Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Сэтгэл догдлуулсан орой” аялан тоглолтын тов зарлагдлаа
Уртын дуу

“Сэтгэл догдлуулсан орой” аялан тоглолтын тов зарлагдлаа

Урлаг Урлаг23/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nvvr3063471062012-10-23-21-12[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан орой” аялан тоглолтоо хийхээр болсон билээ. Тэрээр өөрийн www.sarantuya.mn  цахим хуудсаар дамжуулан аялан тоглолт болох хотууд болон цагийн хуваариа зарлалаа. Зууны манлай дуучин Б.Сарантуяа Америк дахь Монголчуудын холбооны  урилгаар энэ сарын 26-нд Лос Анжелос, 27-нд Сан Франциско, 28-нд Вашингтон Диси, 29-нд Чикаго хотноо тоглохоор болжээ.

Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо, “Сараа” хөгжмийн продакшнтай хамтран Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтыг хүргэхээр болсон.

Поп дива хатагтайн тоглолтод амьд хөгжим, гитарыг эгшиглүүлэхээр “Шар айраг” хамтлагийн гитарчин Буянаа, дуучны маань гарын шавь болох Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын гоцлол дуучин Л.Насанбуян, 2008 оноос хойш түүний тонмейстераар ажиллаж байгаа дууны найруулагч Ундралбаяр нар оролцох юм.

“Unforgettable evening” аялан тоглолтын тасалбар 35 ам.доллар ба “VIP” тасалбар 55 ам.доллар юм. “VIP тасалбарт поп хатагтай Сараагийн нэг DVD болон гэрэл зургаа хамтдаа татуулах давуу эрх багтжээ.

Поп хатагтай Сараа тоглолтодоо “Сэтгэл догдлуулсан үдэш” гэж байгаа учраас өөрийнхөө шилдэг хит болсон дуунуудаа болон сонсож амжаагүй шинэхэн бүтээлээ толилулаар зэхээд байгаа юм.

Поп хатагтай Сараагийн “Unforgettable evening” аялан тоглолт болох хотууд болон цагийн хуваар, тасалбар борлуулах газрууд, холбоо барих утасны дугаарыг хүргэе.

Тасалбар борлуулах газрууд:

КОКО групп (Отгоо, Эрдэнээ)
4556 Council Street
Los Angeles, CA 90004

Монголтаун төв (Хасаа)
3441 W 8th St
Los Angeles, CA 90005

Холбоо Барих Утас:
213-479-6374 Сэлэнгээ
213-568-7142 Зулаа
[email protected]

Онлайн-аар худалдах авах:

http://www.eventbrite.com/event/4619809976
www.sarantuya.mn

Лос Анжелос
10 сарын 26/Баасан гариг 17.30/
Torrance Cultural Arts Center
James R. Armstrong Theatre
3330 Civic Center Drive
Torrance, CA 90503
http://www.torranceca.gov/9028.htm

Сан Франциско
10 сарын 27 /Бямба гариг 19:30/
Oakland Asian Cultural Center
388 9th Street,  #290
Oakland, CA 94607
http://www.oacc.cc/

Вашингтон ДС
10 сарын 28 /Ням гариг 19:30/
200 S. Carlin Springs Rd
Arlington, VA 22204
 
Чикаго
10 сарын 29 /Даваа гариг 18:30/
3315 N Milwaukee
Nortbrook, IL 60062

Eрөнхий зохион байгуулагчидаар “Сараа” хөгжмийн продакшн, Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо, ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчдаар
“Бид Монгол экспресс”, Вашингтон хот орчмын Монголчуудын холбоо, Америкийн Монголчуудын худалдааны танхим ажиллаж байгаа юм.

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.