Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“UB Art Fair-2012” үзэсгэлэн гарна
Үзэсгэлэн

“UB Art Fair-2012” үзэсгэлэн гарна

Урлаг Урлаг23/09/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
UB_Art_Fair-20125005505522012-09-23-22-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 5-10-ны өдөр нэгэн сонирхолтой үзэсгэлэн  дэлгэгдэх гэж байна. Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ой, нийслэлд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг татах зорилгоор “UB Art Fair-2012”  үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцих, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах боломжийг энэхүү үзэсгэлэн олгох юм.

Тус үзэсгэлэнд  мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, уг салбарт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутан залуус, уран зураг, уран баримал, уран бичлэг, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлагийн чиглэлээр  уран бүтээлээ идэвхитэй туурвиж буй уран бүтээлчид бүтээлүүдээ толилуулан, борлуулна. Мөн үзэсгэлэнгийн үеэр бэлэг дурсгалыг соёлын утга агуулгаар хэрхэн баяжуулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулна. Уг үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, СУИС, Дүрслэх урлагийн сургууль, Дизайн парк, Урлагийн зөвлөл, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Д.Цэцэг

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/10/2026

Монгол циркийн 85 жилийн түүхийг өгүүлэх үнэт үзмэрүүд бүхий үзэсгэлэн нээлтээ хийлээ

23/10/2026

“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо

23/10/2026

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт Берлинд боллоо

23/10/2026

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.