Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Бид амьд хүмүүс” роман дахин бестселлэр болжээ
Нийгэм

“Бид амьд хүмүүс” роман дахин бестселлэр болжээ

Урлаг Урлаг09/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_хүмүүс9688912522013-01-08-06-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Интерном” номын их дэлгүүрээс уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн оны шилдэг номуудыг танилцуулахаар “Grand Book 2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа билээ. Оны шилдэг номнуудаа дэлгэн толилуулсан тус дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн бэстселлерыг танилцуулъя. Сүүлийн үед бэстселлэрийн жагсаалтыг тэргүүлж байгаа Айн Рэндийн  “Бид амьд хүмүүс” роман энэ удаад ч жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас шинэ оны өмнө шалгаруулсан “Grand Book 2012”-ын уран зохиолын төрлийг тэргүүлсэн Зян Руны “Чонон сүлд” роман удаалан “Ногоон нүдэн лам”, “Сорхугтани” түүхэн зохиол борлуулалтаар тэргүүлжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн бестселлерт зохиолч Сюзань Колинз “Өлсгөлөн тулаан” роман шинээр нэмэгдэн уг жагсаалтын эхний 10-т багтсан байна.  

Харин “Баримтат бүтээл”-ийн төрлийг зохиолч Жак Уэтерфордын “Монголын их хатдын нууц товчоо”  тэргүүлэн сүүлийн сар уг жагсаалтыг өнгөлж явсан  “Монсудар” компаниас эрхлэн гаргасан “Оксфорд-Монсудар англи-монгол толь” хоёрт жагсжээ. Мөн уг жагсаалтад зохиолч Жак Уэтерфордын “Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном багтжээ. 

Сонирхуулахад, “Grand Book 2012” үзэсгэлэн худалдаа “Интерном” номын их дэлгүүрт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх тул өнгөрсөн оны шилдэг 100 номтой танилцах боломжтой юм байна шүү.

Уран зохиолын bestseller 10 ном:

  • “Бид амьд хүмүүс” – Айн Ренд
  • “Чононсүлд” – Зян Рун
  • “Ногоон нүдэн лам” – Ц.Оюунгэрэл
  • “Сорхугтани” – Б.Сарантуяа
  • “Үзэхийн хязгаар” – Л.Өлзийтөгс
  • “Монголын сонгомол өгүүллэг” – Л.Өлзийтөгс,Г.Аюурзана
  • “Шүгдэн” – Г.Аюурзана
  • “Сэтгэлийн анир” – Б.Шүүдэрцэцэг
  • “Үүрийн гэгээ” – Стефени Мэйер
  • “Өлсгөлөн тулаан” – Сюзань Колинз романууд тус тус багтжээ.

Баримтат бүтээлийн bestseller 10 ном:

  • “Монголын их хатдын нууц товчоо” – Жак Уэтерфорд
  • “Oxford Англи-Монгол Монгол-Англи” өврийн толь бичиг
  • “Оксфорд-Монсудар Англи-Монгол” толь
  • “Сургамжит өгүүллэгүүд” 
  • “Стив Жобс ба түүний илтгэх урлагийн гайхамшиг”-Гармин Галло
  • “Дэлхийн атлас”- Монсудар
  • “Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”- Жак Уэтерфорд
  • “Амьтдын амьдрал” – Монсудар
  • “Стив жобсын бүрэн цадиг”
  • “Алтан Деил Карнеги” номууд жагсаалтыг борлуулалтаараа тус тус тэргүүлжээ.
Эх сурвалж www.news.mn Г.ДАША
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Уран бүтээлч Б.Мөнхцэцэг “Гэр” үзэсгэлэнгээ дэлгэнэ

10/03/2026

Монголын түүхийг гэрэл зургаас тодруулах нь

10/03/2026

“Их говийн манаач” баримтат кино Пусаны “Монгол кино өдөрлөг”-ийг нээнэ

10/03/2026

Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

10/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.