Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»“Надад гэгээн бүхнийг урин дуудсан мөрөөдөл бий”
Үндэсний хөгжим

“Надад гэгээн бүхнийг урин дуудсан мөрөөдөл бий”

Урлаг Урлаг28/01/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gerelchuluun_63219158372013-01-28-09-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Хойморь сайхан нутагтаа”, “Монголоо санасан сэтгэл, “Амьдрал хайраар гоёдог” зэрэг дуунуудаараа нийтийн дууны шинэ өнгө аяс болж яваа залуу дуучин Я.Гэрэлчулуунтай ярилцлаа. Тэрээр сая “Хойморь сайхан нутагтаа” нэртэй анхны цомгоо сонсогчдодоо хүргээд буй.



-Үзэгчид таныг “Хоймор сайхан нутагтаа” дуугаар тань мэднэ. Иймд хоёулаа яриагаа урлагт хөл тавьсан үеэс эхэлье?

-Би Хөвсгөл аймгийн Шинэ идэр сумын уугуул. АЖ Б.Мөнхшүр, МУГЖ Ганхуяг нарын удирдлаган дор 2009 онд СУИС-ыг онц дүнтэй төгсч байлаа. Тэр үеэс эхлэн уран бүтээлээ тасралтгүй хийхийн хажуугаар найзуудтайгаа хамтран компани байгуулаад ажиллаж байна. “Хойморь сайхан нутагтаа” дуу маань ард түмэнд хүрч байгаад их бэлгэшээдэг.



Энэ дууныхаа үгийг би өөрөө бичиж, аялгууг нь МУГЖ, “Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан ах хийсэн. Хөвсгөл нутгийн төдийгүй бүх монголчуудын сонсох дуртай дуу болж чадсанд баяртай байгаа. Анхны дуу маань нутаг усаа магтан дуулсан сайхан дуу болсон нь надад цаашид уран бүтээл хийх эрч хүчийг бэлэглэсэн.



-Урлагийн ертөнцөд нийтийн дууны нэгэн үе орж ирж байна. Тиймээс таниар дуугаа дуулуулаад олонд хүргэчихье гэсэн хүмүүс нэлээд хандаж байгаа биз?

-’’Ханилснаас дутуугүй амраг” киноны дуу, "Амьдрал хайраар гоёдог" дууны үгийг өөрөө зохиож аяыг нь Аранзай ах зохиож мөн л гоё дуу болсон. Энэ дуу маань киноны дуу болсноос хойш жүжиг киноны дууны захиалга их ирж байна. Дээр нь яруу найрагч Ш.Гүрбазар ахын шүлэг, УГЗ Т.Сэр-Од багшийн аялгуу “Монголоо санасан сэтгэл” дуу гадаадад суугаа монголчуудад маш ихээр хүрч байгаа. Барууны орнуудад амьдарч байгаа хүмүүсээс эх орноо санасан монголчууддаа зориулсан дуу тань таалагдлаа.



Ирэх хавраас ирж тоглолт хийх боломж байна уу гэсэн урилга ирсэн. Тийм учраас би эхний удаа Солонгос явж тоглоё гэсэн бодол байна. Энэ мэтээр хүмүүс урам хайрлаж байгаа учраас тэднийхээ хайр хүндэтгэлийг дааж явах нь хамгийн чухал. Үүнээс өөр ард түмэндээ хүргэхээр бэлдсэн сайхан уран бүтээлүүд бий.



Анхны цомог маань дөнгөж сая худалдаанд гарлаа. Залуу дуучид хайр сэтгэлийн тухай дуу их дуулж байна. Харин миний цомог дандаа нутаг ус, эх орны тухай дуугаар гарч байгаагаараа онцлог. Бас нэг онцлог гэвэл өнөө цагийн урлагийн мастеруудтай хамтарч уран бүтээл хийж байгаагаараа үр өгөөжтэй зүйл болж байгаа гэж бодож байна.



-Та ихэнх дууны шүлгээ өөрөө бичсэн. Энэ нь хувь уран бүтээлчийн карьерээ өсгөхөд дэвшилттэй зүйл болж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Олон сайхан хүмүүстэй уран бүтээлийн ганзага нийлж, хамтарч ажилласандаа баяртай байдаг. Энэ дашрамд анхны цомгийг маань бүтээхэд туслалцаа үзүүлж, хамтарч ажилласан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Хүн юу тарина, түүнийхээ үр шимийг үздэг гэдэг.



Энэ утгаараа уул усны тухай дуулж байгаа болохоор уул усны буян заяа түших байх гэж боддог. Ажил үйлс бүтэмжтэй байгаа нь магадгүй нутаг усаа дуулж яваагийн буян ч байж болох юм. Миний хувьд хүүхэд байхдаа шүлэг их зохиодог байлаа. Гэхдээ би яруу найрагч биш. Дуугаа олон авъяаслаг хүмүүстэй зөвлөлдөж байж гараас гаргадаг. Болж өгвөл чанартай уран бүтээл хийх юмсан гэж хичээдэг. Өөрөөр хэлбэл тооны хойноос биш чанарыг чухалчилдаг.



-Урын сандаа хэдэн дуутай болоод байна вэ?

-Нийтдээ 12 дуутай. Оюутан цагаасаа дуулсан бүхий л дуунууд маань цомогт орсон. Нутгийн ах нар, найз нөхөд маань миний уран бүтээлийг дэмжээд борлуулалт сайн байгаа. Пүүс компаниуд өөрсдөө захиалаад авчихаж байна. Хамгийн сүүлд “Чамд илгээсэн захидал” шүлэг бичээд СТА хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн ах аялгууг нь хийгээд удахгүй цацагдах байх.



Гэгээн хайрын сайхан дуу болсон. Хүний амьдрал өөрөө арвин баялаг. Түүн шиг дуу хуур биднээс урт удаан настай байх ёстой. Нөгөө талаас урлаг нийгмийг чиглүүлэх үүрэгтэй учраас бид ард түмнийхээ сэтгэл зүрхийг хөглөх ёстой хүмүүс. Тиймээс уярал ухаарлын гоё дуу хийх ёстой болов уу.



-Цаашдын чин хүсэл мөрөөдлийнхөө талаар?

-Хүнийг мөрөөдлөөр нь хэмждэг гэдэг. Тиймээс надад гэгээн бүхнийг урин дуудсан нэг мөрөөдөл бий. Мэдээж ард түмэндээ сайхан уран бүтээлээрээ сэтгэлийн гэрэл гэгээ хайрлаад явж байхад мөрөөдөл маань эхнээсээ биелэх байх. Гэхдээ одоохондоо мөрөөдлөө нууцалчихъя. 2012 он миний амьдралд түүх болж бичигдсэн сайхан он байлаа.



Хөвсгөл аймгийнхаа 24 сумаар явж тоглож бас цомгоо гаргасан. 2013 оны эхлэл сайхан байсан учраас цаашдаа энэ хэвээр сайхан үргэлжлэх байх гэж бодож байна. Хөдөө орон нутгаас аялан тоглолтын санал их ирж байгаа. Юуны түрүүнд гадагшаа явж тоглох төлөвлөгөөтэй байгаа. Дараа нь хэд хэдэн хит дуутай болчихоод Улаанбаатартаа тоглолт хийе гэж бодож байна.



-Дуулсан дуунууд нь ид хит болж байгаа залуу дуучныг охид бүсгүйчүүд нэлээд сонирхож байгаа байлгүй дээ?

-Уран бүтээлийг тань дэмждэг шүү, дууг тань сонсдог шүү гэж урам хайрласан хүн олон байдаг. Энэ бүхнийг ялгаж салгах хэрэгтэй байх. Миний хувьд сэтгэлдээ хүндэлж явдаг бүсгүй бий.



-Манайхан жаахан олонд танигдаад ирэхээрээ биеэ тоох хандлага байдаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-’’Танил минь шинэ малгай өмсөөд танихгүй юм шиг өнгөрлөө, хуучин муу малгайгаа сольсноос биш, хуучин муу толгойгоо сольчихоогүй байна” гэж билэг танхай найрагч Р.Чойном хэлсэн байдаг. Энэ үгэнд би их дуртай.



Хүн ямар ч амжилтанд хүрч, яаж ч амьдарч болно. Тиймээс өндөр шатаар өгсч явахдаа уруудаж яваа хүнтэй заавал мэндлэх хэрэгтэй. Энэ үүднээс хүнд хэрээс хэтэрсэн их зан байх нь дэмий юм шиг санагддаг.



-Бодвол цагаан сараар нутагтаа очно биз?

-Тэгэлгүй яахав. Монголын уламжлалт сайхан баяраар аав ээждээ очиж үнсүүлэх шиг сайхан зүйл үгүй.



Д.Нэргүй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.