Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Майкл Жексоны Монголд авчирчих юм биш биз дээ
Уртын дуу

Майкл Жексоны Монголд авчирчих юм биш биз дээ

Урлаг Урлаг31/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Жексоны_Монголд9639840492012-08-31-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монголын анхны загварын телевиз “Загварын суваг”-ийн нээлтэд зориулсан “Forever Fashion” шоу энэ сарын 31-нд

“Нийслэл асар”-т болно. Тус загварын шоунд Франц, Японы нэрт дизайнерууд, загварын салбарын бизнесменүүд оролцох аж.

Гэтэл сүүлийн үед “Forever Fashion” шоуны рейтингийг өсгөх нэг сайхан мэдээ “Зууны мэдээ” сонингоос эхлээд мэдээллийн сайтуудад “дуу дуугаа аван" цацагдав. Францын алдарт дуучин Ализе Жакоте монголд урилгаар ирж тус шоунд оролцох гэнэ.

Өмнө хоёр ч удаа хууртагдсан болохоор хоёр шархадсан чоно шиг царайлж үнэхээр Ализе Монголд ирэх үү хэмээн бодов. Албан ёсных веб сайтад мэдээлэл хайлаа, алдарт "гүүгл"-ээр хайлаа, Алийзе Монгол хоёрыг яаж ч холбох гээд болсонгүй. Харин “Forever Fashion” шоуны тасалбарыг худалдан авахад "холбоо барих" гэсэн дугаар руу залгав. "Загварын суваг уу?" гэхэд "Тийм" гэж хариулсан бүсгүйгээс Ализегийн айлчлалын талаар лавлахад “Ализег бид уриагүй. Тэр монголд ирэхгүй” гэв. “Хэрвээ дуучин Ализе Монголд ирэхгүй юм бол танайхаас худал мэдээлэл гэдгийг зарлахгүй юм уу? Шоуны үзэгчид төөрөлдөх байх” гэхэд “Тэгтлээ их төөрөлдөхгүй биз. Залруулга хийхгүй” гэв.

   Энэ худал мэдээлэл манай улсад шоу зохион байгуулахаараа дэлхийн алдарт одыг ирнэ гэж молиго үмхүүлдэг уламжлалыг тогтоож байгаа нь энэ.

  Уламжлалыг эхлүүлэгч нь Николь Шерзингер Монголд. "Космополитан" сэтгүүлийн нээлтийн шоунд ирнэ гэсэн алдарт дуучин хаачив. Ирээгүй шалтгааныг нь цаснаас болсон гэж тайлбарласан гэсэн. Угтаа бол гадаадын хэвлэл бүү хэл Николын фейсбүүк, твиттер дээр түүнийг Монгол руу аялана гэсэн мэдээлэл юу ч байгаагүй. Үнэхээр л ирнэ гэж төлөвлөж байсан юм бол дэлхийн одын хувиар Монголын фенүүдээсээ уучлал гуйх ёстой байсан.

 Энэ уламжлалыг үргэлжлүүлэгч нь энэ зуны хамгийн том сенсааци Питбулл Монголд. “Дэлхийн супер од, реппэр, хөгжмийн зохиолч, продюсер Питбуллийн гайхамшигт хит дуунууд долдугаар сарын 21-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэхээр болжээ". Таны чихэндээ ч итгэхгүй байгаа энэхүү мэдээг залуусын оролцоог дэмжигч “Be” брэнд бодитоор хэрэгжүүлэх гэж байна. Питбуллийн дэлхийг тойрох аялалд Азиас зөвхөн Монгол улс сонгогдож байгаа ажээ” гээд л мөн чиг олон залуусын цөсийг хөөргөсөн дөө. Тоглолт хоёр ч удаа хойшлогдсон, сүүлдээ ирэхгүй нь тодорхой болсон. Ичмээр нь өнөөх гэрээ хийсэн гээд байгаа Питбулл гэрээгээ зөрчсөн шалтгаанаа ч тайлбарлаагүй. Урьсан, зохион байгуулсан эзэд нь ч мөн адил.

   Харин одоо бол Ализе Монголд. Энэ удаа бүр дордож алдарт дуучныг урьсан, түүнтэй гэрээ хийсэн битгий хэл энэ мэдээллийг цацсан эрхэм ч олдохоо байлаа. Загварын шоуны зохион байгуулагчид ч мэдэхгүй гэнэ. Гэхдээ залруулга хийхгүй гэхийг бодоход тэдний хувьд энэ мэдээлэл ашигтай байгаа бололтой.

Тэгвэл энэ сонины "нугас" хаанаас хөвөөд ирэв? Нэр усаа тавьж бичээд байгаа нөхдүүд ч ямар эх сурвалжаас олчихов? Ард түмэн биднийгээ алдарт одын сургаар хошгируулж үнийн хөөрөгдөл үүсгэдэг юм биш биз гэсэн хардлага төрөв. Николийг ирэх сургаар Космогийн шоуны үнэ өсч билет нь 33.000-199.000 төгрөгөөр зарагдаж байсан. Харин "вип парти"-ны билет нь 500 ам доллар гэж байсан ч хожим нь 50 хувь хямдарсан. Питбуллын тоглолтын билет 30.000-100.000 хүрч, тэр дороо дуусч шагийн билетнийх нь үнэ тэнгэрт авирчихсан байсан. Билетний мөнгийн буцаан олгосон ч шагийн билет авсан үнэнч нөхөд хохирсон. Харин Ализе монголд ирэхгүй, ирэхгүй байсан ч хэн ч хариуцлага хүлээхгүй юм байна.

 
Т. Тататунга

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.