амьдралын нандин дурсамжийг тээсэн хосгүй агшныг бэлэглэдэг. Үнэтэй гэхээсээ илүүтэй тухайн хүнд зориулсан хайрын халуун сэтгэл нь бэлгийг улам үнэ цэнэтэй болгож өгдөг билээ.
Тэгвэл алхам бүр нь олны өмнө ил байдаг одууд ямар бэлэг солилцдог юм бол? Ингээд оддын бие биедээ өргөн барьсан хамгийн үнэтэй гэгддэг бэлгэнд ямар ямар зүйл багтсаныг сонжсон дараах мэдээллийг хүргэж байна.

Жэй. Зи ба Бэйонсе / Jay Z & Beyonce

Алдартай хосуудын бие биедээ бэлэглэсэн үнэ цэнэтэй бэлэгний жагсаалтыг тоочоод барахгүй юм. Дэлхийд нэрээ дуурсгасан чадварлаг уран бүтээлч хосуудын хамгийн үнэ цэнэтэй бэлгээр Жэй. Зигийн Бэйонсед бэлэглэж байсан $350.000 долларын үнэтэй цүнх болон Бэйонсегийн өнгөрсөн жил хайртдаа бэлэглэсэн $2 сая долларын үнэтэй “Bugatti Veyron Grand Sport” загварын машиныг гэлцдэг юм байна. Магад энэ нь мэдээж нийтэд ил тод байсан сэтгэлийн илгээмж нь биз ээ.

Викториа ба Дэвид Бэкхем / Victoria Beckham & David Beckham

Харин дэлхий дахины хөлбөмбөгийн спортын болон загварын ертөнцийн чимэг нь болсон удаах хосын хувьд Дэвид өнгөрөгч зул сараар гэргийдээ $129.000 долларын үнэтэй “Hermes Himalaya Birkin” брэнд цүнх, мөн $1.8 сая орчим долларын үнэтэй алмас эрдэнээр чимэглэсэн хүзүүний зүүлт бэлэглэжээ. Харин Викториа түүнд $428.000 долларын үнэтэй тансаг зэрэглэлийн авто машин бэлэглэж байсан гэдэг.

Ким Кардашиан ба Кэни Вест / Kim Kardashian & Kanye West

Ажаад байхад алдартнуудын дунд бие биедээ машин бэлэглэж ижилсүүлж хөлөглөх нь нилээд мода болсон байх юм. Ким Кардашиан шинэхэн найз залуу Кэнигийнхээ 35 насны төрсөн өдрийн баяраар $750.000 долларын үнэтэй дэлхийд ховор загварын Ламборжини машин авч өгсөн байна. Тэд баяраа хамтдаа тэмдэглэж хараахан чадаагүй бөгөөд Кэни Ирландад тоглолттой байжээ.Дээр дурьдсанаас гадна Адам Сандлер, Пи. Дидди зэрэг алдартнууд удаах “машин” бэлэгний эзэд болж байна.

Сури Круз / Suri Cruise

Хамтын амьдралаа харамсалтайгаар эцэслэж шүтэн бишрэгчдээ гонсойлгоод байгаа Том Круз ба Кэти Холмес нарын хайрт охин Сури $130.000 долларын үнэ бүхий дизайнерийн даашинз, пони морь, алмас эрдэнийн чулуун ээмэг зэрэг цөөнгүй тансаг зэрэглэлийн бэлэг авч байсан гэнэ.

Опра Уинфри / Oprah Winfrey

Сэтгэл итгэлийн гэгээн гэрлийг олонд түгээдэг алдартай шоуны хөтлөгч дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Опрагийн хувьд тэрээр хэн нэгэнд байнгын гэнэтийн бэлэг барих дуртайгаараа алдартай бөгөөд 100 ажилтандаа Газрын дундад тэнгисээр аялж, амрахад нь зориулсан 10 өдрийн тансаг зэрэглэлийн хөлгийг бэлэглэсэн гэнэ. Энэ нь $750.000 доллартай тэнцэх ажээ.

Майк Тайсон ба Робин Гивенс / Mike Tyson & Robin Givens

Алдарт боксчин Майк Тайсон хуучин эхнэр Робин Гивенсдээ $2 сая долларын үнэтэй ванн бэлэглэж байжээ. Жил бүр амралт баяр ёслолын өдрүүдээр амрах зориулалтайгаар бэлэглэсэн түүний энэ бэлэг түрээсийнх байсан уу тэрээр нэг л мэдэхнээ $38 сая долларын өрөнд унасан байсан гэдэг. 

Бэн Афлек ба Женнифер Гарнер / Ben Affleck & Jennifer Garner

Хэн бүхний хайрыг татсан хамгаас сайн ээж, гэргий байгаад нь талархаж Бэн Афлек ханьдаа 7 каратын алмасан шигтгээ бүхий тансаг бэлзгийг бэлэглэж байжээ. Үр хүүхдүүдээрээ хүрээлүүлэн ханийнхаа хайранд жаргалыг амтлах хосуудын хувьд, тэр тусмаа гэр бүлээ авч яваа гэргий хүний хувьд талархал – хайрын бэлзэг нь амьдралынх нь мартагдашгүй хором билээ.

Ник Кэннон ба Мэрай Кэри / Nick Cannon & Mariah Carey

Нэрт дуучин Мэрай Кэригийн тухайд жүжигчин, рэппер Кэнноноос $400.000 долларын үнэтэй “Rolls Royce Phantom” авто машин бэлгэнд авч байжээ. Машиных нь дугаарын оронд “mommy MC” гэж бичсэн пайзыг шигтгэсэн бөгөөд тэрээр ихрүүдийн ээж болоод байгаа билээ. Харин Кэнноны эрүүл мэндийн байдал бага зэрэг тааруу байгаа ч эмчилгээ нь үр дүнтэй байгаа сурагтай.

Жюүд Ло ба Сиэнна Миллер / Jude Law & Sienna Miller

Английн жүжигчин Жюүд Ло загвар өмсөгч, жүжигчин Сиэннатай хайрын харилцаатай байхдаа түүнд дахин засварлаж, сэргээсэн хүүхдийн төгөлдөр хуур бэлэглэсэн гэнэ. Бас болоогүй төгөлдөр хууран дотроо алмас болон индранил чулуун бэлзэгтэй хайрцаг “нуусан” байсан нь энэхүү $200.000 долларын үнэ бүхий бэлэгний хамгийн гайхалтай нь байсан гэдэг.

Эштон Качер ба Деми Мүор / Ashton Kutcher & Demi Moore

Хэдий тэд салсан ч Эштоны Демид бэлэглэж байсан үнэтэй бэлэгний тухай цуу сонирхол татсан билээ. Тэрээр ердөө 2250 ширхэг худалдаанд гарсан уран бүтээлч, гэрэл зурагчин Петер Биэдсийн Африкаар аялсан тэмдэглэл зурагт номыг бэлэглэсэн гэнэ. Петер 1960-аад онд Африкийн нутгаар аялж байсан бөгөөд номын нэр нь “Peter Beard Limited Edition Art Book” ажээ. Үнэ нь $1900 – $4000 доллар

Парис Хилтон / Paris Hilton

Папарациудын дуранд байнга өртөж, сайнтай саартай элдэв сонин хачинаар олны мэлмийг цочроодог дэггүй Парис Хилтон хайртдаа бус харин өөрөө өөртөө зориулж ийм нэгэн үнэтэй бэлэг худалдан авсан нь $285.000 долларын үнэтэй ягаан өнгийн “Bentley Continental GT” загварын машин гэнэ. Тус машины онцлог нь алмас эрдэнээр чимэглэсэн хянах самбартай гэнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.