Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ч.Уранхолбоо: Уянгын дуун дээр ажиллаж байгаа
Оддын амьдрал

Ч.Уранхолбоо: Уянгын дуун дээр ажиллаж байгаа

Урлаг Урлаг21/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images5641159072012-08-21-17-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Урлаг соёл, бизне сийн салбарт хүч үзэж яваа дуучдын нэг Ч.Уранхолбоо буюу Ануг дугаарынхаа “Яг одоо” буланд урилаа. Тэрбээр “Гала” хамтлагаас өрх тус гаарласан үеэсээ имиж дээ ан хаа рал тавьж, Азийн нэр хүндтэй наадамд орол цон амжилт гаргасан билээ.
 
-Яг одоо Та хаана байна вэ? 
-Би яг одоо гэртээ байна. Хүмүүстэй уулзахаар товлосон болохоор удахгүй гарах бэлтгэлээ хийнэ. 
 
-Нууц биш бол хэнтэй уулзах вэ? 
-“V” студийнхэнтэй уулзахаар цаг тохирсон. Тэднийх миний сүүлийн үеийн уран бүтээл дээр ажиллаж байгаа юм. Дараа нь холоос ирсэн зочинтой уулзана даа. 
 
-Фэнүүддээ шинэ уран бүтээлээр бэлэг барих гээд зав муутай байна уу? 
-“V” студийнхэнтэй хамтран уянгын дуун дээр ажиллаж байгаа. Ер нь надад уянгын дуу цөөхөн байдаг юм билээ. Тиймээс энэ удаад энэ жанрын уран бүтээл хийхийг зорилоо. Студийнхэн шинэ тоног төхөөрөмжтэй болсон нь миний уран бүтээлийг илүү сайн болгох байх. “V” студийнхэн уран бүтээлчид дуун дээр ажиллахдаа мэдрэмжтэй ханддаг. Мөн клипний зохиол нь ч надад таалагддаг юм. 
 
-Та өмнө нь Азийн загварлаг эмэгтэй дуучин номинацийн эзнээр шалгарч байсан. Энэ жил ч гэсэн тус наадамд оролцох гэж байгаа гэсэн?
-Азийн энэхүү наадамд уран бүтээлчдээс гадна шилдэг загвар зохион бүтээгч, олны танил моделиуд оролцдог. Энэ жилийн наадам товлосон хугацаанаасаа хойшлогдсон ч ондоо багтаан зохион байгуулна гэж мэдэгдсэн. Тиймээс саяхан зохион байгуулагчид гэрээгээ шинэчлэн хийсэн.
 
 -Аялах төлөвлөгөө бий юу? 
-Удахгүй миний оролцдог энергийн төвийн уулзалт болно. Энэ үеэр Малайз, Сингапур, Таивань, Хайнаниар аялна. 
 
-Та загварлаг охидод зориулж дэлгүүр нээсэн. Уран бүтээл хийхийн зэрэгцээ бизнесийн ажлаа хослуулах нь амаргүй биз? 
-Залуу хүн юу тарина, түүнийгээ хураадаг гэж боддог. Тиймээс нэг их түвэгшээдэггүй. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор сайхан байдаг юм. Харин ч зүгээр суухаар бие өвдөөд байгаа юм шиг санагддаг шүү./инээв/
Б.Сэлэнгэ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026
Оддын амьдрал Урлаг

Жастин Бибер төрсөн өдрөө хайрттайгаа хоёулхнаа өнгөрүүллээ

04/03/2026
Оддын амьдрал Урлаг

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.