Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Увертюра” хамтлагийн “Удиртгал” цомог худалдаанд гаржээ
Нийгэм

“Увертюра” хамтлагийн “Удиртгал” цомог худалдаанд гаржээ

Урлаг Урлаг16/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jijig2808524442012-11-16-14-05[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урлагийн түүхийн хуудаснаа "поп опера” стилийг санаачлан дэлгэрүүлж буй “Анир” студийн дэргэдэх “Увертюра” хамтлагийнхан энэ оны 10 дугаар сарын дөрөвний өдөр анхны “Удиртгал” цомгийн баяраа Ард кино театрд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Тэгвэл тус хамтлагийн анхны цомог болох “Удиртгал” цомог Hi-Fi, Orange, UBS зэрэг цомгийн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлжээ. Та бидний сонсох дуртай “Өнө мөнх эх орон”, “Тэмээн сүргийн говь”, “Дөрвөн цагийн тал”, “Цагийн аяс”, “Тэнгэрийн хүү”, “Андыгаа дурсана”, “Энд Монгол байна”, “Халуун элгэн нутаг” зэрэг Монгол омгорхлыг төрүүлэх уран бүтээлүүд багтсан байна.

Дашрамд дурьдахад эх оронч залуус маань өчигдөр болсон эзэн богд Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойн арга хэмжээнд оролцож “Энд Монгол байна” уран бүтээлээ толилуулсан юм. Ингэхдээ тэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр, морин хуурын чуулга, Ардын дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрэгтэй найрал, Цохивор хөгжмийн чуулга, Мемори поп оркестр зэрэг 200 гаруй уран бүтээлчидтэй хамтран "амьдаар" дуулсан нь үзэгчдийн таашаалд нийцсэн. Одоо тус хамтлагийнхан арлын Японыг зорьж тоглох гэнэ. Үүнээс гадна цөөнгүй уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөн завгүй яваа ажээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

www.urlag.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.