Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Н.Жанцанноров Японы эзэн хааны шагнал хүртжээ
Оддын амьдрал

Н.Жанцанноров Японы эзэн хааны шагнал хүртжээ

Урлаг Урлаг20/12/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
watermark.php_62589815582012-12-20-07-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсын ардын жүжигчин, Төрийн хошой шагналт,  хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт "Мандах нар" одонгийн "Сарнай цэцэг бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр Япон улсын ЭСЯ-ны өргөөнд болжээ. Японы Засгийн газраас Монгол Улсын Ардын жүжигчин,төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг тус одонгоор шагнах болсноо энэ оны 11 дүгээр сарын 3-ны өдөр мэдэгджээ. Энэ удаагийн шагналыг түүний явуулж буй үйл ажиллагаа хоёр орны соёлын харилцаа болон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг нь үнэлэн олгож байгаа юм.
     
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, "Энэ удаа Н.Жанцанноров Япон улсад өндрөөр үнэлэгдэн одон хүртэж байгаа нь манай хоёр орны харилцааг цаашид улам бүр хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой хэрэг боллоо хэмээн бодож байна. Таны үйл хэрэг цаашид ч манай хоёр орны харилцаанд үргэлжлэн үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Япон, Монголын уран бүтээлийн залгамж халааг бэлтгэн, хоёр орны соёл урлагийн харилцааг улам бүр идэвхжүүлнэ гэдэгт найдаж байна" хэмээн онцоллоо.
    
Н.Жанцанноров, "Би 1979 оноос Япон Улстай харилцаж, 1985 оноос хамгийн идэвхтэй харилцааг эхэлсэн. "Азийн хөгжмийн индэр" томоохон арга хэмжээг зохион байгуулахад анх удаа Японы уран бүтээлчид бүрэн  бүрэлдэхүүнээрээ ирж, Монголын тайзнаа дуулж хөгжимдөж байсан. Түүний дараа шавь Д.Оюунтүлхүүр маань анхны дуугаа бичиж, түүнийг нь би засч, Японд очиж бичүүлсэн нь түүнийг амжилт гаргахад хувь нэмэр болсон. Одоо хүртэл Япончуудын хайртай дуучин болсонд их баяртай явдаг. Монгол улсын Морин хуурын чуулгыг дэлхийд гаргах хамгийн том алхмыг Япон улс, Японы анд нар хийсэн билээ. Монголын Морин хуурын чуулга дэлхийн энгээр алдаршвал би үргэлжид Япон улсын ач гавьяаг дурсаж байх болно. Үүнд миний хувь нэмэр орсон гэж бодож байна. Япон улс сүүлийн 20 жилд манай мэргэжлийн хөгжмийн сургууль, театруудыг хөгжмийн зэмсгээр ханган, мэргэжилтнээ илгээж олон төсөл хэрэгжүүлж байсныг санаж байна. Япон улсын үе үеийн ерөнхий сайд, ханхүүг ирэхэд өөрийн биеэр бэлтгэл ажилд оролцож байснаараа бахархдаг.  Япончууд маань манай гуравдагч хөрш. Тэд хамгийн итгэлтэй, найдвартай, ойрхон байдгаараа шинэ мянганы томоохон түнш гэж бидэнд мэдрэгддэг. Монгол, Японы ард түмний соёл, хүмүүнлэгийн харилцаа цэцэглэн хөгжих болтугай гэж хүсэн ерөөе, өөрийнхөө чадах чинээгээрээ зүтгэх болно" гэв.
    
Уг ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон Засгийн газрын холбогдох албаны хүмүүс болон Н.Жанцанноровын хамтран зүтгэгч соёл, урлагийн хүмүүс оролцож, одон хүртсэнд нь баяр хүргэлээ. Монгол улсын 8 дахь иргэн энэхүү одонг хүртэж байна.

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр томилогдлоо

03/07/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амьдрахад хамгийн таатай хотоор Копенгаген шалгарлаа

07/07/2026

“Jurassic World Rebirth” кино 320 сая ам.долларын орлогоор бокс оффисыг тэргүүлэв

07/07/2026

Харри Стайлс Гиннесийн дээд амжилт тогтоолоо

07/07/2026

Египетийн баруун цөлөөс Византын үеийн хотын балгасыг илрүүлжээ

07/07/2026

Жүжигчин Б.Батмэнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.