Дуучин Ариунаагын /"Хүмүүс" сонин 1998 он 3 сар №03/98/ дугаарт өгч байсан хуучины ярилцлага-г та бүхэнд хүргэж байна. Үнэхээр чөлөөтэй ярьдаг байсан дуучин маань тэр үедээ Эрос Ариунаа байсан билээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.
-Тэр үед 19 настай байлаа. Циркийн залуу байсан. Мэдээж үнсэлцэлгүй яахав дээ.
-Тэр хайрын тань хамгийн гэгээн дурсамж…
-Одоо бодоход, их гэнэн, анхны л хайр байж. Оюутан байхдаа анхны хайртайгаа учирчихаад захиа авахаараа л хамгийн их баярладаг байсан. Бид хоёр хоёр жил хэртэй үерхсэн юм.
-Уучлаарай, яагаад бүтээгүй юм бол?
-Захиа бичихгүй байхаар нь яагаад ч юм зөн совингоороо өөр эмэгтэйтэй бочихлоо гэдгийг мэдрээд байсан. Тэр ч байтугай нэг тийм урт үстэй намхан бор хүүхэнтэй болчихож гэж зүүдлээд байлаа. Удалгүй захиан дотроо би ийм хүүхэнтэй сууж байгаа хэлсэн нь өгч явуулсан нь миний нөгөө зүүдэлж байсан хүүхэн мөн байсан. Түүнээс хойш би өөрийнхөө зөн совинд итгэдэг болсон, совингоо чагнаж байх нь зүйтэй юм байна гэж бодсон.
-Одоо тэр хүнтэйгээ тааралддаг уу?
-Хамгийн гоё нь 10 жилийн дараа өөрөө надаас уучлал гуйж ирсэн. Анхны хайр шиг хайртай дахин учирсангүй, анхны хайр маань үнэхээр сайхан байжээ. Тэр надтай уулзахдаа, "Чи яг урьдынх шигээ, үнэр чинь, инээж байгаа чинь хүртэл хэвээрээ байна” гэж байсан. Уулзахад сонин л байдаг юм байна лээ. Одоо гэр бүлтэй 2 хүүхэдтэй.
-Та анхны хайраа "асааж” болохгүй байсан юм уу?
-Бүх юм тэр цаг үедээ л өнгөрсөн. Асахгүй ч, унтрахгүй хайр. Ийм юм болсноороо миний амьдралд их ч юм өгсөн, том ч сургамж болсон.
-Таны амьдралд ер нь хэдэн удаа хайр ирсэн бэ?
-Тийм ч олон хайр байгаагүй. Болгарт оюутан байхад бас нэг хайр байлаа. Хүчтэй, гоё хайр чинь их олон ирдэггүй юм байна лээ. Онгод ордог хайр их цөөхөн дөө.
-Нөхөргүй болохоор таныг харчууд их эргүүлдэг биз?
-Танилцъя, уулзъя гэсэн залуучууд байж л байдаг. Гэхдээ яагаад ч юм тэд шууд халдаж чаддаггүй. Халдаж байгаа нь дэндүү зориг гаргачихдаг ч юмуу, "Одоо шууд амьдаръя, чемоданаа аваар ир” гэх тохиолдолтой таарч л байсан. Эхнэртэй залуус ч гэсэн сууя гэж байдаг л юм. Аав, ээж маань "Болох нь аяндаа болдог, болохгүй юмыг болгоё гэсэн ч болдоггүй юм” гэж хэлдэг. Тэр ч утгаараа хайр дурлал руу нэг их тэмүүлж, айл гэрийг салгах гэж гүйгээд байх сонирхолгүй. Ер нь аяндаа ирсэн юм илүү амттай байдаг болов уу.
-Ариунаа амьдралд, тайзан дээрх шигээ эрос уу?
-Хүн аливааг өөртөө ойролцоо, дөхөм байдлаар сонгодог болов уу. Би учир зүггүй рок хүн биш. Мэдээж, ямар нэгэн хэмжээгээр дуулж байж л тэр жанрыг сонгож байгаа хэрэг. Түүнээс биш надад эрос мэдрэмж огт байхгүй байсан бол ийм имиж рүү зориглохгүй байсан. Харин миний амьдрал тэр чигээрээ хайр. Хайр гэдэг чинь тэнгэрлэг мэдрэмж шүү дээ. Түүнийг чинь эрос чимдэг юм.
-Ариунаатай хамт унтахад галзуурмаар байдаг гэх. Эр хүнийг галзууруулж чаддаг уу?
-Өөрийнхөө хэмжээнд галзууруулж чаддаг байх. Жишээ нь, миний сонгосон тэр хүн бас л надтай адилхан дотоод ертөнцтэй, эрос стилтэй байх ёстой. Тэгж байж л тэр хүнтэй хамт амьдарна шүү дээ. Меланхолик байвал хэцүү. Урлагийнхан бид чинь сэтгэлийн их хөөрөлтэй улс.
-Заяаныхаа ханьтай хэзээ учирна гэж багцаалж байна вэ?
-Заяаны хань зам дээр, нэг л өдөр ороод ирнэ гэдэг бол утгагүй зүйл. Яагаад гэвэл хүн өөрөө тодорхой хэмжээгээр амьдралд орж байж, хатуу хүтүүг нь үзэж байж, хаягдаж байж, хаяж байж өөрийнхөө ертөнцийг бий болгодог. Тэгэхээр хүн юмыг үзэж л байх хэрэгтэй. Тэгэхдээ өөрийнхөө хэмжээнд, хэтрүүлэхгүйгээр үздэг, хэтрүүлэхгүйгээ мэддэг байх хэрэгтэй. Тэгж чадвал нэг их алдаад байхгүй. Би яагаад хүнд хаягдаж, хүнтэй холбогдож болдоггүй юм. Ариунаа чинь бас л хүн. Ариунаа бол том хүнтэй явах ёстой юм шиг манайхан боддог. Миний хувьд хэзээ ч тийм ойлголт байдаггүй. Би хүнийг мөнгөөр хэмждэггүй. Надад мөнгө сонин биш. Би өөрийнхөө чадлаар олох юмаа олж чадаж байгаа учраас хэзээ ч хүний хөрөнгө мөнгө харж явдаггүй.
-Таны амьдралд хаясан нь олон уу, хаягдсан нь олон уу?
-Хаясан нь олон байх. Гэхдээ хаяж байсан гэх нь хаашаа юм, амьдралын шаардлагаас болоод л салдаг байсан. Улаан цайм хаясан нь цөөхөн дөө.
-Ариунаагийн хувьд мартагдашгүй амрагаа нэрлээч гэвэл нэрийг нь хэлэх үү?
-Хэлнэ. Югославт байхдаа би Нико Бабич гэдэг югослав залуутай үерхдэг байсан. Тэр жинхэнэ амраг байж чадсан. Надтай хамт бүх юмаараа амьдарч чаддаг хүн байсан. Ариунаа хэн бэ гэдгийг бас өөрийгөө хэн бэ гэдгээ ч мэддэг байсан. Хэн хэн нь хүлээцтэй хандаж, буулт хийж чаддаг байлаа.
-Монголоос тийм хүн…
-Одоо миний нийлж байгаа залуу болов уу гэж боддог юм.
-Нэрийг нь хэлж болох уу?
-Одоохондоо нууц. Аливаад цаг хэрэгтэй. Одоохондоо сууна барина гэж яриагүй. Ер нь ч яараад хэрэггүй. Үнэхээр бид хоёр амьдарч болно гэх юм бол маргааш ч гэсэн суучихаж болно шүү дээ. Тухайн хүн ямар бодолтой байгааг одоо мэдэхгүй байгаа. Хүнтэй сууж амьдрахын тулд доод тал нь 1-2 жил үерхэх хэрэгтэй. Тэгж байж дараа нь ханилах уу, ханилахгүй юу гэдгээ шийднэ.
-Ямар орчинд секс хийх дуртай, сонирхолтой вэ?
-Сексийг ямар ч нөхцөлд хийж чадна. Тэгэхдээ чухам хэнтэйгээ хийж байна гэдэг л чухал. Тэрнээс биш танихгүй баагийтай жорлонд секс хийж байвал утгагүй. Тэгэхээр би өөртөө таалагдсан хүнтэй хаана ч секс хийсэн сайхан байдаг.
-Тэгвэл ямар нөхцөлд хийвэл…
-Ямар ч байдалд байж болно шүү дээ. Заавал орон дотор хийгээд байх утгагүй биз дээ.
-Энэ үед эр хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Бие биенээсээ ичихгүй, тэр ч өөрийгөө, би ч өөрийгөө мартсан байх хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ секс болно. Чин сэтгэлээсээ байвал гоё шүү дээ.
-Ямар эрэгтэй хүн таалагддаг вэ?
-Тухайн хүнээсээ шалтгаална. Тэр хүн Ариунаа гэдэг ертөнцийг мэдсэн байх хэрэгтэй. Хүн чинь өөрөө өөрийнхөө хүрээнд хүнийг хүснэ шүү дээ. Тэгэхээр Ариунаагийн ойролцоо л хүн байх хэрэгтэй. Надаас хэт давчих юм бол бас хэцүү. Бид хоёр адилхан сэтгэдэг, ойлголцдог, ухаалаг хүлээцтэй л хүн байх хэрэгтэй.
-Таныг Монголын Мадонна гэж ярьдаг. Мадонна та хоёрын амьдралд төсөөтэй зүйл бий юу?
-Бий, бас байхгүй. Ямар орчинд өссөнөөсөө шалтгаална. Би өнөөдөр Монголд амьдарч байна шүү дээ. Америк гэдэг утгаараа Мадонна бүх талаараа арай илүү эрх чөлөөтэй юм уу даа. Адилхан юм гэвэл мэдэхгүй. Зан ааш, имиж, стилиэрээ, чөлөөт байдлаараа төстэй байж магадгүй.
-Өөрийгөө магтаад орхиоч, яагаад өөрийгөө магтаж болдоггүй юм…?
-Ганцаараа ингэж явж байгаадаа баярладаг юм даа. Энэ бол маш их хөдөлмөр, энийг чинь барагтай бол хийхэд хэцүү. Яагаад гэвэл би олон хүний өмнө риск хийж гарч ирсэн шүү дээ. Хүмүүст янз бүрээр хэлэгдэж байна. Эр хүний нөмөр нөөлөггүй гарч ирсэн. Одоо л миний хүрээ гэдэг чинь аяндаа бий болж ирж байна. Аав, ээж хоёр маань л зөвлөгч, туслагч болдог доо.
-Хадам чинь их ааштай хүн байвал яахсан бол?
-Хадмуудтайгаа амьдрахгүй биз дээ. Хадам бол чухал биш. Гэхдээ аль болохоор зохицохыг хичээнэ. Ер нь нэг их харьцахгүй л байх хэрэгтэй.
-Нөхөр тань нууц амрагтай байвал яаж хандах вэ?
-Надад мэдэгдэхгүй л байх хэрэгтэй.
-Мэдвэл…
-Тухайн байдлаас нь болно доо.
-Ариунааг уурлажээ гэж хүн яаж мэдэхэв..?
-Андашгүй. Шууд л нүд нь гялтагнаад эхэлнэ. Уурлаж байгааг харахад андашгүй. Уурлахаараа их чанга чанга ярьдаг, үглэдэг, түүнээ тайлбарлах гээд өөрийнхөөрөө зүтгэдэг. Үзэл бодлоо хүнд тулгах дуртай.
-Биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн талаар…?
-Тухайн хүнээс л шалтгаалдаг байх. Би тэгж явж чадахгүй. Тэр хүмүүс яг сэтгэлээсээ унтаад таашаал авч байгаа гэдэгт эргэлздэг. Зүгээр л мөнгө олох гэсэн арга байх. Хүлээн зөвшөөрөхгүй гэхэд бас утгагүй. Нийгэмд байх ёстой юмны нэг болохоор л.., хамгийн эртний мэргэжил гэдэг биз дээ, янхныг чинь. Замбараатай л байлгах хэрэгтэй. Хэрэв насан туршдаа биеэ үнэлнэ гэж шийдсэн л юм бол тэр ажлаа мэргэжлээ болгочих хэрэгтэй. Тэрнээс биш өнөөдөр биеэ үнэлээд маргааш хүнтэй сууна гэдэг жаахан тиймхэн юм даа.
-Та өөрийнхөө үнэ цэнийг мэддэг үү?
-Огт өөрийгөө үнэлэхгүй байна гэдэг утгагүй. Хүн өөрийгөө ямарваа нэгэн цэгт аваачиж тэр хэмжээнд өөрийгөө үнэлдэг байх хэрэгтэй.
-Парламентад нэрээ дэвшүүлэх үү?
-Олон хүн тэгдэг юм. УИХ-ын гишүүн хүртэл тэгж зөвлөж байсан. Чи улстөрч болбол гайгүй хүн болж магадгүй юм гэж нэг бус удаа хэлж байлаа. Үнэхээр нөхцөл байдал бүрдээд "Ариунаа бол!” гэх юм бол болно оо. Тэгэх юм бол урлагийнхаа төлөө их ч юм хийнэ дээ.
-Та энэ салбарын эмэгтэйчүүдээс хэнийг нь илүүд үздэг вэ?
-Ганди юм болов уу гэж боддог.
-Хэрвээ танд хэн нэг эр хүн ч юмуу, найз бүсгүй тань хиймэл эрхтэн бэлэглэвэл…
-Гайхна. Яагаад өгснийг нь асууна. Мэдээжийн хэрэг шалтгаантай болоод өгнө шүү дээ. Дараа нь гэртээ тавьчихна. Хүн асуувал инээгээд л өгсөн учрыг нь хэлж орхино.
-Оральный "амны” сексийг таашаадаг уу?
-Байх ёстой.
-"Эрос №2”-оо хэзээ хийх вэ?
-Сүүлд гарсан юм нь өмнөхөөсөө заавал илүү байдаг нь хууль шүү дээ. Нөгөө нь хэрвээ би үзэгчдэдээ маруухан дууг машиндаад байвал хэн ч намайг сонсохоо больчихно биз дээ. "Эрос №2” бол "Эрос№1”-ээсээ арай илүү мэргэжлийн цар хүрээтэй, түүнийгээ дагасан чанартай болно. Эрос гэдэг имиж энэ удаа ч гэсэн байх л болно.
-Төрсөн өдрийн тоглолт таны төлөвлөснөөр ямар болох бол?
-Сайхан, бүүр сайхан болж таараа. 1-рт миний анхны цомог гарсан. Диск гарснаас хойш ганц ч тоглолт хийгээгүй. Одоо дуунуудыг маань тодорхой хэмжээгээр хүмүүс мэддэг болж. Тоглооч гэсэн хүсэлт их ирж байгаа. Яагаад төрсөн өдрөөрөө нэг сайхан тоглолт хийж болдоггүй юм бэ. Заавал гэртээ ширээ тойроод сууж байх ёстой юм уу. Тэрний оронд фенүүдтэйгээ тоглолтоо хийгээд, тэдэндээ сэтгэлийнхээ бэлгийг хүргээд, тэднээрээ урам аваад байх чинь жаргал шүү дээ. Диксэнд орсон бүх дуугаа дуулна. Бас Ариунаагийн үе үеийн шилдэг дуунууд ч дуулагдана.
-Супер эротик үзүүлбэр үзүүлэх үү? Тухайлбал Стриптиз…
-Мэдээж.
-2-р коцертэн дээрээ ямар дуу дуулах вэ?
-Сайн үгтэй, сайн дуунууд.
-Ариунаад хүмүүс урам их хайрладаг уу?
-Урам байх хэрэгтэй. Надад тэр болгон урам хайрладаггүй. Урмаасаа илүү шүүмжлэл их ирдэг. Түүнд нь ч илүү их баярладаг. Шүүмжлэл их байна гэдэг чинь сайны, амьд байгаагийн шинж юм биш үү. Тэгэхээр урмаасаа илүү шүүмжлэл нь их байгаасай гэж боддог. Үнэхээр шүүмжлэх гэж байгаа бол үндэслэлтэй шүүмжлэх хэрэгтэй. Түүнээс биш ам дамжсан, хов живийн шүүмжлэлийг сонсох дургүй. Өнөөдөр даанч манайд урлаг судлаачид, шүүмжлэгчид алга. Урлагийн хүн хүрч ирээд Ариунаа миний дүү ийм байна лээ шүү гээд надад хэлэх юм бол хичнээн сайхан байхав.
-Танд их баярлалаа.
"Хүмүүс" сонин 1998 он 3 сар №03/98