Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Лэди Гага биен дээрээ 11 шивээстэй боллоо
Нийгэм

Лэди Гага биен дээрээ 11 шивээстэй боллоо

Урлаг Урлаг04/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Гага_shiwees3552356152012-09-04-10-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Этгээд сонин үйлдэл, гаж хувцаслалтаараа хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татдаг дуучин Лэди Гага өчигдөр шинэ шивээс хийлгэсэн байна. Өнгөрсөн сард Лэди Гага гаран дээрээ шинэ цомогтоо зориулан “ArtPop” хэмээн шивүүлээд байсан бол энэ удаад тэрбээр хавирган дээрээ “зангуу”-ны дүрсийг шивүүлжээ. Ингэснээр Лэди Гага биен дээрээ нийт 11 шивээстэй болсон ба тэдний ихэнхи нь биеийнх нь зүүн талд байрласан байна.
Түүний мөрөн дээр хонин нүдэн цэцгийн шивээс байдаг бол үүний дээхнэ талд Японы гэрэл зурагчин Нобуёси Аракигийн гараараа бичсэн “Tokyo Love” гэсэн шивээс байдаг гэнэ. Үүний зүүн талд нь 2009 онд аавыгаа зүрхний хагалгаанд орох үед шивүүлсэн зүрхэн дотор "dad" гэж бичсэн шивээс байдаг.  Харин Лэди Гагагийн зүүн талын ташаан дээр “Born This Way” хэмээх гурав дахь цомогтоо зориулсан шивээс байдаг аж. Лэди Гагагийн хамгийн том шивээс нь зохиолч Райнер Мария Рилькегийн герман хэл дээр бичсэн “Letters to a Young Poet” хэмээх шүлгийн ишлэл бөгөөд түүний зүүн гар дээр байдаг аж. Харин үүний яг хажууд нь арьсны сүрьеэ өвчнөөр өөд болсон авга ах Луйсынх нь нас барсан өдөр “12/18/1974” гэсэн шивээс байдаг гэнэ. Мөн үүний дэргэд Лэди Гагад шүтэн бишрэгчдээс нь өгсөн хоч "Little Monsters" гэсэн шивээс байдаг байна.
 
www.urlag.mn

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливудын домогт жүжигчин Жюли Эндрюс 91 нас хүрлээ

01/10/2026

Н.Ундралын гэр бүлийн аз жаргал

01/10/2026

“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна

01/10/2026

Сурагч Н.Ялалтбаатар олон улсын гар зургийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

01/10/2026

“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг нээлээ

01/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.