Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Тэнгэрийн санаа” үзэсгэлэнд “Хүрэл цутгуурын бүтээлүүд” тавигдана
Үзэсгэлэн

“Тэнгэрийн санаа” үзэсгэлэнд “Хүрэл цутгуурын бүтээлүүд” тавигдана

Урлаг Урлаг23/10/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images5519168682012-10-23-21-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголд анх удаа хүрэл цутгуураар хийсэн бүтээлүүдийг дэлгэх нь. Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нд нээлтээ хийх “Тэнгэрийн санаа” нэртэй үзэсгэлэнд 16 бүтээл тавигдах юм байна. Дээрх арга хэмжээг санаачлагч нь Монголын уран цутгуурын үйлдвэрийнхэн. Одоогоос зургаан жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлж байсан энэ хамт олны урласан олон сайхан бүтээлүүд бий. Тухайлбал, тэд Эрдэнэт хот дахь өндрөөрөө Ази тивдээ хоёрт орох Бурхан багшийн хөшөө цогцолборыг бүтээсэн. Мөн Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Соёмбо хэмээх цогцолбор байгуулж, 21 Дарь эх, Язгуурын таван бурханыг Өндөр гэгээний өөрийнх нь тэг хэмжээсээр цутгаж хийсэн нь олны талархлыг хүлээгээд байна. Түүнээс гадна Арвайхээр хотод босгосон Өндөр гэгээн Занабазарын суурьтайгаа 25 метр өндөр хүрэл цутгуур, гадаад хэргийн анхны сайд Чин ван Ханддорж,  Монгол Улсын генерал Цог, Чингүнжав нарын хөшөө гээд тэдний хийсэн бүтээлийг нэрлэж болно.

“Юу хийж байгаагаа ард түмэндээ үзүүлэх цаг болсон гэж бодож байна. Тиймээс уран цутгуурын үйлдвэрийнхээ талаар ч хүмүүст хүргэе гэж бодоод үзэсгэлэн зохион байгуулахаар шийдсэн. Монгол уран цутгуурын үйлдвэрт хийсэн монгол уран баримлын үзэсгэлэн ер нь гарч байгаагүй. Уран баримал гэж юу юм, уран цутгуураар юу хийж болдгийг ард түмэндээ харуулъя л гэж бодсон. Урлаг ямар төвшинд байгаа нь тэр улсын тусгаар тогтнолын хэмжүүр гэж үздэг. Уран баримал, хөшөө дурсгал, соёлын өвүүдээ өөрсдөө цутгаж хийж чадаж байгаа бол оюуны өндөр чадамжтай ард түмэн гэж үнэлэгддэг юм билээ” хэмээн Монгол уран цутгуурын үйлдвэрийн захирал Д.Эрдэнэбилэг ярьж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Уулын чулуу” үзэсгэлэнд үе үеийн бүтээлийг дэлгэлээ

12/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Цог хийморийн шүтээн” үзэсгэлэн дэлгэлээ

11/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР” МУСК-ны үзэгчдийн сэтгэгдлээс

13/10/2026

“Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

13/10/2026

Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна

13/10/2026

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.