Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Ардын бүжгэнд тулгуурласан “Алтан ураг” жүжиг тайзнаа амилна
Театр

Ардын бүжгэнд тулгуурласан “Алтан ураг” жүжиг тайзнаа амилна

Урлаг Урлаг11/10/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан “Алтан ураг” бүжгэн жүжгийг  энэ сарын 13, 14-нд тоглох гэж байна. Тус жүжиг анх 1996 оны долдугаар сарын 6-нд ҮДБЭЧ-ын тайзнаа нээлтээ хийж байжээ.

“Алтан ураг” бүжгэн жүжгийн цомнолыг Төрийн соёрхолт ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөгжмийг Төрийн соёрхолт, УГЗ Б.Шарав, найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ С.Сүхбаатар, ерөнхий зураачаар Ардын зураач, УГЗ Х.Гунгаасүх, ерөнхий удирдаачаар ҮДБЭЧ-ын уран сайхны удирдаач Н.Буянбаатар, хувцасны зураачаар ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Д.Ганболд ажиллаж байна.

Тус жүжгийг Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэж бүтээсэн түүхэн бүжгэн жүжиг юм. Жүжигт Тэмүүжин анд Жамуха,  эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан Бөртэ хатнаа буцаан авч улмаар Их Монгол улсаа байгуулсныг хүртэлх үйл явдлыг бүжгэн жүжгээр илэрхийлэх юм. Гол дүр болох Тэмүүжингийн дүрд бүжиг дэглээч Х.Хашхүү, Жамухын дүрд СТА А.Даваахүү, Бөртэ хатны дүрд бүжигчин Н.Мөрөн, Тоорил хааны дүрд бүжигчин Д.Эрхбилгүүн, Хуагчины дүрд МУГЖ Ш.Одонтуяа, Хасарын дүрд бүжигчин Э.Уртнасан, Билгүүдэйд бүжигчин Э.Ганзориг, Дармаалаагийн дүрд СТА А.Батхүү нар тогложээ.

Тус жүжиг нь ардын бүжгэнд тулгуурлаж, бүжгэн жүжгийн үндсэн хэлбэрээр хийсэн хоёр дахь томоохон бүтээл юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын сургалтад хамрагдаж байна

07/08/2026
Театр Урлаг

“Зун орсон цас” мюзиклийг 20 жилийн дараа дахин үзэх боломжтой болжээ

06/08/2026
Театр Урлаг

УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн Узбекистан улсын Ферганы Орос драмын театрын урилгаар ажиллаж байна

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Хэйден Панеттьери 36 насандаа таалал төгслөө

17/08/2026

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026

Жүжигчин, найруулагч Шон Пенн 66 нас хүрлээ

17/08/2026

Монголын уран зургийн галерейн 2026 оны байнгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

17/08/2026

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.