Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг өнөөдөр тоглогдоно
Уртын дуу

“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг өнөөдөр тоглогдоно

Урлаг Урлаг17/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-01-16_1109486311422802013-01-16-19-08[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  19-р зууны их соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаа, 20-р зууны билиг танхай яруу найрагч Р.Чойном, 21-р зуунаас Америкийн зохиолч Айн ренд нарын бүтээлүүдийг Монгол түмэнд өөрийн нүр их хөдөлмөр, авъяас билгээрээ хүргэсээр яваа Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам өөрийн удирддаг “Од” театрын тайзнаа энэ сарын 16-нд буюу өнөөдөр 19:00 цагаас ганцхан удаа Америкийн алдарт зохиолч "Айн Рэнд"-ийн зохиол “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг амилуулах ажээ. Тус жүжгийн зохиолыг сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал орчуулан Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам найруулан тавьж байгаа ажээ. Тус жүжигт монголын хошин урлагийн ууган хамтлаг болох “Х-Түц” продакшнынхан, тодруулбал, Гавьяат жүжигчин Л.Баттулга, И.Одончимэг, Н.Онон, Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго болон “To be or not to be” шоуны 2012 оны шилдэг таван оролцогч залуус оролцон тоглож буй ажээ. Д.Сосорбарам соёрхолт болон “Х-Түц”-ийнхэн өмнө нь Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг тайзнаа тавьсан “эртний” хамтрагчид. Тиймээс ч дахин хамтран ажиллахаар шийдэж, мөн л Айн Рэндийн зохиолыг сонгон авсан нь энэ юм.

Үнэхээр үзэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүсгээд буй өвөрмөц шийдэл бүхий “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг ердөө ганцхан удаа буюу энэ үдэш тоглох ба NTV телевизээр 19.00 цагт шууд дамжуулах гэнэ. Ийнхүү “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” юу болох талаар мэдэхийг хүсвэл “Од” театрыг зориороо. Дашрамд дуулгахад Тасалбарын үнэ 101 мянган төгрөг юм байна.

Та бүхнийг урлагийын тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.