Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мэндчилгээ
Нийгэм

Мэндчилгээ

Урлаг Урлаг28/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Даваабаяр4944014742012-09-27-20-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МэндчилгээМонголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Захирал Ч.Даваабаяр

Мэндчилгээ

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн байнгын үзэгч, эрхэм уншигч таны амрыг эрж, Монгол Улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний болон МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн  ойн халуун баяр хүргэн мэндчилж байна.

1967 оны есдүгээр сарын 27-ны өдөр Монгол айлын хойморт цэнхэр дэлгэц гэрэлтэн асч, “Монголын зурагт радио” анхны нэвтрүүлгээ агаарын долгионоор цацаж, Монголчууд эх орныхоо төдийгүй ертөнц дэлхийн мэдээ мэдээллийг дуу дүрсийн хамт зэрэг хүлээн авснаар мэдээллийн болон телевизийн хэмээх шинэ урлагийн үүд хаалга нээгдсэн билээ.

Тэр цагаас хойш Монголын зурагт радио буюу өдгөөгийн МҮОНТ Монгол Улс, монгол түмнийхээ түүхийн хором мөч бүрийг алдалгүй бичиж, эгэл олныхоо баяр гуниг, итгэл үнэмшлийг хуваалцаж  ирэхдээ өвөг дээдсийнхээ бүтээсэн их түүх, өв уламжлал, соёл заншлаар бахархаж, түүний дутааж дундруулж болохгүй эрдэнэсийн санг бүтээл туурвилаараа арвижуулж ирлээ.

“Үндэсний Олон Нийтийн” гэсэн тодотголтой, өөрийн тусдаа хуультай үндэсний хэмжээний  телевизийн хувьд МҮОНТ нь олон нийтийн язгуур эрх ашгийг ямагт дээдлэн, үзэгч түмнийхээ хүсэл эрмэлзэл, оюуны эрэлт хэрэгцээг соргогоор мэдэрч, мэдээ мэдээллийн үнэн бодит, тэнцвэрт байдлыг чанд барьж, даяаршин буй дэлхий дахины соёл урлаг, оюун сэтгэлгээний ололт бүхнийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна.

Бидэнтэй ямагт хамт байж, зэмлэл, магтаалаараа уран бүтээлийн урам өгч, МҮОНТ-ийн түүхийг хамт бичилцэж ирсэн мэргэн үзэгч олон та бүхэндээ, хөгжлийн 45 жилийн туршлагатай, мэргэжлийн чадварлаг баг болох МҮОНТ-ийн хамт олондоо шинэчлэлийн эрин үед хамтдаа хөгжин урагшлахыг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.