Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цохивор хөгжмийн тоглолт болно
Дуу хөгжим

Цохивор хөгжмийн тоглолт болно

Урлаг Урлаг20/04/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2d275f70718987aabig7916602482012-04-20-19-48[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

“Найруулга-2012” цохивор хөгжимчдийн шинэ уран бүтээлийн тоглолт ирэх гуравдугаар сарын 9, 10-нд болох гэж байна.  Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийн сурагч, оюутнуудаас бүрдсэн цохивор хөгжмийн чуулга нь жил бүр “Найруулга” тоглолтыг хийдэг уламжлалтай. Энэ жил ч гэсэн уламжлал ёсоор зохион байгуулахаар бэлтгэлдээ оржээ.

 Ирэх гуравдугаар сарын 9-нд 8:45 цагт, 10-ны өдөр 17:45 цагт Улсын Филармоний тоглолтын танхимд болох юм. 



Дэлхийн болон Монголын сонгомол бүтээлүүдийг авч зөвхөн цохивор хөгжмийн чуулгад найруулан бичиж хөгжим сонирхогч, судлаач шүүмжлэгчдийн сонорыг мялаасаар ирсэн уламжлалтай. 2010 онд хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Алтан Өргөө” киноны хөгжим, 2011 онд Бизе-Щедриний “Кармен” сюит, Сен-Сансын “Амьтдын багт наадам” цуврал зохиол гэх мэтээр хөгжимдөж ирсэн бол энэ жилийн гол найруулга нь Монголын хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” бүтээл юм. Тус зохиолыг Симфони найрал эсхүл Үндэсний найрал хөгжимд зориулан бичсэнээр та бид сонсч дассан бол энэ удаад сонгодог цохивор чуулга дээр хэрхэн эгшиглэхийг анх удаа сонсох болно.



Тоглолтод орсон бүтээлүүдийг ХБКоллежийн оюутан сурагчид болон, УДБЭТ, Улсын филармони, ҮДБЭЧ болон бусад хамтлагуудад хөгжимддөг цохивор хөгжимчид хамтран тоглох юм. Тоглолтын тасалбарын хувьд 12.000 төгрөгийн үнэтэй байх аж. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026
Дуу хөгжим Урлаг

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.