Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Алдартнуудын дуулиан тарьсан үйл явдлууд
Нийгэм

Алдартнуудын дуулиан тарьсан үйл явдлууд

Урлаг Урлаг15/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Хьюстон629107822012-09-15-13-32[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн сард Америкийн “Parade” сэтгүүл “Yahoo” сайтын  харьяа алдартнуудын талаарх хов живийг мэдээлдэг “omg” сайттай хамтран олны дунд санал асуулга явуулж, 2012 оны эхний улирлын олныг цочролд оруулсан дуулиант үйл явдлуудыг тодруулсан байна.

Энэхүү санал асуулгыг  санал асуулгад оролцогчдын 50 хувийн саналаар алдарт дуучин Уитни Хьюстоны таалал төгссөн тухай дуулиан  тэргүүлжээ.

Дуучин Уитни Хьюстон өнгөрсөн хоёрдугаар сард Лос Анжелес хотын “Беверли Хилтон” зочид буудлын өрөөний угаалгын онгоцондоо таалал төгссөн байдалтай олдсон нь шүтэн бишрэгчдийг нь цочролд оруулсан юм.

Харин удаах байранд 21 хувийн саналаар "Twilight" киноны од жүжигчин Кристен Стюартын урвалт, хууралт оржээ.  Жүжигчин Кристен Стюарт өнгөрөгч сард найз залуу жүжигчин Роберт Паттенсоныг хуурч, “Цасангуа анчин хоёр” киноны найруулагч Руперт Сандерс гэгч гэр бүлтэй эртэй нэр холбогдсон билээ.

Түүний араас Холливуудын сайхан хосууд гэгдэж байсан Том Круз болон Кэти Холмс нарын салалт 14 хувийн саналаар оржээ. Жүжигчин Кэти Холмс, Том Круз нар өнгөрөгч зургадугаар сард салах болсноо олонд зарлан дараа сард нь албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсанаар олныг шуугиулсан том дуулиан болсон юм.

Мөн Америкийн телевизийн «Jersey Shore» реалити шоуны од Снукигийн жирэмсэн гэдгээ зарласан явдал зургаан хувийн саналаар олныг цоцролд оруулсан дуулианд оржээ.

Харин тавдугаарт Америкийн сэтгүүлч, зохиолч, “CNN” агентлагийн “Anderson Cooper 360°” шоуны хөтлөгч Андерсон Куперийн ижил хүйстэн гэдгээ зарласан тухай дуулиан орсон байна. Түүний араас Америкийн телевиз киноны жүжигчин Дэми Мурын албадан эмчилгээ болон Холливуудын алдарт жүжигчин хос Брэд Питт Анжелина, Жоли нарын сүй тавьсан тухай дуулианууд гурван хувийн санал авчээ.

Б.АНХТУЯА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.