Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Silence white” буюу цагаан давлагаа
Уртын дуу

“Silence white” буюу цагаан давлагаа

Урлаг Урлаг20/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Залуус жилдээ ганц удаа цав цагаан гоёлоор гангардаг “Silence white 2012” шоу өнгөрсөн баасан гаригт уламжлал ёсоор “Мишээл экспо” төвд боллоо. Долоо дахь жилдээ болсон “Silence white-2012” шоу энэ жил  “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор залуусыг доргиолоо. “Mongol Mix Project”-ын “Silence White” шоунд электро, транс хөгжмийг Монголын шилдэг DJ нар мэдрүүлэн үүр цайтал цав цагаан гоёлтнуудыг цэнгүүллээ. Жилдээ ганц удаа цагаанаар ижилсдэг уг шоунд урлаг соёлын одод, их хотын залуус гээд 3000 гаруй залуусыг электро, транс урсгалаар амьсгалуулан ион гэрлийн үзүүлбэр, урлагийн тоглолтоор бэлэг барин үүр цайтал үргэлжилсэн юм.

Цав цагаан гоёл

Тийм ээ, энэ шоуг зорин ирсэн залуус цав цагаан гоёлоо гайхуулан нүд гялбуулан байлаа. Зуны цагт зохион байгуулдаг болоод ч тэр үү “Мишээл экспо”-г зорин ирсэн залуус зуны шөнийн тэнгэрт хаялах цасан ширхэг шиг л содон байлаа. Цав цагаан малгай, ороолт, зүүлт, бөгж, даашинз, бээлий, өмд, юбка, гутал нь хүртэл цагаанаар ижилссэн залуус гоё харагдуулж байсан. Энгийн гэхээсээ илүүтэй чамирхсан, тэр бүү хэл зөвхөн энэ л шоунд зориулан оёсон цав цагаан монгол бөхийн өмсгөлөөр хүртэл гоён ирсэн нь өвөрмөц харагдсан шүү.

Цагаан+Хар=Цагаан

Цав цагаан шоу ид дундаа иргэлжилж байтал хар хувцастай эрхмүүд зочлов. Шөнийн 00.00 цаг хэдийнэ өнгөрсөн тул ийнхүү цагдаагийнхан “Silence white” шоуг тараахаар орж ирэн бүжгийн талбайг бүслэн хөгжим зогсоосон ч их хотын залуус жилдээ ганц цуглардаг цагаан гоёлоо тийм ч эрт тайлахыг хүссэнгүй. Бүтэн жил догдлон хүлээдэг шоу цааш үргэлжлэн цагаан гоёлтнууд ялж, үүр цайтал транс, электро хөгжмөөр амьсглан, эрх чөлөөгөө мэдэрсэн.

Транс бүжиглэдэг тахь

Шоуны дундуур залуусыг хөгжөөхөөр олон үзүүлбэрүүд тайзнаа амилсан юм. Тайзнаа цам харайн, транс бүжгийн хамтлаг цав цагаанаар гоён гарч ирж бүжгийн хэмнэлд залуусыг байлдан дагуулсан юм. Тэр ч бүү хэл транс, электро бүжиглэдэг тахь хүртэл залуустай хөгжмийн хэмнэл дор хөл нийлүүлэн бүжиглэлээ.

Цагаан түгжрэл ба давлагаа


“Silence white” шоуг зорин 120 мянгат “Мишээл экспо” төвийг чиглэсэн зам шөнийн 23.00 цаг өнгөрч байхад бөглөрч, замын түгжрэл үүсгэсэн юм. Авто машины бөглөрөлтэй зэрэгцэн “Silence white” шоу руу нэвтрэхийг хүссэн залуусын түгжрэл ч “Мишээл экспо” төвийн гол хаалгыг даран хамгаалалтын ажилтнууд нэг эгнээгээр жагсахыг хүсч, арга буюу хаалгаа хаахад хүргэсэн юм. Цаг цагтаа ирсэн цагаан гоёлтнууд хэдийнэ дотор шоугаа эхлүүлсэн бол харин өнөөх л цаг барьдаггүй зангаараа хоцорч ирсэн зочид их л уурлангуй зохион байгуулалт муутай байна хэмээн гомдоллож байгаа харагдсан шүү. Гэхдээ энэ жил өмнөх жилийнхээс олон залуус цав цагаан шоуг зорин ирсэн нь ийнхүү 3000 гаруй хүний багтаамжтай “Мишээл экспо”-д багтаагүй хэрэг. Харин сураг дуулах нь ээ, өнөөх цагаанаар гоёсон залуус эргэн хотын төв рүү түгжрэл үүсгэсээр “iLoft”, “Brix” “Max” шөнийн клубт цагаан давалгаа үүсгэсэн гэнэ лээ.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл “Миний Анир” шүлгийн ном гаргажээ

20/05/2025

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.