Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монголын нууц товчоо Монгол бахархал” үзэсгэлэн өнөөдөр нээнэ
Үзэсгэлэн

“Монголын нууц товчоо Монгол бахархал” үзэсгэлэн өнөөдөр нээнэ

Урлаг Урлаг19/01/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-01-17_1615022159274762013-01-18-18-59[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


Монголын ард түмэн олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт өв сан бүрдүүлсний дотор ном судрыг эрдмийн  дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баринтаглан өргөө гэрийнхээ хойморт залж, үр удмаараа гэгээрч боловсрон, дээдлэн хадгалж ирсэн эрхэм уламжлалтай билээ. Монголын нууц товчоо бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, ардын аман  зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг юм.

Иймээс бичиг соёлын түүхэн дурсгал болох Монголын нууц товчоогоор Бичиг соёл төвийн уран бүтээлчид сүүлийн хоёр жилийн хугацаанд Тамгат, Их Монгол, Түүхэн цаг, Хүлэг баатарууд, Шүтээн, Тэнгэрийн Хас нэрт  монголын нууц  товчоог бүхэлд нь багтаасан зургаан бүтээл туурвилаа. Бүтээл тус бүр өөрийн онцлогтой 5-6мм зайнд, монгол бичгийн хичээнгүй тигээр 140*360см хэмжээтэй 4 бүтээл, 140*480см хэмжээтэй 2 бүтээл туурвилаа. Урьд нь монголын нууц товчооны ийм хэмжээний бүтээлийн үзэсгэлэн гарч байгаагүй юм. Эдгээр бүтээлүүдээс гадна бэхэн зураг, каллиграфийн бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнд толилуулна.

Үзэсгэлэнгийн зорилго:
“Монголын нууц товчоо Монгол бахархал” үзэсгэлэнгээрээ дамжуулан монголын ард түмний гайхамшигт түүхэн бүтээл, Монголын нууц товчоог  бага насны хүүхдээс эхлээд өтгөс бууралд хүртэл таниулан сурталчилж, түүх соёл, монгол бичгээрээ бахархаж, суръя, мэдье гэсэн чин хүсэл тэмүүллийг нь төрүүлэхэд бидний үзэсгэлэнгийн зорилго оршино.

Үзэсгэлэн  2013.01.18-25нд буюу өнөөдөр 17:00 цагаас “Уран зургийн галерей”-д нээлтээ хийх ажээ. 

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Эрхүүгийн зураачид монгол орныг дүрсэлсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргав

24/04/2026
Үзэсгэлэн Урлаг

“Fifty” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

23/04/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.