Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уитни Хьюстон агсны тоглосон “Sparkle” кино нээлтээ хийлээ
Нийгэм

Уитни Хьюстон агсны тоглосон “Sparkle” кино нээлтээ хийлээ

Урлаг Урлаг21/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images7215210862012-08-21-16-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

48-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нэрт дуучин, жүжигчин Уитни Хьюстон агсны амьдралынхаа сүүлчийн хормуудыг зориулан бүтээсэн “Sparkle” мюзикл  кино энэ сарын 17-нд буюу өчигдөр АНУ-д нээлтээ хийлээ.

Энэ нь алдарт дуучин, жүжигчин, бүхний хайртай од Уитнигийн хамгийн сүүлийн дүр байсан бөгөөд тэрээр киноны зураг авалт дуусаад удалгүй 3 сарын дараагаар таалал төгссөн ажээ.

“Sparkle” мюзикл нь 1976 онд гарч байсан “Sparkle” киноны дахин бүтээсэн шинэ хувилбар бөгөөд 1950-аад онд өрнөх өсвөр насны эгч дүү гурвын дуу хуураар хөглөгдсөн эгшиглэнт амьдралын эрээнтэй бараантай түүхийг өгүүлдэг кино юм байна. Харин дахин бүтээсэн шинэ хувилбарын үйл явдалд Америкийн томоохон хотуудын нэг Детройтод 1960-аад онд өрнөх эгч дүүсийн амьдралыг харуулах ажээ.

Киноны нээлтийн арга хэмжээний үеэр олны анхаарлыг ихээр татсан гол үйл явдал бол нэрт дуучны охин Бобби Кристина болон түүний “өргөмөл” ах Ник Гордон нарын үүсгэсэн “хайрын романс” байсан бөгөөд тэд Уитниг таалал төгсөөд удалгүй “үерхэх” болжээ.


Нэгэн үе Уитни Хьюстоны “нууц хүү” хэмээн олны хараанд ихээр өртөж байсан Никийг тэд 12 настай байхад нь өргөн авсан гэдэг бөгөөд түүнээс хойш нэгэн гэр бүл болж хамтдаа амьдрах болжээ. Тухайн үед Никийн аав шоронд орж харин ээж нь түүнийг асран халамжлах чадваргүй байсан учраас ийнхүү нэрт дуучны гэр бүлд “албан бус”-аар үрчлэгджээ.


Тэдний хайр сэтгэлийн харилцааны тухай өнгөрсөн 3 сараас хойш хэвлэлээр шуугиж эхэлсэн бөгөөд тэд Атлантад $1.2 сая долларын үнэтэй тансаг харшид амьдардаг ажээ. Жич: Бичлэгний чанарыг сайжруулж үзээрэй…

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.