Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүд тодорсоор
Нийгэм

“Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүд тодорсоор

Урлаг Урлаг14/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
altanbumburtsug87879227966902013-01-14-22-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлгэцийн болон телевизийн шилдэг бүтээлийг шалгаруулдаг 70 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадам энэ цаг мөчид Калифорни мужийн Беверли Хиллс дүүрэгт үргэлжилж байна. Орон нутгийн цагаар ням гаригийн үдэш эхэлсэн /Монголын цагаар өнөөдөр өглөө/ улаан хивсний ёслолд кино урлагийн шилдгүүд чуулжээ.



Энэ жилийн наадмыг жүжигчин Тина Фей, зохиолч Эми Полер нар хөтлөн явуулж буй юм. “Алтан бөмбөрцөг”-ийн нэр дэвшигчдийг нэг сарын өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13-нд Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд болох Жессика Альба, Меган Фокс болон “Шарталт” киноны од жүжигчин Эд Хелмс нар албан ёсоор олон нийтэд зарласан билээ.



Харин энэ цаг мөчид “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд эхнээсээ тодорч, шагналаа гардсаар байна. Энэ жил 70 настай золгож буй тус наадмын анхны шагналтан нь жүжигчин Кристофер Волц боллоо. Тэрбээр найруулагч Квентиан Тарантиногийн бүтээл “Жанго чөлөөлөгдсөн нь” киноны харгис мөрдөгчийн дүрээр шилдэг туслах дүрийн шагналыг гардав. Энэ төрөлд жүжигчин Леонардо ди Каприо нэр дэвшсэн ч “харгис мөрдөгч”-ийг гүйцсэнгүй. 



Харин телевизийн бүтээлийн шилдэг туслах дүрийн шагналыг Америкийн ITV-ийн “Downton Abbey” олон ангит киноны дүрийг бүтээсэн Мэгги Смит,  “Эх орон” цувралын авилгач цэргийн дүрээр Дэмиан Льюс нар хүртжээ. Мөн “Эх орон” олон ангит кино нь “Алтан бөмбөрцөг”-ийн телевизийн шилдэг олон ангит драм  төрөлд шилдгээр шалгарч, “Downton Abbey” , “Breaking Bad”, “Boardwalk Empire” болон “Редакци” цувралуудыг ардаа орхижээ. 



Мөн “Халаасны хөзрүүд” телевизийн богино хэмжээний цуврал  энэ төрөлд шилдгээр шалгарч, гол  дүрийн жүжигчин Жулиан Мур дээрх төрөлд шагналын эзэн болсон байна.  Жулиан Мур 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан улс төрч Сара Палины дүрд тоглосон юм. 

Тайвань гаралтай найруулагч Ан Лигийн бүтээл “Пигийн амьдрал” кино шилдэг киноны хөгжим төрөлд “Алтан бөмбөрцөг” шагнал хүртлээ. Кино сонирхогчдын дунд таавар төрүүлсэн “Пигийн амьдрал” адал явдалт драмыг Ян Мартелын ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ. 



Харин ээж болоод удаагүй Их Британийн дуучин Аделийн дуулсан  “Skyfall” киноны дуу түүнд “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал авчирчээ. 



“Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг найруулагчийн бүтээлд энэ удаа Стивен Спильбергийн “Линкольн”, Кэтрин Бигелоугийн  “Zero Dark Thirty”, Бен Аффлекийн “Арго” нэртэй кинонууд дээгүүр давхиж байгаа аж. Ялангуяа АНУ-ын иргэний дайны сэдэвт “Линкольн” долоон төрөлд нэр дэвшээд байгаа юм. 

Гол шагналын эзэд тун удахгүй тодорно.

 

Н.ЭНХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.