Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Тэнгэрийн эзэд” үзэсгэлэнд нүүдэлчин ахуйг харуулжээ
Үзэсгэлэн

“Тэнгэрийн эзэд” үзэсгэлэнд нүүдэлчин ахуйг харуулжээ

Урлаг Урлаг03/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүргэдээр ан хийх уламжлал, нүүдэлчин ахуй, үндэсний зан заншил, өв соёлыг харуулсан уран зургийн үзэсгэлэнг Баян-Өлгий аймгийн музейд нээлээ.

Тус үзэсгэлэнд Монголын Баян-Өлгий аймаг дахь Монголын урчуудын эвлэлийн салбарын зураачдын 20 гаруй бүтээлийг дэлгэжээ.

Баян-Өлгий аймагт 26 дахь жилдээ зохион байгуулж буй “Бүргэдийн баяр”-ын үеэр гаргаж буй үзэсгэлэнд бүргэдийн сүр хүч, эрхэмсэг төрхөөс гадна монголчуудын уламжлал, нүүдэлчин ахуйн онцлогийг харуулсан бүтээлүүд багтсан байна.

Үзэсгэлэнг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Музейчдын клуб болон Монголын Урчуудын эвлэлийн аймаг дахь салбар хамтран гаргажээ.

Энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд МУСТА, зураач, уран барималч Р.Нурдыхан, Х.Дастан, А.Хайрат нарын долоон уран бүтээлчийн бүргэдээр шувуучлахуй, нүүдэл суудал, нүүдэлчдийн ахуй амьдралыг харуулсан бүтээлүүдийг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн талаар МУЭ-ийн тус аймаг дахь салбарын тэргүүн, зураач барималч А.Хайратаас тодруулахад, “Манай МУЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын зураачдын энэ жилийн ээлжит бүргэдийн баярыг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Тэнгэрийн эзэд” нэртэй үзэсгэлэнгээ нээж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд манай МУЭ-ийн гишүүн, ахмад зураач Р.Нурдыхан, Ж.Ризабек, Н.Оразбек, Н.Тилеугабыл, А.Харатышхан Н.Өскенбай болон миний бие нийлж 20 гаруй бүргэдчин шувуулахуй, нүүдэлчдийн амьдралыг харуулсан 20 гаруй уран бүтээлээр энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог шинэ бүтээлээр зураач, барималч Ж.Ризабекийн “Нүүдэл” бүтээл шалгарч байна. Үзэсгэлэнг гадаад-дотоодын жуулчид төдийгүй аймгийн нийт иргэд, хүүхэд залуучууд хүрэлцэн ирж сонирхоосой, энэ үзэсгэлэнгээр нүүдэлчдийн амьдрал ахуй, нүүдлийн соёл, бүргэдээр ан хийх ёсон зэргийг харуулахыг оролцогчид зорьсон” хэмээв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Уулын чулуу” үзэсгэлэнд үе үеийн бүтээлийг дэлгэлээ

12/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Цог хийморийн шүтээн” үзэсгэлэн дэлгэлээ

11/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.