Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хичээлийн дараа-2012” шоуны тасалбар худалдаанд гаржээ
Нийгэм

“Хичээлийн дараа-2012” шоуны тасалбар худалдаанд гаржээ

Урлаг Урлаг30/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Xичээлийн_дараа8329950922012-08-30-11-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоёр хоногийн дараа оюутан сурагчдын хичээл эхлэн их хот хөдөлгөөнд орох гэж байна. Үүнтэй давхцан монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучдын нэгдсэн “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолт болох гэж байна.

Энэ үдэш хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод "Хичээлийн дараа-2012" супер шоу тоглолтонд чуулах бөгөөд амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлөн “A Sound”, “UFO”, “The Lemons” оролцох юм байна. Харин хип хопчидоос Rokit Bay, Gee, Цэцэ, Гантулга оролцох бол охидын “Anemone”, “Extacy” хамтлагууд оролцоно. Мөн дуучин Отгоо, Баярцэцэг, Daisy, Сонор, Маралжингоо, Мино & Амараа, “Universe Best Songs” наадмын шилдэг дуучид болох Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ, Төгсбаяр нараас гадна дуучин BX, A Cool гээд залуусын сонсох дуртай дуучид оролцох ажээ. Түүнчлэн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд бүжих юм байна. Мөн битбоксын хэмнэлийг залууст “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлнэ гэсэн.

Хичээлийн шинэ жилийнхээ нээлтийн баярыг Монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучидтай тэмдэглэн өнгөрөөхийг хүсвэл залуус та бүхэн 9 дүгээр сарын 1-нд 18 цагаас “UB Palace”-н “Open Air”-т болох “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолтыг зориорой.

Тоглолтын тасалбар “UB Palace”-н кассаар 5000 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гараад байна. Тиймээс залуус та бүхнийг тасалбараа яаравчлан авахыг сануулж байна. Харин тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8805-1754 утаснаас лавлах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Домогт загвар зохион бүтээгч Боб Маки 87 насандаа таалал төгсжээ

16/09/2026

“Тhe Odyssey” кино “Universal”-ын түүхэн дэх хамгийн их орлого олсон кино болжээ

16/09/2026

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026

Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ

16/09/2026

Жүжигчин, найруулагч Б.Тамир 40 нас хүрлээ

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.