Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»“Азийн супер модель-2012” тэмцээний зурагнууд
Роман, Тууж

“Азийн супер модель-2012” тэмцээний зурагнууд

Урлаг Урлаг22/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-10-19_1337501754638132012-10-22-10-37[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Шилмэл Загвар Ордон”-ы  баг бүрэлдэхүүн Хятадын  Наннинь хотноо болсон мэрэгжлийн Олон улсын  супер моделийн тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

2012 оны 09-р сарын 17-оос  10-р сарын 01-ны хооронд үргэлжилсэн  Азийн Супер Моделийн тэмцээнд  загвар өмсөгч Б.Баярцацрал, Ц.Алтантуяа  нар нь амжилттай оролцож Б.Баярцацрал нь тэмцээний тусгай байранд шалгарч,  Ц.Алтантуяа  Азийн топ 10 моделийн нэгээр шалгарсан төдийгүй тайзны ур чадвартай “эрч хүчтэй модел” номинацийн эзнээр тодорлоо.

Загвар өмсөгч Б.Баярцацрал,  Ц.Алтантуяа  нар нь “Шилмэл Загвар” ХХК-аас зохион байгуулсан “Mongolian Beauty 2012” тэмцээнд амжилттай оролцож “Asian Super Model 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн  оролцох эрхийг хүртсэн юм. 

Азийн супер моделийн тэмцээн нь олон улсын загварын ертөнцийн томоохон арга хэмжээнд тооцогддог бөгөөд  Азийн 15 орноос тухайн улсуудаасаа тус бүр хамгийн  шилдэг  моделууд оролцож ур чадвараараа өрсөлддөг. Монголоос  энэ  тэмцээнд сүүлийн 4 жил оролцож байгаа бөгөөд Шилмэл загварын ордон нь  2009 оноос энэ тэмцээнд Монголыг төлөөлж оролцох оролцогчдыг шалгаруулан оролцуулж , тэмцээний зохион байгуулагчидтай хамтран ажиллах гэрээг байгуулснаар  4 дэх удаагаа Монголоос  шилдэг загвар өмсөгчдийг бэлтгэн оролцуулж байна.

          Анхны оролцогчид болох загвар өмсөгч  О. Уянга  Сэлэнгэ нар нь амжилттай оролцож    Азийн супер 10 моделийн  эгнээнд нь тодорч  Азийн топ модель өргөмжлөл хүртсэн. Мөн  О. Уянга нь тэмцээний дэд  байрт шалгарч,  Сэлэнгэ  тайзны ур чадвар бүхий  шилдэг моделиор тус тус  шалгарсан.   Одоо топ модель О. Уянга нь Хятадын  мэрэгжлийн загвар өмсөгчдийн холбооны дэргэдэх  Загварын агентлаг Bentley-д гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байна. 2010 оны тэмцээнд загвар өмсөгч Наранмандах, Батцэцэг, 2011 онд загвар өмсөгч Туяамаа, Ариунзул, Батцэцэг нар Азийн топ модель өргөмжлөлийг хүртсэн төдийгүй  Ариунзул нь  уг тэмцээний 1-р байранд шалгарч  томоохон амжилтуудыг үзүүлсэн  юм.

Энэхүү тэмцээнийг Азийн загварын ертөнцийн нэр хүнд бүхий хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн байнгын зөвлөл  ажиллаж шүүдэг. Үүнд:  Солонгосын Моделийн Холбооны ерөнхийлөгч Ию Сиг Ян,  Солонгосын  Олон улсын модел сентерийн захирал Тох Ши  Вуун, Монголын  Шилмэл загвар төвийн ерөнхий захирал Ч. Оюунцэцэг, Японы Оскар Промошний захирал Сузуки, Хятадын телевизийн нэртэй продюсер Сун Жан Юн,  Японы моделийн агентлагуудын холбооны захирал Мумуси Кё,  Индонезийн ЖМЭ урлагийн төвийн ерөнхийлөгч  Хинерис,  Тайландын олон улсын загварын сургуулийн ерөнхийлөгч Тасани  гэх мэт.

Ингээд тус тэмцээний фотог сонирхуулж байна.



















Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.