“Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэдэг үнэн бололтой. Монголын урлаг, соёлын нүүр царай болсон бүсгүйчүүд амьдралаа аз жаргалтайгаар эхлүүлсэн ч нэг л өдөр салж, энгэртээ тэврэх үртэйгээ хоцорсон бүсгүйчүүдийн тоог нэмсээр байна. “Өрх толгойлсон олны танил ээжүүд” цувралийг уншигч танаа толилуулж байна.
“Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэдэг үнэн бололтой. Монголын урлаг, соёлын нүүр царай болсон бүсгүйчүүд амьдралаа аз жаргалтайгаар эхлүүлсэн ч нэг л өдөр салж, энгэртээ тэврэх үртэйгээ хоцорсон бүсгүйчүүдийн тоог нэмсээр байна.
1.Дуучин Г. Эрдэнэтунгалаг
Нэгэн цагт Улсын начин Сэр-Одтой амьдрал холбож явсан дуучин бүсгүй сүүлийн хэдэн жилийн турш ганц бие ээжийн амьдралаар амьдрах болсон. Охиноо тэврэн төрхөмдөө буцсан тэрбээр экс нөхөртөө зориулж “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шарх авсан олон хүнд нэгийг бодогдуулсан гэхэд хилсдэхгүй. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн охины аав, ээж болсон тэд хэвлэлээр багагүй “дайтсан” ч тэгсхийгээд хоёр тийш болцгоосон. Харин сүүлийн үед дуучин бүсгүй маань дахин шинэ хайрын түүх эхлүүлээд байгаа аж. Түүний сэтгэлийг булаасан залуу нь мөн л бөхийн удамтай бөгөөд Улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүү гэнэ лээ.
2.Дуучин Д.Отгонжаргал
Монголын урлагийн талбарт гялалзаж буй энэ бүсгүйг Д.Отгонжаргал гэдэг. Тэрээр ээж,
охины хамт амьдардаг, авьяаслаг, царайлаг ганц бие бүсгүй. Түүнд залуу нас, гоо үзэсгэлэн, авьяас, ухаан, даруу зан, нэр алдар, нэр төр бүгд цогцлоосон ч одоогоор ханьтайгаа учраагүй явна. Тэрээр нэгэн хэвлэлд “Би маш сайхан хайртай учирч байсан. Миний амьдралын нэгэн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе байлаа. Одоо дурсамж болон үлдэж. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь тэр хайр гэрэл асаан байсаар л байх болно. Миний охин хайрын минь баталгаа” хэмээн ярьж байжээ.
3. МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг
Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог дуучин С.Эрдэнэцэцэг хайр сэтгэлийн тал дээр бага зэрэг асуудалтай хэмээн олны хэл аманд өртдөг нэгэн. Дуучин Далантайтай хослон дуулж хамтран амьдарч байсан алаг нүдтэй царайлаг энэ бүсгүй одоог хүртэл ганц бие ээж хэвээрээ гэнэ. Тэрбээр Далантайгаас салсныхаа дараа нэлээд хэдэн залуутай учир ургуулаад авсан. Хайрын дууны хамтрагчаас гадна хөгшин япон эртэй хүртэл нэр холбогдоод авсан дуучин бүсгүй кекшүюзан Д.Батбаяртай хүртэл хэдэн сар хамт амьдарч байсан гэдгийг мэдэх хүн олон байдаг юм билээ.
4.Дуучин Э.Номин-Эрдэнэ
Дуучин Э.Номин-Эрдэнэ хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Арвины дүүтэй гэр бүл болж, төд удалгүй нөхрөөсөө салсан. Хосууд Жасмин гэх хөөрхөн охинтой. Хэдийгээр Э.Номин-Эрдэнийг монгол хүүхдэд гадаад нэр өглөө хэмээх дургүйцэх хүмүүс байсан ч дуучин бүсгүй “богино мөртлөө содон нэртэй хүний хувь тавилан сайн байдаг” гэж хэлж буруушаасан нэгний амыг нь тагласан юм.
5.Дуучин С.Сэрчмаа
“Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдөж байсан дуучин бүсгүй нэг л өдөр Өвөрмонгол хүнтэй суулаа хэмээн шуугиан тарьсан. Хөл хөөртэй их найр хийж ,гэр бүл болсноо зарласан ч тэдний гэрлэлт мөн л бүтэлгүйтсэн. Дуучин бүсгүй “бидний гэрлэлт зөвхөн хайран дээр тогтдог” гэж ам бардам ярьж байсан ч Хураа хэмээх хөөрхөн охиноо дагуулан нутагтаа бүр мөсөн иржээ ирсэн. С.Сэрчмаа охиндоо ганган чамин гэхээсээ илүү сайхан утгатай нэрийг сонгосон гэдэг . Охин нь бороо орж байх үед төрсөн болохоор тэрээр Хураа гэсэн тун өвөрмөц нэр өгсөн.
6. Жүжигчин, хөтлөгч Ч.Ундрал
Монголын урлагт хувь нэмрээ оруулж яваа хөдөлмөрч, “уран бүтээлч гэр бүл” гэгдэж явсан “Hero” энтертайнментийн найруулагч Баатар, жүжигчин Ч.Ундрал нар салаад удаагүй байна.Тэднийг хамгийн сайн хосууд хэмээн өргөмжилдөг байсан үе ард хоцорчээ. Найруулагч Баатар хөтлөгч Анужинтай алт хэдийнээ хоёр дахь амьдарлаа эхлүүлсэн бол, Ч.Ундрал хүү Б.Хабулаа аваад АНУ-ыг зорьсон. Тэд хүүдээ Монголын анхны их хааны нэр хэмээн билэгшээж, Хабул нэрийг сонгосон гэдэг. Жүжигчин Ч.Ундрал хүүгийнхээ нэрний тухай нэгэн хэвлэлд “Би чинь Баатарын эхнэр, Хабулын ээж шүү дээ. Цаг хугацаа амжиж, нас дийлвэл Хабул хүүдээ олон дүү гаргаж өгнө гэж байсан” хэмээн ярьж байжээ.
7. Дуучин Ж.Акбота
“Universe best songs” наадмын тайзнаа учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ж.Акбота нар саяханаас салсан гэх таагүй мэдээ дуулдлаа.Тэд хоёрхон жилийн өмнө үрийн зулай үнэрлэж, хөөрхөн хүүдээ Анар хэмээн нэр хайрлан өлгийдөн авсан. “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатарын эхнэр дуучин Ж.Акбота нь Турк, Казакийн цустай эрлийз бүсгүй. Хосуудын салах болсон шалтгаан нь Ж.Акбота сүүлийн үед энд тэндэхийн шоу цэнгээнийг алгасахгүй оролцдог болсон бөгөөд шөнө орой гэртээ ирэхээ больсонтой холбоотой гэнэ. Ямартаа ч хүү нь ээжтэйгээ байгаа сурагтай
8. Дуучин, жүжигчин Золзаяа
“Boom town” хамтлагийн дуучин, УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, “Sound of kiss” хамтлагийн дуучин, жүжигчин Золзаяанар дэр нэгтгэж, өрх толгойлоод гурван жилийг ардаа үджээ. Гэвч тэдний амьдрал удаан үргэжилсэнгүй бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар жүжигчин Б.Тамирын эхнэр Г.Золзаяа Тор модель Пүрэвсүрэнгийн эск найз залуу Цэгцбаатартай амраглаж байгаад нөхөртөө “гардуулсан гэх юм .Харин нөгөө хэсэг нь Тамирыг эхнэрээ хуурч ,өөр бүсгүйг жирэмсэн болгосноос болж хосуудыг салсан гэж ярилцана.
Ямартай ч Б.Тамир эхнэрээ төрхөмд нь буцааж, охиноо өөртөө авна хэмээн хуулийн байгууллагаар хөөцөлдөж байгаа сурагтай. Гэвч жүжигчин бүсгүй Т.Цэгц-Үжинээ өөрөө өсгөнө хэмээн хатуухан шийдсэн аж.
9. Дуучин Э.Минжинсор
Дуучин Э.Минжинсорын хувьд Грек эртэй дэр нэгтгэж хоёр ихэр хүүхэд төрүүлэсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан. Өдгөө түүнийг нөхөр хүүхдүүдийн хамт АНУ-д амьдарч буй гэж фэнүүд нь ойлгодог бол үгүй аж. Дуучин бүсгүй саяхан өөрийн Facebook хуудаснаа ”Сонин сэтгүүлүүдээс ярилцлага авах хүсэлт ирдэг ч би одоохондоо яараагүй байна. Гэвч нэг зүйлийг залруулахад нөхрөөсөө аль жирэмсэн байхдаа салсан. Одоогоор 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тиймээс нөхөргүй. Баярлалаа. Ойлгосонд” гэсэн комментийг үлдээжээ.
“Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа
Монголын сайхан бүсгүй Ч.Содтуяаг онцгой төрсөн бүсгүй гэдэг. Загварын ертөнцийн сайхан бүсгүй гэхээсээ амьдралд хандах хандлага, аливааг өөрийнхөөрөө хийж бүтээх гэсэн эрмэлзэл нь бусдын нүдэнд ил байдаг түүний хувийн амьдрал харин ээдрээтэй. Одоогоос дөрөв таван жилийн өмнө өөрөөсөө дүү залуу Чингүүнтэй гэрлэж, охин үртэй болсон. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжилсэнгүй загвар өмсөгч Чингүүн “Их засаг” их сургуулийн Ням-Осорын охинтой дэр нэгтгэсэн. Харин Монголын мисс, “Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяа охин Содонгоогоо ганцаар өсгөж, өрх толгойлсон олны танил эмэгтэйчүүдийн жагсаалтад бичигдэж байна.
Азийн топ модель, "Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа
Азийн топ модель, "Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа гэх хатагтай хүүгийнхээ ааваас өрх тусгаарласныхаа дараа нэрд гарах замналаа эхлүүлсэн. Тэрээр 10 жилийн сурагч байхдаа л “Би нэртэй загвар өмсөгч болно” гэж ангийнхаа хүүхдүүдэд шоолуулдаг байж. Тухайн үедээ даруухан үсээ хоёр салаа самнасан өндөр бор охиныг хэн ч ийм нэртэй загвар өмсөгч болно гэж санаагүй гэдэг. Тэрээр угаасаа заавал хийнэ гэснээ хийж байж санаагаа амраадаг зантай. Тиймээс ч өөрийг нь басамжилдаг байсан арван жилийнхээ ангийн хүүхдүүдэд амласнаа биелүүлж хэн болохоо харуулаад байгаа. Харин хүнтэй суудаггүй шалтгаан нь сэтгүүлчид. Түүнийг анхныхаа ханиас салаад нэрд гарсныхаа дараа учирсан залуухан амрагтай нь янз бүрээр бичсэнээс болж тэдний харилцаанд цав гарч Баярсайхан нь АНУ явж топ хатагтай ганцаараа үлдсэн. Тэгэхдээ “Миний амьдрал эдэнд ямар хамаатай юм бэ. Тэгвэл би насаараа ганцаараа байгаад байя. Тэгээд юу гэж бичихийг нь харъя л даа” гэж шазуур зуугаад одоо ч өөртөө тавьсан тэр амлалтандаа үнэнч яваа. Анхны нөхрөөсөө салсныхаа дараа загвар өмсөгч Б.Баярхүүтэй амьдралаа холбох гэж байсан ч сонин хэвлэл элдвээр бичсээр байгааг тэднийг салгачихсан гэдэг. “Тэгвэл хүнтэй суухаа больчихъё. Тэгвэл юу гэж бичихийг нь харъя л даа” гээд одоо хэр эрд гарахгүй, хүүгээ ганцаар өсгөж, эрийн цээнд хүргэж байна.
МУГЖ, “Зууны манлай поп дуучин” Б.Сарантуяа
МУГЖ Б.Сарантуяа сайн дуучин, хөдөлмөрч эмэгтэй. Бас дүр эсгэдэгүй, шулуухан үгтэй. Хувийнхаа амьдралыг нууцлаад ч сүйд болдоггүй. Сэтгүүлч асуувал шулуухан л хариулчихна. Түүнээс телевизийн хөтлөгч хүүхдүүдийнхээ аав нартай холбоотой юу хэмээн асуухад "Миний ард асаалттай хоёр танк зогсч байгаа шүү. Манай Эрхэмээгийн аав Л. Болдхуяг намайг “my darling” гэж дууддаг юм. Бид хоёр хүний хийдэггүй зүйлийг хийгээгүй болохоор бусдаас санаа зовоод л дуугарч ядаад л хэн хэнээсээ нүүр буруулаад байдаггүй. Хүүхдийнхээ амьдралд тохиолдож байгаа баярт үйл явдлууд дээр уулзаж хамт байдаг. Болдхуягийг ирэхэд нь сайхан хуушуур хайр ч өгөөд л явуулдаг. Тэрнээс биш хүмүүсийн бодож байгаа шиг асуудал бид хоёрын дунд байхгүй. Хүүхдүүдийнхээ санхүүгийн асуудлыг би өөрөө шийддэг. Яахав эцгүүд нь өөрсдийн санаагаараа туслая гэвэл миний зүгээс хүлээн авна. Би хүүхдүүдийнхээ эцгүүдийг сайн яваасай, сайхан амьдраасай гэж боддог. Охины аав ч ялгаагүй " гэж хариулж байсан билээ.
Топ модель Э.Одгэрэл
“Мөнхийн залуу” Э.Одгэрэлийн сайхан байхын нууцыг тайлах гэсэн хүсэл хүн бүхэнд байдаг гэвэл хилсдэхгүй. Тоолох нас нь тавь дөхөж байгаа гэхэд 18-т шиг харагддаг түүний араас “санаа алдаагүй” эрчүүд ховорхон. Тэрээр сэтгэл судлаач С.Энхболдтой гэр бүл болж 10 жил ханилжээ. Энэ хугацаанд охинтой болж ээж, аав болцгоосон. Гэвч өөрөөс нь нилээд олон ах нөхөр нь түүнийг загварын ертөнцөөс өөр сонголт хийхийг нэг бус удаа сануулсан нь эцэстээ салах шалтгаан болсон гэгддэг. Энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч удаан шуугисан. Ер нь Э.Одгэрэлийн тухай мэдээлэл голцуу эх үүсвэр тодорхой бус, ихэвчлэн одоо цаг дээр, сураг ажиг, цуу ярианд тулгуурласан байх нь олонтаа байдаг нь түүнийг тойрсон анхаарлыг улам бүр домгийн шинжтэй болгодог мэт. Топ модель Э.Одгэрэлийн охин нь 1992 онд төрсөн. Нөхөр нь салсныхаа дараа охиноо өөр дээрээ авсан ч 10 нас хүрээд ээж дээрээ ирсэн. Охинтойгоо олдсон боломж болгоноо хамт өнгөрөөхийг хичээдэг. Охин нь өдгөө хилийн чанадад суралцдаг.
“Алтжин”-гийн Г.Алтан захирал
Нэгэн үе монголын баян гэр бүлд тооцогдож, мөнгөөр туйлж байсан “Алтжин”-гийн Г.Алтан, “АПУ”-гийн С.Жамъянсүрэн нар сүр дуулиантайгаар арван жилийн өмнө салсан билээ. Салах болсон шалтгаан нь мөнгөтэй холбоотойгоос гадна Г.Алтан хатагтайн элдэв паянтай холбоотой гэдэг. АПУ-аас САПУ-г өрх тусгаарлуулан мандаж явсан энэ хоёр хүн хоёр тийш болсноосоо хойш ч амар холдоогүй. Түүний нөхөр С.Жамъянсүрэнг Г.Алтангийн мэдэлд үлдсэн Бөмбөгөр худалдааны төвийг шатаасан хэрэгт хүртэл сэрдэж байсан юм. Харин С.Жамъянсүрэн гэр бүлээ цуцлуулах үедээ Г.Алтангаас 507 сая төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргуулсан боловч одоог хүртэл нэг төгрөгийн ч бараа олж хараагүй гэнэ лээ. Харин тэдний дундаас төрсөн хүү өдгөө ээжтэйгээ хамт амьдардаг аж.
“Эра”-гийн Д.Эрдэнэтуяа
“Эра” Загварын ертөнцийн удаах ганц бие эмэгтэй бол “Эра” төвийн захирал, хатагтай Д.Эрдэнэтуяа. Чамгүй ухаалаг, чамбай энэ бүсгүй ашиг хонжоо хараад ч юм уу, олон залуугаас сонголтоо хийж чадаагүйдээ нөхөрт гардаггүй юм биш. Зүгээр л ганцаараа амьдралдаа хэтэрхий дассан гэнэ. Тэрээр Э.Бишрэлт хэмээх ганц хүүтэй бөгөөд хүү нь өгдөө нэгэн нэр хүнтдэй хувийн сургуулийн ахлах ангид суралцдаг гэнэ лээ. “Эра”-гийн Эрдэнэтуяагын хувьд нэг хэсэг “Женко” Х.Баттулгын хүү Б.Жавхлантай хайрын романс үүсгэж байсан ч нэг гэрт орж бас л зүрхлэлгүй салсан.
Б.Дэжид