Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»”Дисней” компани ”Оддын дайн”-ы эрхийг худалдан авчээ
Уртын дуу

”Дисней” компани ”Оддын дайн”-ы эрхийг худалдан авчээ

Урлаг Урлаг01/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg9783229842012-11-01-21-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

НЬЮ-ЙОРК. /ВВС/. "Disney" кино компани "Оддын дайн" алдарт кино цувралыг бүтээсэн нэрт найруулагч Жорж Лукасаас кино компанийг нь 4 тэрбум доллараар худалдан авчээ. "Оддын дайн"-ыг шинэ залуу үеийн киночдод хүлээлгэн өгөх цаг болжээ" хэмээн Жорж Лукас хэлсэн байна. Харин "Disney" кинокомпани тус киноны ээлжит 7 дугаар ангийг 2015 он гэхэд гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ. Үүний дараа 8 ба 9 дүгээр анги гарах бөгөөд 2-3 жил тутамд шинэ анги бүтээх аж. Сүүлчийн анги нь 2005 онд гарсан уг киноны үргэлжлэлийг үзэгчид тэсэн ядан хүлээсээр байна.

"Disney" компани нь "Lucasfilm" компанийг худалдан авах төлбөрийн хагасыг нь бэлэн мөнгөөр харин үлдсэнийг нь 40 сая ширхэг хувьцаагаар хийх гэнэ.

"Оддын дайн" киноны эхний анги нь анх 1977 онд дэлгэцнээ гарч байв. "Сүүлийн 35 жилийн турш "Оддын дайн" кино нь нэг үеэс нөгөө үед хэрхэн дамжиж буйг харж байгаа нь надад сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. "Оддын дайн" нь надаас урт насална гэж би ямагт үздэг бөгөөд амьд ахуйдаа халаагаа өгөх нь чухал байлаа" хэмээн Лукас ярьжээ.

Тэрбээр "Disney””-гийн ивээл дор байгуулагдах компанид ажиллах бөгөөд "Оддын дайн" цуврал киног бүтээхэд зөвлөхөөр ажиллах гэнэ.

С.Амар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.