Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр алдарт ”Жизель” балетыг тоглоно
Нийгэм

Өнөөдөр алдарт ”Жизель” балетыг тоглоно

Урлаг Урлаг19/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2c5a642d91c4b49bbig579377362012-11-16-12-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдр 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа алдарт А.Аданы Жизель балетыг тоглох гэж байна. Хоёр бүлэгт тус балетыг анх Парижийн Гранд-Опера театрт тоглож байсан юм. Маргааш тоглох уг балетын гол дүрд МУГЖ балетчин Г.Цолмон, АНУ-ын алдарт бүжигчин Саша Радецки нар тоглох юм. Олон улсад нэр хүндтэй бүжигчин тоглож буй буй нь манай сонгодог урлагийн байгууллагыг ямар түвшинд явж байгааг илтгэж байгаа юм. “Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домогоос сэдэвлэжээ.

Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан сэдэв санаа толгойд нь орж ирсэн гэнэ. Тэрбээр хожим Гейнед хандсан захидал маягаар бичсэн өгүүлэлдээ: “Эрхэм Гейне таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн /хуримынхаа өмнөхөн нас эцэслэсэн залуухан бүсгүйчүүлийн сүнснүүд/ талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр чинь хачин сайхан балет хийж болох юм байна гэж дуу алдсан билээ” гэжээ.

Жинхэнэ хайрын сэтгэл, өршөөл энэрэл, хүнлэг чанарыг дээдлэх үзэл шингэсэн энэхүү балетын уг санаа нь бүхий л цаг үед чухал байлаа. Тиймээс энэ балет хоёр зууны турш тайзнаа тоглогдсоор байна.

Романтизмын дүрүүдийн нэгэн адил уг жүжгийн гол дүрийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгсөх боловч үзэгчдийн сэтгэл гуниг гутралд авталгүй, бодол санаа нь ариусч, амьдралын сайн сайханд итгэх итгэл найдвараар гийгдэн гэгээрдэг билээ. Өргөн утгаар авч үзвэл өшөө хорсол нүүрлэсэн энэ ертөнцийг өршөөл энэрлээр аврах замыг бяцхан Жизель зааж өгөх мэт сэтгэгдэл төрүүлдэг. “Жизель” балетын үзэл санаа, мөнхийн чанар үүнд л оршиж буй юм.

А.Аданы хөгжим нь уг жүжгийн үйл явдал утга санаа, драматизмын чигийг тодорхойлж, дүрийн сэдэв аялгууг баяжуулан симфони хөгжмийн зарчмыг балетад нэвтрүүлэх эрмэлзэл бүхий анхны алхам байлаа.

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026

Жүжигчин Тим Карри 80 насандаа таалал төгслөө

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.